Эдийн засгийн мэдээ
Нас гүйцсэн эр хонины үнэ Өмнөговьд хамгийн өндөр буюу ₮340 мянгатай байна

Малын зах зээлийн дундаж үнийн 2025 оны 9 дүгээр сарын мэдээгээр, атны үнэ 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.2 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.3 сая төгрөг болж, 101.4 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 280.0 мянган төгрөг болж, 35.9 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 180.0 мянган төгрөг болж, 22.8 мянган төгрөгөөр өссөн бол хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 97.7 мянган төгрөгөөр буурсан байна.
2025 оны 9 дүгээр сард эр хонины үнэ Өмнөговь аймагт хамгийн өндөр буюу 340.0 мянган төгрөг, Хөвсгөл, Дорнод аймагт хамгийн бага буюу 230.0 мянган төгрөг байна.

Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За тэгвэл Хөвсгөлөөс хонио тууж Өмнөговь ороё доо.