УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УИХ-ын гишүүд танхимд байгаагүй тул санал хураалтыг хойшлуулж, чуулганы хуралдаан өндөрлөлөө
УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан.
Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураах байсан ч УИХ-ын гишүүд танхимдаа алга байв. Иймд санал хураалтыг хойшлуулснаар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Маргааш 10.00 цагт эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал хэлэлцэгдэх нь анхаарал татаж байгаа.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Занданшатарт epөнхий сайд болохын тулд ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг хааж тогтмол уудаг эмийг нь тасалдуулж үхэл рүү түлхсэн д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?