УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Г.Лувсанжамц: Өнгөрсөн 15 жилд утаанд үрсэн 5.6 их наядыг дулаалгад зарцуулсан бол утаанаасаа аль эрт салах байсан

Хүйтний улирал хаяанд ирэв. Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон түгжрэл, утаа эхлэх гэж буй ч МАН-ын зодоонд анхаарсаар намрын дунд сар өнгөрч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

-Та МАН-ын жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэн гишүүн болсон. УИХ-ын гишүүн болоод нэг жилийн хугацаа өнгөрлөө. Гишүүн болчихвол хийх сэн гэж тээж явсан ажлуудаа биелүүлж чадаж байгаа юу?

-УИХ-ын гишүүн ажилсаг байх юм бол маш олон асуудлыг шийдэх боломжтойг сүүлийн нэг жилийн хугацаанд ажиллахдаа мэдэрч байна. Надад гурван зорилго бий.

Нэгдүгээрт. Утаагаа шийдмээр байна.

Хоёрдугаарт. Түгжрэлийг шийдмээр байна.

Гуравдугаарт. Үр дүнд суурилсан засаглалыг бий болгох.

Утааны хувьд Дулаанбаатар аян болон УИХ-ын 57 дугаар тогтоол дээр сайд нар болон бусад УИХ-ын гишүүд, харьяа байгууллагынхантай нэг зүгт хараад явж байна. Түгжрэл дээр ч ахиц гарч байгаа.

Мөн төсвийн үр дүнд суурилсан шалгуур үзүүлэлттэй холбоотой ажлууд дээр ажлын хэсэг байгуулан, саналууд бэлтгээд явж байгаа. Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал гацаатай байгаа ч гэсэн бид ажлаа хийх ёстой. Өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд хэтэрхий ач холбогдол өгөөд буй нь анзаарагдаж байна.

-Ерөнхий сайдын асуулгын цагаар та "өвөл айсуй" хэмээн утаа, түгжрэл хаяанд ирснийг сануулж, асуулт асуусан. Утааны эсрэг "Дулаанбаатар" аяныг хэрэгжүүлж буй талаар дээр дурдлаа. Дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Утааг арилгахын тулд дулаалгыг шийдэх хэрэгтэй гэдэг байр суурьтай яваа. 2026 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө дээр дулаалгадаа ногоон зээлийн хүүгийн татаас хэлбэрээр хөрөнгө оруулалт хийгээд явъя, байшин, гэртээ хөрөнгө оруулалт хийж утааг багасгая гэж буй иргэд, аж ахуй нэгжүүдээ дэмжье гэсэн бодлогыг бариад явж байгаа.

Төсөв мөнгө нэмье гэх зорилго бол байхгүй. Бид өнөөдрийг хүртэл "Тавантолгой түлш" ХХК-д олгож ирсэн 230-300 тэрбум төгрөгийн түлшний татаас бий. Тэр татаасыг дулаалгын татаас болгоод өөрчилчихвөл 2028 он гэхэд Улаанбаатарын утаа 50-иас дээш хувиар буурах боломжтой. 2030, 2032 онуудад Дархан, Эрдэнэтэд хэрэгжүүлээд явбал улсаараа утаагүй болох боломжтой байгаа.

УИХ-ын 57 дугаар тогтоолыг өнгөрсөн зургаан сард баталсан. Тус тогтоолд дээр дурдагдсан арга хэмжээнүүд рүү төрийн бодлогыг чиглүүлье гэж тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор бид "Дулаанбаатар" аяныг хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн бүх хороонуудаар тойрч явсан. Ирэх долоо хоногоос Баянгол дүүрэгт уулзалт хийхээр төлөвлөсөн.

-Жил бүрийн төсөвт агаарын бохирдлыг бууруулахад хөрөнгө суулгадаг. Улмаар жилдээ 300 орчим тэрбум төгрөгийг төсөвлөдөг байх аа. Та энэ мөнгийг хэр зохистой зарцуулагдаж байгаа гэж бодож байна?

-Өнгөрсөн 15 жилийн хугацаанд утааг арилгана гэж 5.6 их наяд төгрөгийг зарцуулсан юм билээ. Энэ тухай хаврын чуулганаар утааны сонсгол гэж болоход яаж зарцуулагдсаныг нэгтгэж үзсэн. Ингэхэд хамгийн өндөр дүнтэй нь "Тавантолгой түлш" ХХК-д сайжруулсан түлшний татаасанд 1.5 их наядыг зарцуулсан байсан.

