"Оюу толгой" ХХК-ийнхан өнөөдрийн түр хороонд ч бас ирэхгүй нь

Долоо хоног бүр Оюу толгойн асуудлаар байгуулсан УИХ-ын түр хороо хуралдаж байгаа.
Харин долоо хоногийн өмнөөс "Оюу толгой" ХХК-ийн зүгээс түр хорооны хуралдаанд ахиж биечлэн оролцохгүй гэж мэдэгдээд байгаа.
Өнөөдөр хуваарь ёсоор,
- "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээлэл сонсох
- Зээлийн хүүг бууруулах ба "Онтрэ"-гийн лицензийг шилжүүлэх асуудлаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсгийн явцыг мэдээллийг сонсох ёстой.
Гэвч хуралдаанд "Оюу толгой" компанийнхан мөн л ирэхгүй юм байна.
Тэдний зүгээс улс төрийн тогтворгүй нөхцөл байдалд түр хорооны хуралдаанд ирэх нь аюултай, үр дүнгүй гэж үзсэн нь анхаарал татсан. Мөн УИХ-ын түр хороонд ирэхгүй атлаа Засгийн газартай нягт хамтран ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Уг нь түр хороо Засгийн газарт чиглэл өгөх, тэр чиглэлийн дагуу Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх учиртай. Иймд Засгийн газар, "Оюу толгой" ХХК нь УИХ-ын оролцоогүйгээр, тусдаа асуудлыг шийдэх гээд байгаа дүр зураг уншигддаг.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээний ард суухаар боллоо гэж мэдэгдсэн ч, ажил ямар явцтай байгаа нь тодорхойгүй байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Га�##�ийн байгууллага гэж байна уу. Шууд зогсоогооч. Шахаад ч юм гарахгүй хулгайчдыг хэлэлцээр хийлгэхээ болиоч.
shuud zogsooh heregtei ajliig ni
дэндүү даварч байна шүү, бүх ажлыг нь зогсоо