УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Ирц бүрдэхгүй байсаар 14.00 цаг хүртэл завсарлалаа

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын ТББХ болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үйл явцыг Eguur news агентлаг нэг дороос агуулгаар багцлан хүргэж байна.


НЭМЭЛТ: 13.10 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11 цаг өнгөрч эхэлсэн ч, ирц бүрдэхгүй байсаар завсарлалаа. УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа шаардлага тавьж, удаа дараа нэрсийг дуудан зарласан ч сайд, гишүүд орж ирсэнгүй. Үдээс хойших чуулган 14.00 цагт эхэлнэ.


НЭМЭЛТ: 12.35 цаг

-Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтыг Үндсэн хуулийн дагуу явуулахыг УИХ-ын зарим гишүүд шаардлаа-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд ирц бүрдэхгүй хэвээр байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням зэрэг нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтын Үндсэн хуулийн дагуу явуулахыг шаардаж чуулганы танхимыг орхив.

НЭМЭЛТ: 12.07 цаг

ТББХ-ны хураасан саналын томъёолол маргаан дагуулав

Өнөөдөр өглөө 09:30 цагт эхэлсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёолол нь Үндсэн хууль, Дэгийн тухай хууль зөрчсөн хэмээн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт болон Засгийн газрын нэр бүхий сайд нар мэдэгдэл хийсэн юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц одоог хүртэл бүрдээгүй байгаа бөгөөд маргаантай саналын томъёоллыг хэлэлцэх эсэх нь ч тодорхойгүй нөхцөл үүсэв.


НЭМЭЛТ: 11.20 цаг

-Чуулганы ирц бүрдүүлэхийг сайд, гишүүдээс шаардаж байна-

УИХ-ын чуулганы шууд дамжуулалт:

Өнөөдөр /2025.10.16/ 10.00 цагт товлогдсон УИХ-ын чуулганы хуралдаан 11.20 цагийн байдлаар ирцээ бүрдүүлж чадаагүй байна. УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа сайд гишүүдийн ирцэндээ орохыг индэр дээрээс шаардсаар байгаа юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Бейсен нарыг гадаадад томилолттой байгааг дурдав.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Соёл, спорт,аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гэхчлэн сайд нарыг чуулгандаа орж ирэхийг шаардав.

Үндсэн хуулийн цаг хугацаа болон төсөв хэлэлцэх гэж байхад сандал суудлын асуудлаар бойкот хийхгүй байхыг анхаарууллаа.

Мөн тэрбээр, "Баян-Өлгийн гишүүд хуулиа дээдэлж, УИХ-ын чуулгандаа суу" хэмээн шаардав.


ТББХ-ны хурлын шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 10.20 цаг

-Фото: Г.Занданшатарыг огцруулахыг дэмжилгүй, ТББХ тарлаа-

Г.Занданшатарыг огцруулахыг дэмжилгүй, ТББХ тарж буй фото агшныг хүргэж байна.


НЭМЭЛТ: 10.10 цаг

-ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг 19 гишүүн буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй-

УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явууллаа.

"Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Улмаар гурван гишүүн зөвшөөрч, 19 гишүүн татгалзлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг ДЭМЖСЭНГҮЙ.

Зөвшөөрсөн: Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр,

Татгалзсан: Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн,

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир танилцуулахаар боллоо.


НЭМЭЛТ: 09.35 цаг

-Б.Жавхлан: Л.Оюун-Эрдэнэтэй хамт маш хүнд дөрвөн жилийг давсан. Г.Занданшатар том дэмжлэг үзүүлж байлаа-

Видео:

Сангийн сайд Б.Жавхлан үг хэллээ.

Тэрбээр, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт маш хүнд дөрвөн жилийг өнгөрүүлсэн энэ үед УИХ-ын дарга байхдаа Г.Занданшатар маш том дэмжлэг үзүүлж байсныг сануулъя Б.Жавхлан “1990 онд Монгол Улс парламентын засаглалтай болсноос хойш УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын индэр дээрээс байгуулсан Засгийн газраа хамгийн их хамгаалж, хамгийн урт удаан тогтвортой ажиллуулсан байдаг юм. Өмнөх Засгийн газар 1990 оноос хойш хамгийн удаан тогтвортой ажилласан. Яагаад гэвэл Г.Занданшатар гэдэг хүн УИХ-ын дарга байхдаа энэ Засгийн Газрыг маш их дэмжиж, хамгаалж Үндсэн хуулийн тогтолцоонд хүртэл энэ өөрчлөлтүүдийг хийсэн байдаг. Гэтэл тэр Засгийн газарт нь ажиллаж байсан хүмүүс нь олонхороо дэмжиж байгуулсан Засгийн газраа 100 дахь хоног дээр нь огцруулах гээд ганцааранг нь буланд шахаад, өнөөдрийн байнгын хороог хуралдуулж байна.

