ТОЙМ: Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнийг урдаа барьж Г.Занданшатарыг “хатгуулав”

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэв.
МАН бүлэг дээрээ Засгийн газрыг огцруулах эсэх асуудал хөндөгдөж байгааг хэлэлцэж, саналаа нэгтгэсэн байх ёстой атал, намын дүрмээ зөрчин, хэлэлцүүлэлгүйгээр байнгын хороо руу шууд оруулсан нь тэд үнэхээр саналыг нэг талдаа гаргаж чадахгүй байгаа нь харагдав.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах үед уур амьсгал, нөхцөл байдал МАН-ын Бага хурлаас хойш “ойлгомжтой” болсон бол энэ удаад тийм байсангүй.
АН-ын дарга асан Л.Гантөмөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гарч ирмэгцээ “МАН дотор өнөөдөр хэн нь ч намын гишүүдийнхээ 50 хувийн саналыг авч чадахааргүй хэмжээнд хүрчихсэн” гэдэг нь магадгүй нэг талдаа яг одоогийн улс төрийг оноод хатгачихсан ч байж болох.
Гэхдээ АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь буюу 31 гишүүн д.Амарбаясгаланг огцруулах саналд гарын үсэг зурснаас харвал МАН-аас илүү байр сууриа нэгтгэчихсэн мэт.
Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёул нэгнийхээ талаарх мэдээллүүдийг няцааж, Засгийн газрыг ганхах хэмжээний үндэслэл алга гэсэн агуулгаа тойроод маргаж байхад Л.Оюун-Эрдэнэ харин өөрийн огцрох үеийн эмоцио ил гаргасан юм. Ерөнхий сайдаас, намын даргын суудлаас буучихсан түүнд ярих зүйл ч их байгаа нь илт. Д.Амарбаясгалангийн өмнөөс “шатаж” үзүүлэв.
Ганц Г.Занданшатарт хандсангүй, намынхаа хууччуулд ч давхар үг дайсан нь “Би уг нь дуугүй л яваад байсан. Өнөөдөр ил тод ярих цаг нь болж байна” хэмээснээс нь илэрхий байсан юм. Ингэхдээ Сангийн сайдын өөрт нь хэлсэн зовлонг давхар тоочоод авсан. Одоог хүртэл тэр МАН доторх үе хоорондын хэлцэл, тэмцлийн холбоос хийсээр яваа нь энэ.
Байнгын хорооны гишүүдийн хувьд П.Сайнзоригийн АМНАТ-ийн асуудлыг ойлгож, огцруулах үндэслэл мөн эсэх дээр няцаалт нэхсэн чансаатай асуулт ч асуугдсангүй. Няхуур ганцхан асуултаар Ерөнхий сайдыг "мэгдүүлж" болох байсан ч эцэстээ Д.Амарбаясгалангаас илүү Л.Оюун-Эрдэнэ л "ноцсон".
Хуралдаан эхлэхээс өмнө Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр хоёулахнаа уулзахаар 30 минутын завсарлага авч нүүрэлдэв. Магадгүй өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг яаравчлан шийдвэрлэх асуудал мухардалд орсон учраас үргэлжлүүлэх тусам, нөхцөл байдал нөгөө тал руугаа эргэнэ хэмээн үзсэнийх ч үү, эцсийн байдлаар санал хураалгүй хуралдааныг дуусгасан юм.
Эцэстээ, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан уур амьсгал бүрэн замхараагүй байхад Г.Занданшатарын Засгийг унагаахдаа тулчихсанд МАН-ын гэх тодотголтой хэн бүхэн жийрхэж эхлэв бололтой. Өнөөдрийг хүртэл нөөсөн аль аль талынх нь "хүч" тарамдаж буй ч байж мэднэ.
Өнөөдөр, маргааш хоёр өдөр МАН-ын бүлгийн гишүүд аль талдаа жин дарахаа илүү няхуур хэлэлцэж, “хэрэлдэж” аваад даваа гарагт дахин уг асуудлыг хэлэлцэнэ. Л.Оюун-Эрдэнэ ч чуулганы хуралдаан дээр үгээ илүү хурцалж орж ирэх нь дамжиггүй биз ээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Занданшатарыг огцруулах үндэслэл байхгүй байна биш үү? Тэгж харагдаад байна. Харин Амарбаясг�##�ан чинь Адмир�##�ьтай холбоо хамаар�##�тай болох нь тодорхой юм шиг. Газрын зөвшөөрлийн нь цуцлаад байхад ажиллаж байгаа чинь, Адмир�##�ь компанитай нүүрс авах, худ�##�дах, борлуулах гэрээг хийх зэрэгт нөлөөлөл орсон байх магадл�##� тун их байна.
oyun erd iin exnii 3 sardaa yu xiisen xor nairuulj suusan biz
Шөнжингөө ууж ярьж хонолоо. Нэг дэх өдөр ЗГ огцрохгүй, Хурлын дарга огцрохгүй болсон ш дээ
Золбин Данх шиг тархины тура�##�ыг төрийн толгойд з�##�чихсан МАН одоо тарсан нь дээр...Сэгсэлзүүр тараасан нь дээр дээ
Oyunerdenee amarbayasgalan yavtsgui hulgaich gar. Unah 'n chamd ch heregtei. Man tsevershih yavtsad saad bolood yu gehev
Даваа гариг хүртэл асуудлыг хойшлуулсан нь Амарбаясг�##�ан ОЭ,ЖЕНКО нартай хамтарч гишүүдийг авилгадах мөнгөө тарааж ,улмаар Занданшатарыг унагаах нөхцлийг бүрдүүллээ.Занданшатарт авилгаар олсон,гишүүдэд тараах мөнгө байх биш ингээд огцрох болж дээ хөөрхий.Монгол улсын их хурлын гишүүдийн бодит царайг харах л үлдлээ дээ.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Dankh gol dur baikhaa bolison tuunii yaria yamar ch une tsenegui hudlaa helber shuu