Нэг өрх сардаа 150-200 мянган төгрөгийг сайжруулсан түлш худалдан авахад зарцуулдаг гэж үзье. Гэтэл бодит өртөг нь 1 сая төгрөг. Тэгэхээр энд зөрүү байгаа 800 мянган төгрөгийг татаасаар дэмжиж ирсэн гэсэн үг. Бусад зарцуулалтын тухайд,

Яг бодитоор агаарын бохирдол буурсан уу гэвэл 20 хувь л буурсан. Гэтэл бид дулаалгын бодлогыг аль эртнээс хэрэгжүүлж, гал түлж байгаа өрхүүдийг цахилгаан халаагуур руу шилжих боломжийг бүрдүүлэхэд 5.6 их наяд төгрөгөө зарцуулсан бол утаагүй болох боломж байсан.

-Агаарын бохирдолтой холбоотойгоор томуугийн дэгдэлт нэмэгдэж, хүүхдүүд эмнэлэгийн коридорт эмчлүүлдэг байдал ужгирсан. Гэтэл Ж.Чинбүрэн сайд "Энэ өвөл нэг ч хүүхэд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй" хэмээн мэдээлэлдээ дурдсан.

-Ярьж байгаа хүмүүс цөөхөн байна. Салбар яамдууд нь хөндөхгүй байна. Ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэж жил бүр ярьдаг. Бодит байдал дээр эмнэлгүүдийн ачаалал давагдашгүй бол хүүхдүүд коридорт гарах болдог. Эрүүл мэндийн сайд ямар тооцоо судалдаанд түшиглэн ингэж хэлснийг мэдэхгүй байна. Лавтай эмнэлэг, эмнэлгийн орны тоог их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа гэх мэдээллийг би салбар яамнаас нь дуулаагүй.

ДЭМБ-ын судалгаагаар манай улсын томуу, томуу төст өвчин сүүлийн 10 жилд гурав дахин ихэссэн. Үүний гол шалтгаан нь утаа. Тиймээс утаагаа л шийдчихвэл эмнэлгийн ачааллыг бууруулах бүрэн боломжтой.

-Нийт зорчилтын 30 хувь нь автобусаар зорчиж байна. Үүнийг 60 хувь болгочих юм бол түгжрэл бараг шийдэгдэнэ-

-Тэгвэл түгжрэлийг бууруулах тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ. Ахиц гарсан гэлээ. Цаашид юунд анхаарах шаардлагатай санагдаж байна?

-Өнгөрсөн хугацаанд зам барих, зогсоол бий болгож түгжрэлээс сална гэж төсөв мөнгө тавьдаг байсан юм билээ. Гэтэл хямдхан бөгөөд хялбараар шийдэх арга нь автобусанд банкны картаараа суух байсан. Үүнийг хоёр, гуравхан сарын дотор Нийтийн тээврийн газрынхан шийдэж өгсөн. Дараагийн зүйл бол автобусны чиглэл оновчгүй байсан. Та бүхэн санаж байгаа бол автобусны буудлууд дээр word дээр жагсаагаад бичсэн буудлууд байсан бол одоо чиглэлүүд газрын зурагтайгаа харагддаг болсон. Үргэлжлүүлэн чиглэлийн оновчлол хийх ёстой. Ачаалалтай цагаар нэг цэгт бөөгнөрч зогсож буйг өгөгдөлд суурилсан онолоор шийдэж өгнө. Хэрэв автобус ямар ч түгжрэлгүйгээр явдаг болчихвол хүмүүс цагаа хэмнэх үүднээс нийтийн тээврийг сонгоно. Нийт зорчилтын 30 хувь нь автобусаар зорчиж байна. Үүнийг 60 хувь болгочих юм бол түгжрэл бараг шийдэгдэнэ.

Бас нэг асуудал байгаа нь автобусны буудалгүй хороо маш олон байна. Үүнийг хорооны хурал дээрээ иргэд яриасай, санал хүсэл гаргаасай. Тэгж байж л энэ жижиг асуудал том хүрээнд орохгүй шийдвэрлэгдэх боломжтой.