Өнөөдөр Засгийн газрыг огцруулах гэж буй нь нэг сандал ширээний явдал мэт боловч монголын улс төрд эмгэнэлт түүх болж үлдэнэ дээ. Засгийн газрын дундаж нас 35 жилийн хугацаанд 1.8 жил байж ирсэн. Өмнөх Засгийн газар хамгийн тогтвортой ажилласан. Би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай, бусад сайд нартай маш хүнд үеүдийг хамт туулсан. Ковид, гадаад улс орнуудын дайн, түүхий эдийн үнэ өндөр байх үе, сонгуулийн ялалт гээд бүгдийг хамт туулсан нь УИХ тогтвортой байхад Засгийн газар нь энэ үеүдийг яаж туулдаг юм бэ гэдгийг л харуулж байсан юм шүү. Яриад байгаа шалтгуудыг тайлбарлаж болно оо. П.Сайнзориг гишүүн залуу, хуульч ирээдүйтэй хүн гэж би хардаг. Харин буруу ирээдүй рүү явчих вий гэж санаа зовниж байна. Би олон юм ярихгүй ээ. Энэ бүгдийг л хэлэх гэсэн юм" гэлээ.

Э.Болормаа: "Аятайхан байгаарай" гээд барьж авч зодох нь холгүй байна. Дарангуйлал руу орох гээд байгаа тул энэ ЗГ-ыг дэмжихгүй

Л.Батлут: Админерал компанийн эцсийн өмчлөгч нь УИХ-ын даргын туслахтай, гэр бүлтэй нэгдмэл сонирхолтой компани эзэмшиж байгаа

Батлан хамгаалахын сайд Д.Батлут үг хэллээ.

Нэг нь төрийн мөнгөнөөс хумсалж аваад нөгөөгөө гадны хэвлэлд өгч бичүүлдэг ч байх шиг. Өнгөн дээрээ нэг их шударга дүртэй хүмүүс. Оюу Толгойн гэрээг сайжруулъя гэж дарцагласан нөхдүүд байгаа. Гэтэл Оюу Толгойгоос мөнгө аваад МОнголоо сурталчлах нэрээр гадныханд мөнгө өгөөд, мөнгө угаачихсан байгааг авлига авсан гэж хэлэхгүй өөр юу гэх юм.

Студиэ шинэчлээд янзалчихсан. Английн шигшээ багшийн хувцас хэрэглэл авч өгнө гээд  23 тэрбум төгрөг гаргачихсан. Ямар баян юм бэ. Үүнийхээ дараа яаж Оюу Толгойн өгөөжийг сайжруулъя гэж ярьж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо нь хурлаа хийж чадахаа больчихсон. Дэгийн хуулиа зөрччихсөн. Алх байгаа болохоор цохиод цохиод явчихаж байх шиг байна. Ийм зүйл хийхээ болимоор байна. Хүний мэдэх эрхийг хязгаарлахгүй, сонсгол хийдэг болсон нь зөв. Өнөөдөр манай УИХ-ын 67 гишүүн УИХ-ын даргыг нүүрснйи асуудалд холбогдоод байна гээд шаардлага хүргүүлсэн чинь нөгөөх нь сүүлдээ юу болж хувирав.

Өгсөн цаасыг нь харсан чинь дата мэдээлэл хуулаад тавьчихсан. Админерал компани Бортээгийн уурхайг 100 хувь зарж борлуулахаар гэрээ хийчихсэн байгаа шүү. Дээрээс нь Тавантолгой дээр 35 га газар авчихсан. Админерал компанийн эцсийн өмчлөгч нь УИХ-ын даргын туслахтай, гэр бүлтэй нэгдмэл сонирхолтой нэг компани эзэмшиж байгаа. Энэ Админерал компанийн гүйцэтгэх захирал нь УИХ-ын даргын ахынх нь хүүхэдтэй нэг компани хамтарч эзэмшиж байгаа.

