Байгаль орчин

Ирэх өдрүүдэд шөнөдөө хүйтэн, өдөртөө бага зэрэг дулаарна

Ирэх өдрүүдэд нийт нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө бага зэрэг дулаарна.

Хур тунадас: Алтайн уулархаг нутгаар үүлшиж, өдөртөө ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -28...-32 градус, өдөртөө -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -4...+1 дулаан градус байна.

Улаанбаатар хотод, цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button