-Хүмүүс хувийн унаагаар зорчих, нэг айл олон машинтай болсон гол шалтгааныг асуухад автобусанд явах тухгүй, өвөлд хүйтэн, хүлээгээд ирдэггүй гэх мэтээр хариулдаг шүү дээ.

-Автобустай холбоотой гашуун түүх бидэнд олон бий. Зам дээр автобус шатаж байхтай долоо хоногт нэг тааралддаг байсан, эрх мэдэлтнүүдийн оролцсон "Ногоон автобусны хэрэг" гэх мэт. Гэхдээ одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснууд утаа үнэртэхээ больсон, дулаахан болсон, ерөнхийдөө бүрэн шинэчлэгдсэн гэж хэлж болохоор болсон нь сайшаалттай. Харин тэр автобуснуудыг жолоодож буй хүмүүсийн хандлага хэцүү хэвээрээ. Үүнийг засах тал дээр санал хүсэлтээ Нийтийн тээврийн газарт өгөөд шийдүүлээсэй.

-Түгжрэлийг бууруулахаар Метро, Туулын хурдны зам барих, томоохон захуудыг хотоос гаргах ажлуудыг төлөвлөн, эхнээсээ хэрэгжиж буй. Өндөр өртгөөр, багагүй хугацааг зарцуулан хийгдэх эл ажлуудыг зарим хүмүүс шүүмжлээд буй. Та хэр оновчтой гэж бодож байна?

-Туулын хурдны замын төслийг дэмжиж байгаа. Түгжрэлд бодит нөлөө үзүүлнэ, мөн төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хэрэгжүүлэх гэж буй нь зөв гаргалгаа.

Харин Метроны төсөл бол 2013 онд урьдчилсан ТЭЗҮ-г гаргаж байсан. Гэтэл улс төрийн нөхцөл байдал, нам, засаг солигдсонтой холбоотойгоор өнөөг хүртэл гацсан. Хотын дарга зориг гарган энэхүү ажлыг урагшлуулж байгаад баяртай байна.

Томоохон захуудыг хотын төвөөс гаргах нь зөв. Үүнийг бүгд ойлгох хэрэгтэй байна. Бөөний худалдаанууд тойрог зам болон, Туулын хурдны зам дагуу байршвал зохистой. Бөөний худалдаа учир зорилготойгоор явж буй хүмүүст зориулагдсан, томоохон цогцолбороор шийдэгдэх хэрэгтэй. 21 дүгээр зууны дөрөвний нэг дуусч байхад өвлийн хүйтэнд гадна зогсож худалдаа эрхэлж буй бизнес загварыг халах нь зүйтэй. Эсэргүйцэж буй хүмүүс байгаа ч гэсэн үүнийг шийдэх нь нийгмийн, эдийн засгийн дэвшил гэдгийг ойлгоосой.

-"Тавантолгой түлш" ХХК-аас сайжруулсан түлш нийлүүлэх боломжгүй, үйлдвэрлэл гацсан байгаа учир хөх кокс богино хугацааны шийдэл болгож хэрэгжүүлэхээр болсон. Бидэнд байгаа сонголт нь л энэ юм байна даа гэж харж байна-

-Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хотын дарга хагас коксжуулсан нүүрсний туршилтыг хийж яваа харагдсан. Хагас кокс нүүрс зөв шийдэл мөн үү?

-Хотын даргатай утааг дулаалгаар шийднэ гэдэг дээр санал нэгдчихсэн байгаа. Энэ жил 50 мянган айл өрхийн байшин, гэрийг иргэдийн оролцоотой буюу тодорхой өртгийг тэднээс гаргаж, нийслэлээс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэн дулаална гэж төлөвлөж байсан. Гэтэл хаврын төсвийн тодотголоор үүнд зарцуулах байсан нийслэлийн төсөв танагдсан. Энэ жилийн хувьд "Тавантолгой түлш" ХХК-аас сайжруулсан түлш нийлүүлэх боломжгүй, үйлдвэрлэл гацсан байгаа учир хөх кокс богино хугацааны шийдэл болгож хэрэгжүүлэхээр болсон. Бидэнд байгаа сонголт нь л энэ юм байна даа гэж харж байна.