Үүнийг хамаарал гэхгүй яах юм. Энэ дотор олон асуудал гарна. Тэгээд тендер зарлахдаа 3 удаа зарлаад, Админерал компанид нь хөнгөлттэй нөхцлөөр бүх зүйлүүдийг нь хангаж өгөөд шалгаруулчихдаг гэнэ. Та нар яах вэ байнгын хороон дээр олонх болж болохч УИХ дээр ард түмэн олонх болно.  


НЭМЭЛТ: 09.30 цаг

-Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг 19 гишүүн хэлэлцэж эхэллээ-

Өнөөдөр /2025.10.16/ 09.00 цагаас товлогдсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 09.30 цагт эхэллээ. УИХ-ын 19 гишүүний буюу 59 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, "УИХ-ын гишүүн Э.Шижир, Н.Номтойбаяр нарыг томилолттой яваа, ирж байгаа" гэдгийг хэлэв.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдахдаа байнгын хорооны гишүүд асуулт асууж дууссан. Зургаан гишүүн үг хэлээд завсарласан. Харин даваа гарагт ТББХ-ны хуралдаан эхэлсэн хэдий ч ирцээ бүртгүүлсэн гишүүд танхимд орж ирээгүй тул байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг хааж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байдаг.

Өнөөдөр нэрсээ өгсөн бүртгэлийн дагуу үгээ хэлж дуусгана. Үргэлжлүүлэн санал хураалт явагдах юм. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх билээ.

Ташрамд дурдахад, УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж саналаа нэгтгэнэ гэх мэдээлэл бий.


ЭХЛЭЛ: 08.00 цаг

-Талцал, хуваагдал бүхэнд одоо цэг тавья-

Өнөөдөр ТББХ хуралдах ёстой. Тов бөгөөд цаг тодорхойгүй. Өнөөдөр асуудлыг эцэслэхгүй л бол Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал хуулийн 10 хоногтоо шийдвэрлэгдэж чадахгүй. Нөгөө талд мэдээж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ч бас огцруулах бичигт МАН-ын бүлгийн олонх гарын үсэг зурчихсан байгаа.

Тэдний намын даргын төлөөх өрсөлдөөн төрийн түвшинд гарч ирээд сар гаруй болов. Одоо нэг улс орны асуудал цэгцрэх болов уу, хэн нэг нь албан ажлаа зүй ёсоор үргэлжлүүлэх болов уу гэтэл л гүрийлцэн, тал талд мэдэгдэл гаргасаар байсан. Одоо УИХ дахь МАН-ын бүлгийг хуваах, УИХ-ын үйл ажиллагааг доголдуулах зэрэг төрийн ордонд хальсан түвшиндээ энэ талцал, хагарал оччихоод байна.

Ялангуяа сүүлд Ерөнхий сайд Г.Занданшатар эмч, багш, ажилчдын цалинг нэмэх шийдвэр гаргуулахдаа МАН-ын бүлгийг ашигласан. Энэ үедээ, албан мэдээндээ “Тэмцэл үргэлжилж байна” гэж бичсэн нь ихээхэн анхаарал татсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн хүлээлт шаардлагын дагуу бүлэг Засгийн газарт чиглэл өгсөн агуулгатай үйл явц өрнөсөн ч Ерөнхий сайд үүнийг "Тэмцэл" гэж тодотгосон. Улс төрийн тэмцэл хийж, багш эмч нарын цалин нэмж байна гэдэг агуулгатай зүйл бичихдээ бүр тулчихсан нь өнөөдрийн өрнөлүүдийг тодорхойлж байна.

МАН-ын бүлэг 32 ба 36 гэж хоёр хуваагдчихсан. Үүнээс болж сүүлийн хоёр хуралдаан нь дүрмийнх, эс дүрмийнх гэдгийг ч тодруулахад мэргэжлийн хуульчид тайлбар хэлэх хэрэгтэй болж ирсэн.

Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас огцруулсан шийдвэр ч өдгөө хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь тодорхойгүй байна. Ерөнхийдөө МАН энэ хугацаанд УИХ битгий хэл бүлгээ хоёр хувааж, улстөржүүлж орхисон. Одоо засаж янзалъя гэвэл ихээхэн ичгүүртэй ч санаа зовмоор процессыг туулна.

Одоо энэ биш, эрх баригч, иргэдийн олонхын саналыг авсан нам өөрөө хэр тулхтай гэдгээ эцсийн мөчид харуулах ёстой болж байна.

