УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг яллагдагчаар татаагүй байна

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг авлига, албан тушаал, тендерийн хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл өчигдрөөс /2025.10.20/ цахим орчинд цацагдлаа.

Тухайн мэдээлэлд, түүнийг ялагдагдаар татахыг УЕП-оос даалгаж, Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Ингэхдээ, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 60 хуудас шалгалтын тайлан, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн зөвлөгөөн дээр өөрийнх нь хэлсэн үг зэргийг үндэслэж яллагдагчаар татсан гэсэн байв.

Тэгвэл энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулахад яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл батлагдсангүй.

Мөн энэ талаар тэрбээр Цэц.мн сайтад өгсөн ярилцлагадаа "Тухайн үед бүгд шалгагдчихсан. Би тайлбар хийж яах юм. 270 сая төгрөгөөр гал тогооны тавилга авсан гэх асуудлаар шалгагдсан. Газрын асуудал байхгүй. Ганцхан 0,8 га газартай" гэхчлэн ярьжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажлаасаа чөлөөлөгдсөн үү

АРД
АРД

Ганц ажлаа хийж байгаа хүн руу дайраад байгаа адгий новш чи өөдлөхгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button