"Монгол хан"-тай холбоотой хэсгийг улстөржүүлэхдээ Б.Энхбаяр "Рио Тинто"-той хийсэн хэлэлцээний нууц стратегийг задалжээ

“Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн мөнгөөр “Монгол хан” жүжгийг Англид сурталчилсан юм шиг мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр амралтын өдөр сошиалд шидэж өглөө. Энэ бол Оюу толгойн мөнгө гэсэн үг. Хэрэв тийм бол асар ноцтой асуудал мөн үү, мөн.
Үүний араас бүр Гадаад харилцааны яам хүртэл мэдэгдэл гаргахдаа тулав.
Үнэн хэрэгтээ “Atticus Partners” гэж компанитай хамтран ажилласан ЭОТ ХК-ийн гэрээг нууцаас гаргаагүй байгааг эх сурвалж хэллээ. Засгийн газар нууцаас гаргах шийдвэр гаргасан ч процессын хувьд албажаагүй юм байна.
Хоёрт гэвэл “Atticus Partners”-ийн олон хуудас тайлангийн нэгэнд нь, Монгол-Их Британи хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Монгол хан” жүжгийг толилуулахад дэмжлэг үзүүлсэн талаар хэсэг байгаа аж.
Харин бүхэлдээ энэ “Оюу толгой” ХХК-ийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх лобби ажиллагааны гэрээ байжээ.
Энэ гэрээний дагуу Австралийн “Рио Тинто” компанитай ажиллахад Английн нөлөө бүхий субъект, инститүцүүдийн туслалцааг авсан нь ил болж буй. Англиар тогтохгүй, нэр бүхий тусгаар улсуудтай хамтран ажиллах агуулга ч багтаж байгаа аж.
“Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг “Эрдэнэс оюу толгой” ХХК эзэмшдэг. Харин 34 хувь эзэмших хөрөнгө оруулалтын санхүүжилтээ “Рио Тинто”-гоос зээлж босгосон. Энэ өрөө эхэлж төлж дуусаж байж ноогдол ашгийн асуудал яригдана. Энэ нь 2050 он хол давчих хугацаа. Иймд маш том ажлын хэсэг мэргэжлийн хүрээнд ажиллаж байж, “Рио Тинто”-той хэлэлцээний ширээний ард суусан, буулт хийлгэж чадсан. Ийм хэмжээний хэлэлцээнд улс төрийн стратеги, лобби, пиар чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Atticus Partners” шиг компанитай хамтран ажиллах нь нийтлэг. Энэ бол 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх хүрээнд авсан олон зөвлөх үйлчилгээний нэг нь гэдгийг тайлбарлалаа.
Хэлэлцээний стратеги тул бүх үйл ажиллагаа нууцаар явагдана.
Гэтэл одоо “Рио Тинто”-гийн хэлэлцээнд “Atticus Partners” нэг болж оролцсон тухай мэдээлэл ил болчихлоо. Ингэснээр Английн нэр бүхий парламентын гишүүдийн үзүүлсэн туслалцаа ч илчлэгдэж байгаа аж. “Рио Тинто”-той үүсгэсэн хамгийн том татварын маргаан Арбитрын шүүх дээр хэлэлцэгдэж байгаа үед энэ мэдээлэл ил болох нь ноцтой үр дагавартай.
Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар Арбитрын шүүхийн талаар асуухад “Стратегиэ задалчина, ярьж болдог болдоггүй юм гэж бий” гэсэн тайлбарыг өгсөөр байгаа. Тэгсэн атал өмнөх хэлэлцээний стратегийн нэг том хэсгийг нууцаас гараагүй байхад нь Б.Энхбаяр олон улсад илчлээд өгчихсөн болж таарч байна. Энэ өнөөдрийн хэлэлцээний явцад нөлөөлөх үү, нөлөөлнө. Цаана нь бүхэлдээ Монголын ард түмний асар том эрх ашиг хөндөгдөж байна.
Хэрсүү харвал, энэ бол “Atticus Partners” нь 2022-2023 онд хамтран ажиллахдаа нэг удаа “Монгол хан” жүжгийг Их Британид тоглох асуудалд дэмжлэг үзүүлсэн ажлын тайлангийн хэсгийг улстөржүүлэх гэсэн оролдлого байв. Гэвч дагалдаад “Рио Тинто”-той хийсэн хэлэлцээний стратеги олон улсад задарч байгаа нь гол сэдэв юм.
Нэгэнтээ нууцаас гаргах чиглэл өгөгдсөн тул энэ гэрээ тодорхой хүрээнд ил болох юм байна. Тэр үед “Монгол хан”-тай хэсэг нь нэн тэргүүнд ойлгомжтой болж ирэх биз.
Мэдээж хардаж, сэрдэж болно. Яагаад ЭОТ ХК-иас мөнгө авсан компани “Монгол хан” жүжгийг дэмждэг юм бэ гэж. Тийм бол үүнийг хуулийн байгууллагаар шалгуулчих ёстой. Гэвч улс төр халуун байгаа үед баримт нэрээр, ямар хэмжээний асуудалд гар дүрж байгаагаа бодох ухаан төрийн хүнд заавал байх ёстой. Учраа олж, төр төвхнөсний дараа эргээд тэд өөрсдөө л “Рио Тинто”-гийн асуудалтай нүүр тулж үлдэнэ. Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд болчихвол Арбитрын шүүхийг хар толгойгоороо даана.
“Монгол хан” жүжгийн тухайд Англид тоглохдоо гол продюсинг, маркетингаа ямар компаниар хийлгэснээ өнгөрсөн амралтын өдрүүдээр бас ил зарлачихлаа. Харин Гадаад харилцааны яам “Atticus Partners”-тай ажиллаагүй гэж мэдэгдсэн нь өөрөө асуудлын хүрээ хязгаар хэр томыг илэрхийлж байгаа юм. Улс төрийн лобби, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид улсынхаа нэрийг, Гадаад харилцааны яамыг холбон цоллуулна гэдэг маш том эрсдэл. Тэр ч утгаар Гадаад харилцааны яам аргагүй гадаад бодлого талаас болгоомжилсон болж таарч байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zass nuutssaad bh ats ni bdgiin
Оюутолгойн ордын лиценз, олборлолтын зөвшөөрөл, гэрээ гэх мэт олон асуудлыг улс төрөөс хараат бусаар нарийн суд�##�маар. Энэ ордтой холбоотой гэрээ байгуулах, зөвшөөрөл өгөхөд оролцсон нөхдүүд бүгд эх орондоо байна уу, хилээр гараад зугтсан уу гэдгээс харахад хэнийг нарийвчлан ш�##�гах нь тодорхой харагдана
Enkhbayarr huur said boloh gej baas s###s aldah ni ee.
ENKHBAYAR CH BAS HUULIIN HUN ATLAA IH MULGUUU MUNHAG MAANAG G####II YUMAA.
Бас өмөөрөх гэж ядах юмаа лоббу ажиллагаа ч гэх шиг
НЭГ сэтгүүлчийг саяхан нууц задласан гэж яллуулаад байсан. ЭНХБАЯР бол ямар ч нууцийг задлах эрхтэй юм уу?