Харин ирэх жилийн тухайд хамгийн багадаа 30 мянган өрхийг дулаалах ёстой гэдэгт Нийслэлээс дэмжлэгтэйгээр ажиллаж буй. Дүүргийн хэмжээнд орон нутгийн хөрөнгө оруулалтынх нь зарцуулалтыг утааг бууруулахад чиглүүлнэ гэдэгт Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нар нэгдээд явж буй.

-Бид угаартаж нас барсан хүмүүсийнхээ тоог статистикт нэгтгэдэг л хүмүүс болчихлоо...

-Угаартаж нас барж буй хүмүүсийн тоо мянгаараа тоологддог боллоо, сүүлийн хэдэн жил. Шалтгааныг нь Нийслэл болон "Тавантолгой түлш" ХХК-аас асууж байсан. Тэгэхэд, айл өрхүүдэд угаар хэмжигчийг байршуулсан ч түүнийгээ ашигладаггүй, ажиллуулдаггүй асуудал гардаг гэж хариулсан.

Ерөнхийдөө бид түлш, зуухтай зууралдахаа болих хэрэгтэй. Сайн дулаалж, цахилгаан халаагуур руу шилжих хэрэгтэй. Эрчим хүчний яамнаас үүнийг хэрэгжүүлэхийн тулд цахилгааны шугамын өргөтгөл, дэд станцуудыг сайжруулах ажлуудыг төлөвлөөд явж байгаа гэх мэдээлэл авсан. Цахилгаанаар халаалтаа шийдчихвэл угаартах эрсдэл үгүй болно.

-Угаартах эрсдэлээс зугтааж цахилгааныг сонгосон айл өрхүүд цөөнгүй. Гэтэл цахилгаан халаагуур хэрэглэхэд зардал өндөр, амины орон сууцыг нэг сар халаахад 1-1.5 сая төгрөгийг зарцуулж байна. Үнийг нь дийлэхгүй болохоор эргээд зуухаа галлаж эхэлсэн гэх иргэд олон байсан шүү дээ.

-120 мкв амины орон сууцтай айл 1.3 сая төгрөгийн цахилгааныг нэг сард зарцуулсан тухай сонсож байсан. Ашиглаж буй цахилгаан халаагуурыг нь харахад өдрийн цахилгааныг ашигладаг байсан. Тэгэхээр хамгийн түрүүнд цахилгаан халаагуурынхаа сонголтод анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Шөнийн цахилгааны хөнгөлөлт оройн 21 цагаас өглөө 06 цаг хүртэл хамаарч байгаа шүү дээ. Иймд энэ хөнгөлөлттэй цагуудад ажиллаад, дулаанаа хуримтлуулдаг халаагуурыг хэрэглэх юм бол цахилгаан зарцуулалт буурах боломжтой.

-Иргэд "Манай хашааны газрыг дахин төлөвлөлтөд оруулна гэсэн юм чинь мод тариад яах вэ, байшин гэрээ дулаахад хөрөнгө зарцуулаад яах билээ" гээд хүлээж буй. Тэр амлалт өгсөн цагаас хойш 10 гаруй жил өнгөрчихсөн байна шүү дээ-

-Та бол хот төлөвлөлтөөр мэргэшсэн хүн. Улаанбаатар хотын төлөвлөлт, зохион байгуулалтад тулгамдаад буй гол асуудал юунд байна вэ?

-Монгол улсын хувьд тулгамдаж буй хамгийн гол асуудал бол хэтэрхий олон төлөвлөгөөтэй. Үүнээсээ болоод хэрэгждэггүй. Жишээ нь, цэвэр бохир шугам нь Хот төлөвлөлтийн яам болон УСУГ-д, цахилгаан дулаан нь Эрчим хүчний яамд, зам төлөвлөлт нь ЗТЯ-д, нийтийн тээврийн чиглэл нь Нийслэлийн Нийтийн тээврийн газар-д харьяалагддаг. Ингэхдээ бүгд өөр, өөр төлөвлөгөөтэй. Хамгийн ойрын жишээг дурдахад, явган хүний замыг засчихлаа гэхэд долоо хоногийн дараа "шугамыг нь солих гэж байна" гээд ухаад тавьчихдаг нөхцөл байдал үүсдэг. Тиймээс олон төлөвлөгөөнүүдээ нэгтгээд цорын ганц төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Ингэхдээ төр тодорхой байдлыг хангаж, мэдээллийг түгээгээд, иргэдийн саналыг тусгаад явах ёстой. Үүний хүрээнд хот төлөвлөлтийн тухай хуулийг шинээр санаачлахаар төлөвлөөд ажиллаж байна. Мөн хот байгуулалтын тухай хууль, барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яамтай нь хамтраад явж буй.

