Улс төрийн мэдээ

38 гишүүний саналаар МАН-ын бүлэг даргагүйгээр хуралдаж, Г.Занданшатар оролцож байна

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар өнөөдөр мэдэгдэл хийсэн. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн нэгдэж, өнөөдөр 16.00 цагаас хуралдахаар болсон гэдгийг хэлсэн юм.

Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ сүүлийн хоёр удаа, шалтгаангүйгээр бүлгийг хуралдуулаагүй хэмээн тэд тодотгоод, олонх учир 38 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр өөрсдөө хуралдах боломжтой хэмээсэн.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ маргааш 12.00 цагт хуралдаан товлосон гэдгийг мэдэгдсэн билээ.

Тэгвэл дээрх 38 гишүүн бүлгээ хуралдуулахаар танхимд орлоо. Уг хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байгаа нь анхаарал татав.

Нэг талаас Ерөнхий сайд Г.Занданшатарыг, нөгөө талаас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичиг өргөн баригдсан (аль аль нь МАН-ын гишүүдээс) энэ цаг үед УИХ дахь МАН-ын бүлэг ямар байр суурь дээр нэгдэх нь одоо хэр тодорхойгүй байгаа юм.

Ж.Бат-Эрдэнийн хувьд талууд ойлголцоогүй нөхцөлд бүлэг хуралдвал хоосон хэрүүл л болно гэдэг байр сууриа хуваалцаад байсан билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ төр улсад удирдлага гэж байна уу?

шудраг үнэнг эрхэмлэгчидээ
шудраг үнэнг эрхэмлэгчидээ
Reply to  Зочин

Зөв эрүүл хүчин байнаа байна. Тэд маань л зөв т�##�аад нь з�##�ах гэж зүтгээд эхнээсээ гэрээ харагдаж үүрийн цагаан гэгээ адил эхэлсэн хур�##� өнөөдөр болло . Энэ мэтээр цаашаа хурдан �##�хаарай амьжилт хүсье

Зочин
Зочин

Зандка огцороо

Лантуу
Лантуу

ЭмСиЭс ч том юмаа

Yнэн шүү
Yнэн шүү

эЭ БУРХАН МИНЬ ЭЭ. Өнөөдөр Их хур�##�дах намын бүлгийг будлианы эзэн нүүрсний хулгайчийн төлөөний тавиулаас с�##�гаснаараа үнэлж барамгүй ач холбогдолтойг тэмдэглэж сайншаахгүй байх аргагүй ээ .Баяр хүргэж ажлын амьжилт хүсье б

шудраг үнэнг эрхэмлэгчидээ
шудраг үнэнг эрхэмлэгчидээ
Reply to  Yнэн шүү

Маш зөв цагаа олсон хур�##� хийж нүдээ олсон шийдвэр гаргасан т�##�архаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button