Гэмт хэрэг

22 жил эхнэрээ хүчирхийлсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нэг ч удаа хуулийн хариуцлага хүлээж байгаагүй

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн туршид эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тухай түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд мэдээлж олны анхааралд өртөөд буй.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдрөөс эхлэн Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг Цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Мөн уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас давхар хяналт тавьж, ажиллахаа илэрхийлсэн байна. Харин түүний эхнэр /хохирогч/ О.Нарангаравыг өчигдрийн /2025-10-15/ 13.00 цагийн орчимд хамгаалалтад авчээ.

Б.Эрдэнэсүх удаа дараалан буюу 22 жилийн туршид гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн атал нэг ч хэрэг нь хуулийн байгууллагаар эцэслэгдэж, ял эдэлж байгаагүй байна. Түүний эхнэр "Гэр бүлийн хүчирхийллийнх нь талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгдөг ч цагдаа, прокурорын байгууллагад ирээд гацдаг. Хамраа хугалуулж, нүдээ таглартал зодуулсан ч хэрэг үүсгэдэггүй. Цагдаа, прокурорт найз олонтой учир тэр байх" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Эл хэрэгт хэд хэдэн анхаарал татах агуулга байна...

Нэг. Хуулийн байгууллагынхан яагаад хохирогчийг бус гэмт этгээдийн бамбай болов?

Угтаа Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д "Цагдаагийн алба хаагч шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн этгээд, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан арга хэмжээг авна" гэж заасан байдаг. Энэ үүргээ үл биелүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл яагаад хохирогчийг хамгаалах бус гэмт этгээдийн халхавч болов.

Хоёр. Жирийн иргэн дээрх хэргийг үйлдсэн бол НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах бус гэм буруугаа хүлээн хоригдож буй

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг зүйлчилсэн байдаг. Үүнд, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

  • 1.1.зодсон;
  • 1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Хэрэв жирийн иргэн дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хуулийн хариуцлагаа хүлээгээд, хорих ангид ялаа эдэлж байгаа. Гэтэл Б.Эрдэнэсүх НИТХ-ын төлөөлөгч хийгээд, төр түшээд явж буй. Нэг өдөр ч хоригдож байгаагүй байна.

Б.Эрдэнэсүхийн намтар, хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхөж үзье.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн заан цолтой. 1994-2004 онд нийслэлийн 58 дугаар дунд сургуулийн бүрэн дунд боловсролтой төгссөн бол 2013-2017 онд Улаанбаатар Эрдэм  их сургууль Эрх зүйч /БАКАЛАВР/, 2019-2020 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежмент тус тус суралцсан.

Түүнчлэн 2014-2017 онд “Очух” ХХК-ийн захирал, 2017 онд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга, 2020 оны 10 дугаар сарын 3-наас өнөөдрийг хүртэл НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Ардчилсан намын Бүлгийн даргаар ажиллаж байна.

Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад,

  • Өөрийн орлого нь 34 сая
  • Гэр бүлийн орлого 15 сая
  • 610 саяар үнэлэгдэх гурван орон сууцтай
  • 30 саяар үнэлэгдэх Toyota, Hi Ace маркийн нэг машинтай
  • 25 саяар үнэлэгдэх хурдан удмын таван адуутай
  • 74 саяар үнэлэгдэх хоёр газар эзэмшдэг
  • 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
  • 65 сая төгрөгийн хадгаламжтай
  • Бэлэн мөнгө: 300 сая төгрөг
  • Райт финанс ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

unen bolovsrol muutai durak bhiin

irged
irged

bux nasaar n xopi

Зочин
Зочин

ЖИНХЭНЭ БАЛМАД НОХОЙ БАЙГААМ ДАА ТӨРД ШУРГАЛСАН БУЗРУУДЫН 1

Багш
Багш

Яадаг муу садист вэ! Хуулийн хариуцлага хүлээлгэ!

Багш
Багш

Улс төрд орж л баяжсан новш бнштээ!

Зочинолдо
Зочинолдо

хүчирхийллийн гэмт хэргүүд шийдэгдэх журмаараа шийдэгдэнэ биз.маниуст ер нь ямар хамаатай юм бэ

Зочин
Зочин

Жинхэнэ улны гара лтай, жижигхэн толгойтой юмнууд жоохоон юмны бараа харахаараа ингэж солиордог юм Удмынх нь өлөн арилаагүй шоохууз 461-д очоод жинх энэ заяасан дүрдээ орж, амьтан болно доо......

Зочин
Зочин

2019-2020 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежмент- цүнх баригчийн сургууль төгссөн. 34 сая-ийн орлоготой тэгснээ 610 сая-аар 3 орон сууцтай, ийм бага орлоготой байж, ийм үнэтэй 3 орон сууцтай болж чадсаныг бас давхар ш�##�гах хэрэгтэй юм байна даа

Зочин
Зочин

хашааны хаздаг хар нохой

Зочин
Зочин

одоо хууль ямар байдгийг новшид үзүүл, давхар яаж хөрөнгөжснийг нь шолга

Зочин
Зочин

Энэ сармагчингийн төмсөгийг нь огтолж хая!!!

Зочин
Зочин

Боловсрол муу. Хэзээ хойно нэг хувийн сургуулийн диплом олж авчээ

Зоч
Зоч

Нхм нам дагасан өлөн цүнх �######�чин дарга долооогч гуйлгачин пялдгуудл хагартлааа авилг�##� хулгаагааар баяждаг болхооорл сүрэг сүргээрэээ ичиж зовхыг мэдэхгүй болсон хүнцэр хогуууд ихдэээ чаваааас бүгд үхдэг нь шудрага юм хиииж бурхан минь баян ядуугүй

Зочин
Зочин

22 жил хүчирхийлсэн гэж байх юм, энэ нэг одоо садист байсан юмуу, хаашаа юм? Б�##�иар хог вэ!

Холбоотой мэдээ

Back to top button