Гэр хорооллын дэд бүтцийн дээр төрийн хийж чадаагүй зүйл бол тодорхой байдлыг бий болгоогүй. Хамгийн анх Э.Бат-Үүл хотын дарга байхдаа дахин төлөвлөлтийг эрчимжүүлнэ гээд Амгалан, Баянхошуу, Сэлбэд амьдардаг иргэдэд "таны газрыг дахин төлөвлөлтөд оруулна" гэж амласан. Гэсэн ч тэр цагаас хойш дэд бүтцийг татах ажлыг хэрэгжүүлж чадаагүй. Энэ нь маш хор уршигтай. Иргэд "Манай хашааны газрыг дахин төлөвлөлтөд оруулна гэсэн юм чинь мод тариад яах вэ, байшин гэрээ дулаахад хөрөнгө зарцуулаад яах билээ" гээд хүлээж буй. Тэр амлалт өгсөн цагаас хойш 10 гаруй жил өнгөрчихсөн байна шүү дээ.

Нийслэлийн зүгээс 6000 га газрыг дахин төлөвлөлтөд хамруулна гэж төлөвлөснийг газрын хэмжээг бууруулах санал гаргасан. Яагаад ч 2040 он гэхэд 6000 га газрыг чөлөөлж, дэд бүтэцжүүлж, орон сууцжуулж чадахгүй. Тэгэхээр бодитой төлөвлөгөө гаргая. Миний тооцооллоор бол дээрх хугацаанд 400-500 га газарт л дахин төлөвлөлтийг хийх боломжтой. Нэмж дурдахад, гэр суурин газрууд дээр бүх дэд бүтцийг татаж өгнө гэж төр амлаад байдаг. Тийм боломж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Маш олон шугам байгаа шүү дээ. Цэвэр, бохир усны хоолой, дулааны ирэх буцах, цахилгаан гэх мэт зургаан шугамыг нэг айлын хашаа руу татах болно. Тийм чадал Улсын эдийн засаг, Нийслэлийн эдийн засагт байхгүй. Мэргэжлийн хүний зүгээс харахад цахилгаан болон цэвэр, бохир усаа тодорхой газруудад татаж өгнө гэдгээ тухайлж өгөх нь чухал. Цэвэр, бохир ус, цахилгаанаа шийдүүлчихсэн иргэд дулаахан байшин, гэрээ өөрсдөө бие даагаад шийдээд явах нь хамгийн боломжтой.

-Дэд бүтэцжүүлэх ажил эхнээсээ явагдаад эхэлсэн шүү дээ. "Сэлбэ 20 минутын хот"-ын барилга угсралт эхэлж, 2027 оны долоон сард эхний блокууд ашиглалтад орохоор байгаа. Үүнийг хэр оновчтой ажил гэж та бодож байна?

-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд иргэдийн амьдрах хэрэгцээг бүрэн шийдсэн цогцолбор бүтээхээр ажиллаж буй. Төлөвлөлт нь сайн, ажлууд нь хурдтай явж байгаа. Маш оновчтой ажил гэж үзэж байгаа. Шаардлагатай тохиолдолд зөвлөгөө өгөн ажиллаж буй. "Сэлбэ 20 минутын хот" дэд бүтцийн технологийг дараагийн дэд бүтэц хөгжүүлэлт дээр тусгаад явах хэрэгтэй санагдсан.

-Г.Занданшатар сайд Б.Энхбаяр гишүүнийг томиллоо гэхдээ шүүх засаглал руу халдах гэж байгаа мэт үг хэлсэн. Үүнийг залуу хүний хувьд тэвчихгүй-

-МАН-ын даргын асуудал Засгийн газар огцрох хүртэл асуудалд хөтөллөө. Хэрэв дараагийн Засгийн газар байгуулагдаж, таныг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болох санал тавивал та хүлээж авах уу?

