З.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг огцруулах бичигт нийт 67 гишүүн гарын үсэг зурсан

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг нэр бүхий гишүүд гаргасан талаар УИХ-ын гишүүн З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай саналыг гаргасныг мэдэгдэж байна.
Энэхүү албан бичигт, "УИХ-ын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод байгаа нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах, хуулийн байгууллагууд хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдүүлэх ёс зүйн шаардлагыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн. Гэвч та дээрх шаардлагыг хүлээн аваагүйн зэрэгцээ, ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах УИХ-ын үндсэн зорилт, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж байна. УИХ-ын гишүүн бид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг Монголын ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд Д.Амарбаясгалан таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, огцруулах саналыг үүгээр гаргаж байна" гэж бичсэн байгаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүрэгт ажлаа хаших ёс зүйн хэм хэмжээг давсан гэх үндэслэлээр огцруулах бичигт нийт 67 гишүүн гарын үсэг зурсан. МАН-аас 34, АН-аас 31, мөн бусад нам, эвслээс хоёр гишүүн нэгдсэн. Үүнийг одоо УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулж өгнө.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ингээд амарбаясг�##�ан дээлээ нөмрөөд, жангаа гударчдээ!
amaraa zandan 2m ardchilsan nam ih unetei boljdeee
Та хоёр эх орон, ард түмнийхээ тусын тулд ганцхан ч гэсэн хэрэгтэй тустай зүйл хийх санаа бодол байдаг уу? Үргэлж мөнгө, идэш ууш хайсаар дуусах уу? Ичмээр юм.
Уучлаарай.
УИХ-ЫН дарга нь УИХ ын гишүүдээ удирддаг байт�##� яасан даварсан гишүүд даргаа огцруулна гээд гүйж явдаг билээ.
Ийм даварсан Занданшатарын тоглоомын хуурамч засгийн газрыг өмөөрч УИХ ын гишүүд төрийн дээд байгууллага УИХ ыг хийлгэхгүй байгаа нь харамс�##�тай.
Эдгээр гишүүдийн тангараг өргөсөн өдрөөс эхлэн авсан ц�##�инг нь хурааж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?