Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн бүлгийн ээлжит бус хуралдааны шийдвэрийг хүчингүйд тооцлоо

Өчигдөр МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, ингэхдээ бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.
Харин өнөөдөр МАН-ын бүлгээс өчигдрийн ээлжит бус хуралдаан болоод бүлгийн даргыг чөлөөлөх шийдвэрийг хүчингүйд тооцох мэдэгдэл гаргажээ. Үүнд,
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 2.3-т “Бүлэг нь аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх шийдвэр нь Бүлгээс гаргасан шийдвэр байна.” мөн 7.1.4-т бүлгийн дарга “Бүлгийн ээлжит болон ээлжит бус хуралдааны товыг тогтоон зарлаж, бэлтгэл ажлыг хангуулах” гэж заасан.
Үүний дагуу Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн ээлжит бус хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагт бүлгийн хуралдааныг хуралдуулах товыг тогтоон зарласан.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын нэр бүхий гишүүдээс бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн бөгөөд тус өдөртөө бүлгийн дэд дарга У.Отгонбаатар болон нэр бүхий гишүүд нь дүрмийн дагуу хуралдааныг дүүрэн ирцтэй зохион байгуулсан ноцтой үйлдэл гаргалаа.
Энэхүү үйлдэл нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн үйл ажиллагааны дүрэм болон Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн хуралдааны дэгийг зөрчсөн болно.
Иймд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдаан нь дүрмийн шаардлага хангаагүй, улмаар хууль бус хуралдаан болохыг мэдэгдэж байна” гэжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene Otgonbaatar gej bvdvvleg bolvsrolgvi amitan ingej nvdnii bulai bolox gej.
МАН дахь Ажнайгийн төлөөлөгч Наранб аатар гэж нэг
"Азарган үрээ" царайлсан амьтан Нүүрсний хэргийг ух ахаас айгаад зүрх нь хагарч бнаа !
Ухнаагийн хүүхдүүд төр самрахгүй шүү. Хүрэлсүх төрсөн дүүгээхаагуур УИХ д оруулаад ирэв ээ. Хувь хувьсг�##�аа ялгаарай новшиин гарууд вэ. Хүрэлсүх хонгил угсарасан, хонгилын түлхүүрийг Элбэгдоржоос MCS, Хурцаар дамжуулаад авчихсан. Давраад байгаарай.
tanuus MAN HEREG ALGA DAAAA
HAHA GOE GOE ELEG ELG
Хүрэлсүхийн дүүг занд�##�члах ялаар шийтгэсүгэй
ухнаагийн хүүхдүүд төрөөр тоглохгүй шүү
Ухнаагийнхүүхдүүд яах гээд бнаа . Болж өгвөл тоглочих гээд байх юмаа
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Ашгүй дээ , Хүүк маань ХААН суух явц эрчимжиж байх шиг байна - тэр цаг лор хааны удамынхан угсаа з�##�гамжлах нь ХУУЛЬ ш дээ ...