-Би өөрийгөө мэргэжлийн, өндөр боловсролтой гэж боддоггүй. Би ажлаа л сайн хийдэг, унших ёстой зүйлээ цаг тухайд нь уншиж, ойлгоод олон нийтэд ойлгуулах дээр анхаардаг. Хэрэв алдаатай зүйл байх юм бол гүйцэтгэх засаглалтайгаа ярилцаад шийдээд явах ёстой гэх байр суурьтай явдаг.

Сайд болох төлөвлөгөө надад байхгүй. Санал тавивал татгалзах болов уу. Хот төлөвлөлтийн тухай хууль дээрээ ажиллах, мөн Нийслэлтэй нарийн нягт хамтарч ажиллах бодол бий. Тиймээс гүйцэтгэх засаглал гэхээс илүүтэйгээр хууль тогтоох засаглал дээрээ байсан нь илүү үр дүнтэй санагдаж байна.

-Зодооны эхлэл МАН-ын Бага хурлаас эхэлсэн. Та Бага хурлын гишүүнээр батламжлагдан, анх удаа оролцсон шүү дээ. Мэтгэлцээн, санал хураалт хэр шударга явагдсан юм бэ. Хурал нээлттэй болж болоогүй юу?

-Миний хувьд үнэт зүйл гэж бий. Энэ бол Монголын ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол. Ардчилал юун дээр тогтох вэ гэвэл, намуудын дотоод ардчилал дээр. Хоёр нэр дэвшигчийн хувьд МАН-ын Бага хурлын өмнө Бага хурлын гишүүдтэйгээ ажиллах цаг хугацаа, боломж зөндөө л байсан. Санал хураалт шударга болсон гэж үзэж байгаа. Бодлогын мэтгэлцээн ч бодитоор өрнөсөн. Миний зүгээс Бага хурлыг шууд лайв явуулах тал дээр санал гаргасан ч өмнө нь тэгж байгаагүй гэх шалтгаанаар дэмжигдээгүй. Хаалттай хурал болсон. Ардчилал, нээлттэй байдал гэдгээ хангаж чадаагүй учраас л намын зовлон өдгөө төрийн зовлон болчхоод байна.

-Ерөнхий сайд Г.Занданшатар "хулгайчийг барь" гэж ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж буйгаа мэдэгдсэн шүү дээ.

-Г.Занданшатар сайд Б.Энхбаяр гишүүнийг томиллоо гэхдээ шүүх засаглал руу халдах гэж байгаа мэт үг хэлсэн. Үүнийг залуу хүний хувьд тэвчихгүй. ХЗДХ-ийн сайдаар тодорхой хүнийг томилоод өнгөрсөнд болсон явдлыг шүүлгэнэ гэж байгаа нь бол гүйцэтгэх засаглал шүүхэд шууд нөлөөлөх гэж байгаа харагдлаа. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд дандаа ингэж явсаар ирсэн. Ийм учраас л Монгол Улсын ардчилал бэхэждэггүй гэж би боддог. Дотоод ардчилал чухал. Мөн гурван засаглал дотроо хутгалдаж болохгүй. Урдах ажлаа л сайн хийх ёстой.

-Улс төрд одоо үүсээд буй нөхцөл байдал үргэлжилсээр засаглалын хямралд оруулах вий хэмээн зарим судлаачид үзэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Засаглалын хямрал гэхээс илүүтэйгээр болох ёстой зүйл болж байна гэж харж байгаа. Бүх зүйл нээлттэй байсан бол одоогийн нөхцөл байдалд хүрэхгүй. Нэг жилд хоёр засаг солигддог байдал өмнө нь ч байсан. Мэдээж бид үүнээс сэргийлэх ёстой.

-Өнгөрсөн долоо хоногуудад Төрийн ордонд гарын үсэг цуглуулах уралдаан болсон. Тодруулбал Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг огцруулах албан баланк дээр гарын үсэг цуглаж, өргөн баригдсан. Та аль нэгэнд нь гарын үсэг зурсан уу?

-Шүүх засаглалд нөлөөлөхийг завдсан одоогийн гүйцэтгэх засаглалыг зарчмын хувьд байж болохгүй гэж үзсэн учир Г.Занданшатар сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.

-100 гаруйхан хоногийн настай ч унах эсэх асуудал нь хэлэлцэгдэж буй Г.Занданшатарын Засгийн газар хэр ажилласан гэж бодож байна?

-Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газартай харьцуулахад удаан санагдаж байна. Эдийн засгийг тэлэх, иргэдийн амьдралыг сайжруулах томоохон төслүүд дээр урагштай ажил харагдахгүй байна.