Тийм ч учраас өнөөдөр ТББХ төдийгүй УИХ-ын чуулган ном ёсоор хуралдаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын алийг огцруулах, эс бөгөөс хоёуланг нь унагах эсэхийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна.

Тэгэхгүй бол МАН гэдэг нам 2027, 2028 оны сонгуульд иргэдийн олонхын саналыг хүлээж чадахгүй хоцрох, халаасны байдалд явуулж ирсэн АН-даа ялагдах мэтийн бодит эрсдэл хүлээж байна.

Нөгөө талаас төрийн эрх барих дээд байгууллага, парламентад итгэх, парламентын хараат бус шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх нь алс хэтдээ бидэнд чухал. Эс тэгвэл, талцал хуваагдал нийт парламентын гишүүдийн дунд үүрлэвэл хоёр жилд таван Засгийн газар огцруулж байгаа Францын жишээг давтах эрсдэлтэй. Хамгийн чухал суурь нь өөрөө үргэлж парламентын дархлаа. Иймд 126 өөр тархиар бодож шийдэх тулхтай сэдэв ч бас энэ мөн юм.


Мэдээллийн шууд дамжуулалтыг, төрийн ордноос зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Редакциас сэтгүүлч П.Урнаа, зураглаач С.Боргил

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змапочин
Змапочин

Задка гишгэх газараа олохүй майтагнаж бнадаа ар их хүчтэй юм

Зочин
Зочин

Ар түмэнд бүх зүйл ил болсоон. Амарбаясг�##�ан Оюун-Эрдэнэ нарыг ш�##�гах хэрэгтэй.

Змапочин
Змапочин

Энэ тохиролцоо юу эвлэрэлүү

Зочин
Зочин

Т�##�цсан чигтээ т�##�ц. Хулгайч нь хулгайчаараа ялгараад байж байг. Хулгайч байгаа нийлвэл адилхан л юм болно.

иргэн
иргэн

МАН-ынхан Т�##�ц�##� хуваагд�##� бүхэндээ Цэг тавина гэдэг чинь Нүүрсний хулгайн том Гэмт хэрэг үйлдсэн Бүлэглэл эвлэрч байна гээд Бүлэг хулгайн Гэмт хэрэгтээ Хуулийн хариуцлага үүрэхгүй зүгээр өнгөрөх ш�##�таг, Угтаа бол МАН тарах болсон гэдгээ Хулгайн гэмт хэргээрээ харуулсан,

Монгол хүн
Монгол хүн

Төрийн өндөр �##�бан туша�##�д
суурь хүмүүжилгүй ,мэдлэг боловсрол сул тэгээд ажлын ямар ч туршлагагүй баахан ядаж байхад мөнгөнд аархсан сагсуу хүмүүс биеэ ч бэлдэхгүй очиж болдгийн гай нь ингэж илэрч байгаа юм!!!!

Монголын төр бол хамаагүй тэнгэрлэг байх ёстой юм аа!!!

Зочин
Зочин

Өнөөдөр багш нар ажил хаяж байна. Цaлингаа нэмж чадахгүй ЗГ огцрох хэрэгтэй.

Зочин
Зочин

Тохиролцоо хийжээ. Дунд нь Гантөмөр Лодой Одбаяр нар улс төр хийж нтр

дорж
дорж

Ардын намыхан шившиг болж гүйцлээ. Ийм дээрээ хүрэх байсан юм бол ингэж онигоо болох хэрэгтэй юм уу? Сандагочир, Сайнзориг, Номтойбаяр нар ч онигоо боллоо доо.

Зочин
Зочин

энэ ХАМААГҮЙ БДИИН БСН. ЧУУЛГАН ДЭЭРЭЭ Л ШИИДЭНЭ ДЭЭЭ

Зочин
Зочин

Засгийн газараа унагахын оронд сайн шахаж ажиллуул. Энэ засгийн газрын ихэнх сайд нар сайн ажиллаж байгаа.

Зочин
Зочин

Хэдэн тэнэг юм �######�. Парламeнт тар

Зочин
Зочин

Гишүүдийг сайд болгох ийм л байд�##�д хүргэнэ

Зочин
Зочин

Oojoo zahirliin bugs doloogch jinxene pyaldaganuud bna .svg carailsan 7 gishvvncervvd!

Холбоотой мэдээ

Back to top button