Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан баараггүй ажлаа өгсөн бол Г.Занданшатарт үлдсэн боломжууд

МАН-ын даргын сонгуулиас хойш үргэлжилсэн улс төрийн талцал, хагарал өчигдөр өнгөн талдаа дууссан. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёул нэг өдөр огцорсон өдөр тохиолоо.

Энэ зайлшгүй огцорсон, зайлбаргүй тохиолдсон явдал гэхээсээ аль аль талаас зүтгүүлж, хийх гэж оролдсон үйл явц байв. Д.Амарбаясгалан УИХ-ын даргын ажлаа хүлээлгэн өгөх нь, түүнтэй зэрэгцээд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэхээр санал хураах нь үүсээд буй нөхцөл байдалд хамгийн тохиромжтой гаргалгаа болсон. Эхий нь эцээхгүй, тугалы нь тураахгүй гэдэг шиг.

Гэвчиг энэ хүртэл зүгээр оччихсонгүй.

Дараагийн УИХ-ын даргыг нэр дэвшүүлэх эрхтэй субъект нь МАН-ын бүлэг. Гэтэл бүлэг хэдийнэ хоёр хуваагдчихсан, одоо шинэ спикерийг нэр дэвшүүлэхэд эргэж нэгдэх шаардлага бий. Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэвээр үү, Ж.Батжаргал болчихсон юм уу? Бүлэг гэдэг бүтцээ буцаагаад өөд татаж авах хэрэгцээ МАН-д байна.

Хоёрт, дараагийн Ерөнхий сайдыг МАН-ын УЗ-өөс нэр дэвшүүлснээр Бага хурал дээр санал хурааж тогтоно. Заалнаас бас нэрээ дэвшүүлж болно. Олонхын санал авсан хүнийг УИХ-д оруулж, Ерөнхий сайдаар томилуулна. Энд сонгуулиар олонх болбол намын даргаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн намын дүрмийн заалт анхаарал татдаг. Д.Амарбаясгаланг УДШ бүртгэж аваагүй байгаа ч түүний нэр яригдах бүрэн боломж бас бий гэсэн үг.

Гуравт, дараагийн Ерөнхий сайдыг ярихаас өмнө Ерөнхийлөгч хориг тавих магадлал байгаа. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Наад шийдвэрт чинь Ерөнхийлөгч хориг тавина, за” гэж бараг занаад хэлчих шиг болно лээ. Г.Занданшатарыг огцруулсны дараа.

Ерөнхийлөгч бол Ерөнхий сайдыг үндэслэлгүй шалтгаанаар огцруулсан гэж үзвэл хориг тавих эрхтэй субъект. Хоригийг дахин УИХ-ын чуулганаар авч хэлэлцдэг. УИХ-ын дарга бол өөрийн саналаар огцорсон гэж явна, хориг тавих хуулийн зохицуулалт ч байхгүй. Тэгэхээр Г.Занданшатарыг Ерөнхийлөгч аварч болно, угаас Ерөнхийлөгчийн зүгээс орж ирсэн, томилогдсон хүн. Харин энд төрийн тэргүүн ямар имиж үзүүлэхийг хүсэх вэ гэдэг л нөлөөлнө.

Дөрөвт, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэх нь бол тоглоом огт биш. Г.Занданшатарыг огцруулах асуудлыг УИХ дээр хэлэлцэхдээ ТББХ-ны томъёоллоор санал хурааж, шийдсэн. “...дэмжихгүйг дэмжье” гэдгээр. Энэ нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж танхимын сайд нар нь цэцэд хандана лээ. Маргаан үүсчихсэн гэдгийг С.Бямбацогт хэлсэн.

Тэгэхээр Үндсэн хуулийн цэц уг үйл явдлыг Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихвэл, дахиад УИХ-аар орно. Асуудлыг эргэж харна.

