УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ирц бүрдэхгүй байна" гэж байсан ч, Ж.Батжаргалаар даргалуулсан МАН-ын бүлэг хуралдаж, дахин цалин ярив

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр /2025.10.20/ өглөө 10.00 цагт товлогдсон ч, "Ирц хүрэхгүй байна" гэдэг шалтгаанаар үд хүртэл хуралдаагүй.

Улмаар тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нар өчигдөр уулзаад бүлгийг түр хуралдуулахгүй байх шийдвэр гаргасан" хэмээгээд орхин гарсан юм.

Үүний дараа Г.Занданшатарын талын бүлгийн дарга буюу Ж.Батжаргалаар ахлуулан хуралджээ. Тэд 2026 оны төсвийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Мэдээлэлд, "Цалин, тэтгэвэр нэмэхэд 810 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэхүү мөнгийг төрийн бусад бүх салбараас гаргана. Ерөнхийлөгчөөс эхлээд төсвийн ерөнхийлөн захирагч хүртэл урсгал зардлаа 10 хувь танаж цалин, тэтгэвэрийг нэмнэ. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг дуусаад гурав дахь хэлэлцүүлэг рүү шилжүүлсэн. Иймд төсвийг буцаана гэсэн ойлголт байхгүй. Зээлжих зэрэглэлийн гурван агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “B1+ тогтвортой” гэж үнэлсэн.  Энэ бол маш сайн үзүүлэлт" гэхчлэн ярьцгаалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нам бүүр солиорчээ, юм шийдэхгүй бол юундаа хур�##�даад байдгын бол до, хууль бус юм бол одоо боль до

Зочин
Зочин

сах�##� одоо болио, ажлаа хийж үз, данх, дамбийжаа хоёртой нийлбэл хол явахгүй, худлын замаар орно шүү

Энхээ
Энхээ

Бүлгийн дарга сонгоогү шүү дээ юунд ингэж булаац�##�ддаг бн аа одоо гишүүнийхээ ажлаа хий

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ene huuramch dambiijaa shig amisgaa boliochee ichih nuur bna uu

АРД
АРД

Бүрэн эрхт, Туурга тусгаар Монгол Улс 80 жилийн тэртээ БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний сан�##� хура�##�тыг 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр явуулсан түүхэн энэ өдөр Анхан шатны шүүхээс ял сонсож байсан Хадг�##�амж банкны гэмт хэрэгтэн этгээд Монгол төрийг хямр�##�д оруулсан хориг тавьснаа өөрийн бараа бологчдоор дамжуулан сүр жавхлантай зарлав. Хүрэлсүх гэгч этгээд яасан их Монголын төрөөр тоглоно вэ? Эрх мэдлийн төлөөх яасан их улайр�##� вэ? Ерөнхий сайдаар өөрийн утсан хүүхэлдэйг тавихгүй л бол эрх мэдлээ �##�даж шоронд орно гэхээс үхтлээ айж байгаа хэрэг үү? Тусгаар тогтнолоо илэрхийлсэн түүхэн энэ өдөр ямар учраас Монголын ард түмний сэтгэл руу ус цацаад байна аа??? Энэ этгээдийг нэн даруй огцруулж, УИХ-ыг тараая. Монголын ард түмэнд Неп�##�ьдахаас өөр сонголт үлдсэнгүй!!

Зочин
Зочин

САХАЛТАЙ НҮҮРСЧИН БИСДАКИЙГ ХӨӨЖ ЯВУУЛААЧ ДАРГАА СОНГОЧООД ТЭРИЙГ ЮУГ НЬ СОНСДЫН

Сонгогч ард
Сонгогч ард
Reply to  Зочин

Коммунист хэнхэг Батжарг�##� гарч өгчээ, бурхан минь !

Холбоотой мэдээ

Back to top button