Улс төрийн мэдээ

МАН-ын 38 гишүүн нэгдэж, өөрсдөө бүлгээ хуралдуулахаар шийджээ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар мэдээлэл хийж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг огцруулах хүртэлх арга хэмжээ авна гэдгийг хэллээ.

Н.Наранбаатар гишүүн "Сүүлийн хоёр удаа манай намын бүлэг хуралдаагүй. Үүнд бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тодорхой шалтгаан, тайлбар хэлээгүй. Гэтэл шийдвэр гаргах асуудал олон байна. Өнөөдөр 16.00 цаг гэхэд байнгын хороодын хуралдаан дуусчихна. Улмаар үүний дараа бүлгээ хуралдуулмаар байна.

Энэ шаардлагад 38 гишүүн нэгдсэн. Өөрөөр хэлбэл олонх. Олонх нэгдсэн тул бид Ж.Бат-Эрдэнийг хүлээлгүйгээр өөрсдөө хуралдана. Тэгж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах, үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал зэргийг хэлэлцэнэ" гэлээ.

Нэг ёсондоо МАН-ын бүлэг хоёр хуваагдсан юм байна. Хэрэв Ж.Бат-Эрдэнэ хариу өгөхгүй бол тэд 38-уулаа өнөөдөр хуралдана гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ман ийм олон м�##�тай болох гэж хүн хэлээрээм�##� хөлөарөө одоо энэ м�##�ууд хөлөөрөө бие биеэ �##�ах Нь үлдэв ээ чааваас даа.

Змапочин
Змапочин

Угаасаа тар гэж хэлээд Хүк явжлдээ сүхээр дуусана гэдэг энэ

Зоч
Зоч

Энэ хулгааач авилгач луйварчингууд бүүүр ичих нүүр гэж мэддэггүй бололтой азааар хагартааа баяжсанч ядуунч бүгд үхдэг нь шудрага юмдааа бурхан минь

Владимир
Владимир

Иргэд дэмжиж байна..БатЭрдэнийг их хурлаас намаас хөө..иргэд бид ордны гадаа 500 мянгаараа жагсаж төр засагт хатууу шаардлага тавих болно...Ажилаа хийхгүй бол Их хурлыг тараахыг Eрөнрийлөгчөас шаардаж жагсана..хатуу тэмцэх болно..иргэд цөөн хулгайчдөас болж маш их хохирч байгаа шүүү...

Холбоотой мэдээ

Back to top button