Г.Занданшатар: Албан тушаал, сандал суудалтай зууралддаг хүн би биш

УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар индэрт үг хэллээ.
Тэрбээр, "УИХ-ын дарга эрхэм гишүүд ээ. Яг дөрөвхөн сарын өмнө 92 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар итгэл хүлээлгэн дэмжиж байсан. Эрхэм гишүүн та бүхэнд "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэдэг үгэнд итгэдэг учраас үнэн бодит байдлын талаар хэдэн үг хэлье.
Өнөөдрөөс 125 хоногийн өмнө төрийн чадамж суларч, төрдөө итгэх иргэдийн итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж, 2,6 хувь болж гадаад валютын нөөц огцом буурч, нэг ам.долларыг 4 мянган төгрөгөөр худалдаж авах, үнийн өсөлт 15 хувийг давах, төсвийн орлого 3.3 их наядаар төсрөх гадаад дотоод бодит эрсдэлтэй бид нүүр тулсан.
Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо "Үнэнийг хэлдэг Засгийн газар байна" гэсэн хэлсэн үгэндээ байж, олон түмний хүсэл шаардлагаар овоорч хураагдсан асуудлын томыг, бэрхшээлийг, хүндийг барьж авахаас ажлаа эхэлсэн. Мэдээж овоолсон асуудал, хогийг гурван сарын дотор шийдэхгүй ч үндэс углуургаас нь эхэлж цэгцэлж байсан. Данхар төсвийг түүхэндээ анх удаа та бүхэнтэй хамт 2.2 их наядаар танасан. Энэ хүрээнд бид төрийн албан шинэчлэл, засаглалын шинэчлэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэл, дижитал шинэчлэл гэсэн таван цогц бодлогыг дэвшүүлэн тавьсан.
Энэ бүхний үр дүнд эхний долоон сард 1.2 их наядын алдагдалтай байсан улсын төсөв найдугаар сард 53 тэрбумын ашигтай болж ирсэн. Аль нэг хүнтэй биш асуудалтай өрсөлдөх нь Засгийн газрын үндсэн үүрэг гэсэн өндөр итгэлтэй байлаа. Бид үнэнтэй нүшүр тулсан. Нүүрсний үнэ өндөр байхад олсныхоо хэрээр цацаж, мөнгө биш өр үлдсэн үнийн өсөлттэй тулсан. Өөрсдийгөө илүү хангадаг данхар, үрэлгэн төрийн гашуун үнэнтэй тулсан.
Ахмад,энгийн иргэдийн орлого хүрэлцэхгүй, эрх мэдэлтнүүд нь орлого, зарлагаар нотолж, авлигтай тэмцэхээс хойш суусан ард иргэдийн гашуун үнэнтэй нүүр тулсан. ЭТТ ХК-д бид онцгой дэглэм тогтоосон. Нүүрсний олборлолт борлуулалтыг зургаа дахин өсгөсөн. Үнийн өсөлтийг ч тогтворжуулсан. Төрийн албаны шинэчлэлийг зоригтой эхлүүлж чадлаа. Нүүрсний үнэ 2 дахин унасан энэ үед биржийн арилжаа зогсоод байв. ЭТТ ХК-д газар дээр нь очиж ажилласан. Очход олон асуудал ил болж эхэлсэн. Ямар их үрэлгэн зардал, баяжуулах үйлдвэр, конвер гэхчлэ асуудал тэнд байв. Ард түмний эзэмшлийн компанид асар их хулгай нүүрлэсэн байсан. Хууль ххяналтын байгууллагад шилжүүлсэнээр шалгалтаа эрчимжүүлж эхэлсэн. Стратегийн ордуудад ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. Эрчимжүүлэхийн хэрээр элдэв саад Засгийн газрын өмнө элдэв саад тотгор босож эхэлсэн. Улсын валютын нөөц 5.9 болж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Зээлжих зэрэглэлийг өсгөснөө Moody`s агентлаг зарлалаа. "Оюутолгой"-н хүүгийн зардлыг бууруулах хэлэлцээр эхэлсэн.
Манай Засгийн газар тамга дарж нуусан бүхнийг илчилсэн. Ард түмний хяналтад оруулах алхмыг хийж байна. Албан тушаалтнаас ард түмний хяналт илүү бодитой.
Албан тушаал, сандал суудалтай зууралддаг хүн би биш ээ. МАН-ын Бага хурлын гишүүдийн 68 хувь нь надад итгэл хүлээлгэж, Ерөнхий сайдаар дэмжсэн" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заза ингээд нүүрсний хулгай илрэх дашийн шог боловоо гэж угасаа нүүрсний хулгайчуудыг дийлхээсээ өнгөрсөөн азгүй ард түмэн хахаха
Яг шдээ, худлаа поп
Hamgiin durtai ni bish yy
ХУЛГАЙЧ НАР НЭГ ХЭСЭГТЭЭ ЧӨЛӨӨТЭЙ АМЬСАА АВАХААР БОЛЛОО ГЭЖ....
Хүрэлсүх унахад хулгайчид дулаан хувцсаа бэлдцэгээх болно . Хонгилын шүүгчид хусагдана ,Элбэгдорж баривчлагдана .Бүх насаараа гэсэн ял авна Ингээд юм юм эмх цэгцэндээ орж бид нар харах болно Жаахан тэвч ,хүлээцгээе
MCS ODJARGAL BA TUUNII MAPIA ASAR HUCHTEI BNAA
MONOL TORIIG MCS MANGAS URD ULSIINHTAI HAMTRAAD UDIRDAJ BNAA
Одоо МАН онц их хурлаа хийж, эхлээд намын даргаа нэг мөр шийдээд дараа нь ЕС-аа томилсон нь дээр байх даа.
Албан туша�##�гүй бол үхлээ юу Үанданшатараа
Одоо намбарын энхбаярыг ерөнхий сайд болгож мэддэг бүх хулгайчуудыг н �######�уулуулдаг юмуудөө ха ха ха
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Албан туша�##�д ч ясны дуртай шаар шүү. Яваад өгөхгүй мөн ч их зуур�##�даад даа
Уг нь эдийн засаг бага багаар сэргэж эхэлж байсан юм. Боловсрол туршлагын хувьд хэнд ч гологдохгүй хүн. Энэ ЕС-ын �##�даа нь 1. ЗГ-таа Жавхлан, Чойжилсүрэн,дэлгэрсайхан зэрэг ард түмэнд адлагдсан луйварчдыг оруулсан. 2. Хүүк-ийн утсан хүүхэлдэй болсонд байгаа юм.
Яг үнэндээ Хүрэлсүх МАН-г самарчихлаа . Энэ нь даамжраад улсыг хог дээр суулг�##�аа Одоо багш ,эмч нарын ц�##�инг нэмэх ямарч боломжгүй боллоо Хүрэсүхийг огцруулах импичмэнт эхэлнэ Энэ завсар Оюулгой будаа болно арбитр дээр ялагдана Энэ бүхний бурууг Хүрэлсүх ганцаараа үүрээд шоронд шомбойх т�##�руугаа хэлтийж байна Нүрснээс �##�тнаас бүгднээс Хүрэлсүх хувь авдаг хахууль авдаг ах дүүгээ УИХ-д жагса�##�таар оруулсан 1,7 тэрбум төгрөгөө 12 жилийн өмнө тайлбарлаж чадаагүй бултсан Яг асууд�##� хүндрээд унах гээд эхэхэд нь бүх хэрэг нь дэлгэгддэг номтой тэр хэрэгжинэ Ингээд дахиад Оюун-эрдэнээ гаргаж тавихад хүрнэ