Улс төрийн мэдээ

Б.Энхбаярын томилгооноос урьтаж Г.Занданшатарын хувь заяаг маргааш дэнсэлнэ

Өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар энэ долоо хоногийн чуулганы товыг хэлэлцэж, дараалалд нь өөрчлөлт оруулжээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй 50 орчим гишүүний гарын үсэгтэй санал буюу улсын төсөвт АМНАТ-аас олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан тогтоолыг Засгийн газар баталсан хэмээн үзэж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өргөн барьсан юм.

Иймд дээрх саналыг Үндсэн хуульд заасан хугацаанд нь багтаахын тулд маргааш хэлэлцэхээр болжээ. Улмаар маргааш өглөө 08:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг саналыг хэлэлцээд, үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж ирнэ.

Өөрөөр хэлбэл нэр бүхий гишүүдийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг эхлэн хэлэлцэх учир УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуудлыг түрүүлж хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн ирэх долоо хоног руу хойшлуулсан байна.

Ингэхээр Г.Занданшатарыг, цаашилбал түүний тэргүүлж буй Засгийн газрын хувь заяаг эхлээд дэнслэхээр болов.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
МАН шинэ түүх
МАН шинэ түүх

МАН жил хүрэхгүй хугацаанд 2 удаа засгаа унагаж түүхэн шинэ рекорд тогтоох үйл явц нь улс төрд буй нууц хуйв�##�даан, булхай ямар түвшинд хүрснийг илхнээ харуулж байна. АТГ, ТЕГ анхаар�##�даа авч байгаа гэдэгт найдья

Зочин
Зочин

МАРГААШ ТАЛИЙГААЧ НАРЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЛЭХНЭЭ ХЭН НЬ ШАДРАХ БОЛ ДОО МАРГААШ ХУРДАН БОЛООСОЙ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Ёстой дүрэмгүй тоглож байна, энэ юунд л хүргэх бол доо

Зочин
Зочин

Зандаа ч хударгагүй эр байна даа. Ялагдаж сураагүй

Холбоотой мэдээ

Back to top button