-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Утаа гэдэг чинь зүгээр нэг байг�##�ь орчны асууд�##� биш шүү дээ, бидний эрүүл мэндийн асууд�##�. Г.Лувсанжамц гишүүн яг гол дээр нь хэлжээ. Дула�##�га л хамгийн зөв гарц гэж боддог

Зочин
Зочин

Утаагаа дула�##�гаар шийдэх санаа маш зөв байна, түлшинд мөнгө шатаахаа больё оо. Гэхдээ ард иргэдэд хөнгөлөлт, дэмжлэг бодитоор хүрэхгүй бол хэрэггүй яриа л болно шүү

Зочин
Зочин

Гэр хороололд амьдарч байгаа айлуудыг цахилгаан х�##�а�##�т руу шилжүүлэх бол үнэхээр зөв. Гэхдээ цахилгаан х�##�аагуурын үнэ, сүлжээний хүчин чад�##� гэдэг ту�####�а том асууд�##� шүү

Зочин
Зочин

Г.Лувсанжамц яг бодит зүйл ярьж байна. Түлшинд биш дула�##�гад хөрөнгө оруулах нь илүү урт хугацааны шийдэл шүү дээ

Зочин
Зочин

Niitiin teevriig 60% hurtel nemne gej bgaa ni unen bol mash sain baina, gehdee slot, route management system l sain baih heregtei

Зочин
Зочин

Хотоос захуудыг гаргах нь зөв дөө. Гэхдээ тэнд очих зам, дэд бүтэцгүй бол бүр түгжрэл нэмэгдэх эрсдэлтэйг мартаж болохгүй

Зочин
Зочин

Mundag zaluu bn

Зочин
Зочин

Нямбаатарт зөвлөөд хотыг сайхан болгох хэрэгтэй шүү гишүүнээ

Зочин
Зочин

Хотын төлөвлөлттэй холбоотой асууд�##� үнэхээр эмх цэгцгүй байгаа нь үнэн. Зам тавьчихаад долоо хоногийн дараа ухдаг гэдэг яг үнэн шүү

Зочин
Зочин

Bi niitiin teevriig heregledeg hun. Shine autobusnuud uneheer duu bagatai, dulaan bolson, gehdee zarim jolooch nart yos zui alga daa

Зочин
Зочин

Утаа, түгжрэл хоёрын т�##�аар ийм тодорхой байр суурьтай з�##�уу гишүүд олшроосой. Утаа арилб�##� эмнэлгийн ача�##��##� багасна гэдэг үнэн шүү

Зочин
Зочин

Ene gishuuni yariltslaga deerh sanaanuud harin ch ih ner turtei sanagdlaa, yamar neg PR bish harin ajillaj bgaa hun shig

Хотын иргэн
Хотын иргэн

Дула�##�гаа сайжруулаад нүүрсний утаагүй болно гэж байхгүй. Гэрээ дулаацуулахын тулд нүүрсээ түлж, утаа гаргахаас өөр замгүй. Харин арай бага л түлнэ. Утаа бага хэмжээгээр буурна гэвэл зөв болно.

Зочин
Зочин

Manai horoond odoo boltol haluun us, tsever usnii asuudal shiideggui bj metro barih ni huurhun yumaa, ehleed undes suuriin ajlaa hiigeech ee

Зочин
Зочин

Metro barina gej 10 jiliin umnu yarij bsan, odoo dawhar dahiad yriad suuj bn. Uls turchid yamar ch hariutslagagui yumaa

Зочин
Зочин

Ene gishuunii yariltslaga boditoi yum shig sanagdlaa. Gol ni hiij chadah uu gedeg ni asuudal shuu dee. Bүgd l yrij chadna

Зочин
Зочин

Utaanii 5.6 ikh nayad tugrug haashaa orson ni odoo hurtel todorhoi bish. Tsaana ni hulsnii kompaniud, darga nar l bayajsan baihdaa

Зочин
Зочин

Jishee ni, Tavan tolgoi tulsh geed heden jil yamar ch ur dun uguhgui mungu ideed duuslaa. Odoo l shine arga heregtei bn

Зочин
Зочин

Хүйтэн болоод ирэхээр утаа, угаар гээд л ярина, гэхдээ жил бүрийн нэг түүх давтагддаг. Энэ жил арай өөр байгаасай даа гэж найдаж байна

