Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-д А92 шатахууны үнэ 3026 төгрөг байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахуун хомсдоод буй асуудлаар импортлогч аж ахуй нэгжүүдтэйгээ уулзалт хийжээ. Улмаар салбар яам болон ААН хамтарсан Ажлын хэсэг БНХАУ-ын экспортлогч компанитай уулзахаар Бээжин хот руу явж байгаа гэдэг мэдээлэл байна. Энэ хүрээнд евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг ХОЁР ДАХИН нэмэгдүүлэх чиглэлээр хэлцлүүдийг хийнэ гэгдэж буй юм.

“GlobalPetrolPrices” сайт БНХАУ-д A-95 шатахуун хэр үнэтэй байгааг хамгийн сүүлд аравдугаар сарын 13-нд шинэчилжээ. Тус сайт БНХАУ-ын Үндэсний хөгжил болон шинэчлэлийн комиссыг эх сурвалж хэмээн дурдан 13-ны байдлаар шатахуун литр нь 7.59 юань байсан гэж мэдээлсэн юм. Одоогийн ханшаар бол энэ нь 3,828 төгрөг хүрнэ. Харин дизель түлш 6.7 юань буюу 3379 төгрөг байжээ.

БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо энэ сарын 10-нд бараа бүтээгдэхүүний үнийн тоо баримт нийтэлсэн юм. Тус тоо баримт нь есдүгээр сарын 21-нээс 30-ны хооронд бүртгэгдсэн үнийн дундаж. Нийтэлсэн статистикаас харвал A92 шатахуун тонн нь 8103.6 юань хүрсэн байна. Нэг тонн A92 шатахуун нягтаасаа хамаараад 1300-1400 литр байдаг. Дундажлаад 1350 литр гэж үзвэл 1 литр А92 түлш 6 юань буюу 3026 төгрөг болж байна.

Эх сурвалж: GlobalPetrolPrices, stats.gov.cn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Манайд
Манайд

92 нь Euro5,6 байх шүү

Зочин
Зочин

Шатахууны монополь л�##�арууд үнээ нэмэх гээд мессеж өгч бгаам бх даа

Иргэн
Иргэн

МАН -АН мафиууд одоо зах зээлийн үнээр нь шийдээрэй татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгөх нэрийдлээр дундаас нь хэдэн тэрбумаар завшидгаа одоо боль!!! Иргэд зах зээлийн үнээр таср�##�тгүй түлш бензин хэрэглэмээр бн мафиуудаа!!!

Иргэн
Иргэн

Хятад бензин түлш бол хулих биш учираас үнэ өндөр байх нь тодорхой

Зочин
Зочин

Адилхан бна

зочин
зочин

Үнэ нэмэх д�##�д санаагаа ил бологлоо доо монополь хэдэн компани

Ахмад
Ахмад

Чоно борооноор гэгч болж колонкууд үнээ нэмэх нь дээ.

Холбоотой мэдээ

Back to top button