Тэтгэвэр нэмэх асуудлыг Төсвийн байнгын хороонд уламжлахаар боллоо

Өргөдлийн байнгын хороогоор, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.
Засгийн газар эдгээр өдрүүдэд ахмадын тэтгэврийг 6 хувиар нэмэхэд чиглэж байгаа. Үүнд 300 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Харин хуульд заасны дагуу, инфляцад уялдуулан нэмбэл 500 гаруй тэрбумын эх үүсвэр хэрэгтэй болох юм.
Өргөдлийн байнгын хорооны гишүүд, тэр дундаа Б.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа, Г.Лувсамжамц нар - энэ удаа дорвитой нэмэгдэл хийж чадахгүй нь тодорхой, иймд цаашлаад шаардлагатай хуульд өөрчлөлт оруулах, тогтолцооны шинжтэй шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг онцолсон.
Иймд илүү бодитой шийдэл олох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж, асуудлыг Хүний хөгжлийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороонд уламжлахаар тогтлоо.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр хэрэггүй хөрөнгө оруул�##�т энэ тэрээ боль найрамд�##� зусланд 2 тэрбумаар хөлбөмбөгийн т�##�бай зуны байшингийн дээвэр гэх мэт хэрэггүй зүйлүүдээ түр хойш тавь