Зочин
Зочин

Eronhiilogch, Eronhii said 2 ni l bultaj bgaa bol nam dotroo ingej zodoldood yahav dee, ard tumnii ajliig hiigeech

Зочин
Зочин

Hotiin tolovlolt gej yrij bgaa ni mash zuv baina, olon tolovlolt hoorondoo zurchilduj baigaa gedeg ni uneheer unen

Зочин
Зочин

Manai ail 2023 ond ger bariad duulaalga hiisen, utaagui bolj chadna. Harin hajuugiin ail hiigeegui bolohoor oroi bolohod l har utaa

Зочин
Зочин

Ene niitiin teevriin kartnii system sain ajillaj bgaa. Gehdee zarim hun baga tsalingaa tuluh geed cashaar suuh gej oroldood bn

Зочин
Зочин

Zasgiin gazar ene utaa, tugjrel hoyriig shiidej chadahgui bj, shuuhiin ajild oroltsoh gej bgaa ni utaggui

Зочин
Зочин

Гэр хорооллын айлууд “дахин төлөвлөлт хийнэ” гэж 10 жил хүлээлээ, одоо бол хүлээх биш өөрсдөө шийдэх цаг болсон гэж боддог

Зочин
Зочин

Ugaartaj nas barah toog sonsohod uneheer aimaar. Ene bol henees ch nuuh hereggui ulsiin hemjeenii emgenel

Зочин
Зочин

Hotiin darga, niisleliin zaluus hamtarch ajillah gej oroldoj bgaa ni bol sain, gehdee sanhuugiin bodlogo ni todorhoi baih heregtei

Зочин
Зочин

Tugjreliig buuruulah gej zam bariad yahav, uher shig mashin nemegdeed l tugjrel hevendee, niitiin teevriig l sain bolgo

Утаанаас салах цорын ганц зөв шийдэл!
Утаанаас салах цорын ганц зөв шийдэл!

Улс төрд байгаа авлигчин, нүүрсчин хулгайч улс төрчид, төрийн �##�бан хаагчдыг бүгдийг нь буудан �##�ж, дүүжилж цааз�##�ж нэг ч хулгайч, авлигчинг үлдээлгүй устган цэвэрлэж чадв�##� УТАА аяндаа өөрөө �##�га болно доо! Утаанаас с�##�ах өөр арга ухаан гэж ерөөсөө байхгүй ээ!

Зочин
Зочин

Нямбаатарын авгайгийх нь дүү, тэгээд л 1д бичигдээд ороод ирсэн утсан хүүхэлдэй, монголын амьдр�##� мэдэхгүй ах нарынхаа бяр амтагдаад томроод явж бгаа худлаа гоё ярьдаг жижигхэн хүн л бн

Зочин
Зочин

СҮҮЛИЙН ҮЕД ЭНЭ НЭГ БАЦААН ИХ ЧАЛЧДАГ БОЛЖ. БАРАГ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХГҮҮЙ ГЭЖ ХУУЛЬ ГАРГАХ НЬ

Зочин
Зочин

МОНГОЛ ОРОНД ХАРИУЦЛАГА САХИЛГА БАТ АВИЛГАЛ ДЭЭРЭМ ТОНУУЛ ГААРСАН 30 ЖИЛ. ОДОО ЧИ ЦЭЦЭРХЭЖ СУУХААР ХАРИУЦЛАГАД ТАТАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ОРУУЛЖ ИР ДУРААК АА???? ЧАМ ШИГ ЦЭЦЭН МАНГАРУУДЫГ ЗӨНДӨӨ СОНСЛОО. ОДОО МИЕЭ ХУЖАА, САНЖИЙН БАЯР-ОЮУТОЛГОЙ, БАДАМЖУНАЙ, С.БАЯРЦОГТ, М.ЭНХСАЙХАН, ДА.ГАНБОЛД, ХУРЦ ЭЛБЭГДОРЖ НАРЫГ БАРИВЁЛАХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛ СУУСАН ТЭНЭГЭЭ???

Бат
Бат

Энэ тэнэг ОюунЭрдэнийн суганы үс сүүлийн 15 жил утаанд амьдарч үзсэн юм уу. Хуцдаг байна шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button