Иймд Д.Амарбаясгалан баараггүй ажлаа өгсөн бол Г.Занданшатар аврагдаж үлдэх хоёр ч боломж хүлээгдэж байгаа юм. Дараагийн кандидатууд яригдах хүртэл энэ процесс л хүлээгдэх болов уу. Учир нь УИХ-ын даргыг сонгох хуулийн хугацаа гэж байхгүй. Харин дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй 30 хоновол Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж бий. Иймд хамгийн ихдээ 30 хоногийн асуудал, энэ хооронд МАН-ын Их хурал болбол энэ намын тамга тэмдгийн ч, хагарал талцлын ч асуудал нэг мөр нэг тийш болохоор харагдаж байна.

Нэмээд, Д.Амарбаясгаланг УДШ намын даргаар бүртгээгүй байгаа.

Тэгэхээр Д.Амарбаясгалангийн талаас Удирдах зөвлөлөө хуралдуулж, дараа дараагийн кандидатын асуудлыг ярихаар шуурхайлна. Г.Занданшатар ба Ерөнхийлөгчийн талаас азнана гэсэн прогнозтой. Азнаж байх зуур Г.Занданшатар Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэж явна. Сайд нар нь ажлаа хийнэ. Д.Амарбаясгалан бол сул гишүүн болсон. Одоо Х.Булгантуяа УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэж байгаа билээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

За даа энэ MCS, РИО ТИНТО, гэсэн гадны бүлэглэлүүд тэдний гар хөл УИХ, төрд байгаа цагт бидэнд жинхэнэ МОНГОЛ төр үгүйлэгдэж байна. Их хурлын дарга, ерөнхий сайд огцорсны дараа бүлэглэл утгаараа ажиллаж эхэлж байна. Эргүүлж өөрийн дуулгавартай гар хөл болох Занданшатар тэдний танхимыг тавихын төлөө эхлээд сая АН ын дүрмийн өөрчлөлтийг УДШүүх дээр хүлээж ав�##�гүй буцааж байна. Дараа нь Цэц ,ерөнхийлөгч УИХ руу асуудлуудаа оруулна. Занданштарыг танхимаар нь тавих юм байна. Бид MCS РИО ТИНТО тэдний гар хөлөөс с�##�аагүй цагт бид энэ амьдр�##�тайгаа байх байна. Одоо ганцхан боломж үлдлээ. УИХ ыг тараах. Ингэж бид гадны гар хөл бүлэглэлээс МОНГОЛ улсаа авч үлдэх зам үлдлээ. Төрөө шинээр эмхлэн байгуулцгаая.

Зочин
Зочин

Мулгуу Занданшатарыг өмөөрч дахиж онигоо болов оо... Шинэ Ерөнхий сайд томилооо

Лантуу
Лантуу

Эхлээд Ерөнхийлөгчийг огцруулая

Зочин
Зочин

УИХ ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байх эрхтэй.

Зочин
Зочин

Баярцогт занаж хэлээгүйгүй шүү үндсэн хууль гэж Монгол улсад байдаг юмаа түүнийг зөрчлөө гэж хэлсэн шүү битгий буруу тайлбарла. Харин тэр Лувсанжамц гуай их хөмхий шүдээ ЗУУГААД занаад загнаад байдаг шүү 3-хан сар болсон ЕРӨНХИЙ САЙДААС, 5--6 ЖИЛ болсон хулгайч худ�##�ч Ерөнхий сайд, ИХ-ЫН даргаа болохоор өмөөрөөд байгаа нь ХАМСААТАН БОЛОЛТОЙ

Зочин
Зочин

Та хоёр маань эвтэй байж болохгүй юу? ЗШ уг нь ийм ядаргаатай гэж бодож байгаагүй. Я�##�т ч үгүй хэтэрхий олон баячууд ард нь байгаа учир унасан шүү. ЗШ ерөнхий сайд аа?Гол нь л тэр ш дээ. Тэгээд бас Жавхлангаас болж байгаа юм. Ц�##�ин нэмэх, НӨТ бууруулахад бас л садаа болсон. Дараа нь яаран Энхбаярыг зарлах буруу байсан. Ард түмэн НӨТ төлөгч байна гэдэг боломжгүй шүү. Тэр тусмаа өдөр тутмын худ�##�дан ав�##�таасаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button