Дараагийн УИХ-ын даргыг МАН-ын бүлгээс, Ерөнхий сайдыг МАН-ын Бага хурлаас нэр дэвшүүлнэ

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг өнөөдөр зэрэг "огцрууллаа". Ерөнхий сайд Г.Занданшатарын асуудлыг УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан огцруулах бичигт үндэслэн шийдсэн. Харин УИХ-ын дарга өөрөө албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан юм.
Ингээд 2026 оны улсын төсвийг батлах яаралтай цаг хугацаанд дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилж, шинэ Засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай болж байна.
Энэ хүртэл УИХ-ын даргын үүргийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэрэгжүүлнэ. Харин Г.Занданшатар Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэж явах юм.
Тэгвэл, дараагийн томилгоог хэрхэн хийх талаар хуульд ингэж заажээ.
УИХ-ЫН ДАРГЫГ:
Үндсэн хуульд "Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно..." гэжээ.
Мөн УИХ-ын нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн тайлбарласнаар УИХ-д олонх болсон намын бүлэг УИХ-ын даргад нэр дэвшүүлдэг.
Тэгэхээр МАН-ын бүлэг одоо учраа олох, улмаар шинэ УИХ-ын дарга дээр тохиролцох шаардлагатай. Үүнд хуулийн хугацаа байхгүй.
ЕРӨНХИЙ САЙДЫГ:
Үндсэн хуульд, "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Улсын Их Хуралд оруулна",
Мөн "Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана" гэж заасан байна.
Тэгэхээр Ерөнхий сайдыг бол МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж нэр дэвшүүлдэг. Харин өнөөдрөөс 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилохгүй бол УИХ тарах зохицуулалттай байна.
Түүнчлэн Г.Занданшатарыг огцруулсан шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих бололцоо бий.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3р ЭЭЛЖИЙН ХООЛОНДОО ОРОХ ЦАГ ИРЛЭЭ МОНГОЛЧУУДАА ИНГЭЭЛ ҮХЭР ШИГЭЭ БАЙХ ЮМ УУ?
taraaaa
Дараагийн ээлжийнхэн хулгайндаа марш!
Бүгд тарцгаа
Их хур�##� тар энэ дотроос сайд болон хурлын дарга боочих ч хүн �##�га . Сайдаар Н. Алтанхуягийг ерөнхий сайд болгомоор байгаан юм. Тэгэхээр ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй Хүүк өөрөө хууль зөрчөөл дахин ерөнхийлөгч болон гээд л дайрах байх даа.
Амарбаясгaлан Бортээгийн нүүрсний уурхайд эхнэр, хүүхдээ ажиллуулдаг нь үнэн. Тиймээс ЕС болох ёсгүй. Харин Оюун-Эрдэнэ дахин ЕС болох хэрэгтэй. Тэр л нүүрсний хулгайч, Элбэгдорж Ухаа худаг, ЭмСиЭс-тэй тэмцэж чадна.
Оюукийг буцаагаад ЕС болговол Женко Баттулга Монг олыг намтай, төртэй нь хамт удирдаад, Орос элчин дээ р Военкомат байгуулаад монгол з�##�уучуудыг фронтодилгээх болно шүү !
УИХ дотроос шинэ хүнийг Ерөнхий сайд болгож, сайд нарыг дан дээлтэй болгооч
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
МАН одоо болимоор юм төрийн эрхийг атгасан мөртлөө улс орноо хөгжүүлж чадахгүй өөрсдөө ахан дүүсээрээ төсвөө улайт�##� идэж хув�##�з мэт Ард иргэдээ шимэгчилж хэдий хүртэл зуур�##�дах вэ Их хурлаа тараа намчирхахаа боль чад�##�тай мэдлэгтэй 30 сайхан з�##�уусд итгэл хүлээлгэн өг 126 татан буугд түүхэнд байхгүй шившигнүүд юмаа