Нэг дороос | С.Бямбацогт: Олонх болохын тулд хууль зөрчсөн тэдний үйлдлийг ҮХЦ таслан зогсоох байх

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн 2025.10.17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан. Цэц энэ дагуу маргаан үүсгэсэн билээ. Иймд эл маргааныг ҮХЦ-ээр хэлэлцэх явц, шийдвэрийг Eguur News агентлаг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ: 17:10 цаг
-С.Бямбацогт: Хууль зөрчиж санал хураах гээд байгааг Х.Булгантуяад олон удаа сануулсан. Гэтэл ТББХ-ноос гаргасан шийдвэрээр УИХ-ын гишүүдээс санал хурааснаар өнөөгийн нөхцөл байдал үүссэн-
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны үеэр болсон процессын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн 19.00 цагт ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулна. Шийдвэр гармагц хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Ерөнхий сайд Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчиж огцруулах санал хураагаагүй бол ҮХЦ-д хандахгүй байсан. Хууль зөрчиж санал хураах гээд байгааг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад олон удаа сануулсан. Гэтэл ТББХ-ноос гаргасан шийдвэрээр УИХ-ын гишүүдээс санал хурааснаар өнөөгийн нөхцөл байдал үүссэн.
Тухайн үед Үндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулах гэж байгаа учир УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэх байр суурьтай гишүүд, сайд нар олон байсан ч Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн санал болж хувирсан. Нэг үгээр хэлбэл хуйвалдааны аргаар төрийн эрхийг хууль бусаар авахыг завдах процесс явагдсан.
Харин өнөөдрийн ҮХЦ-ийн хуралдаанаар маргалдагч талуудаас асуулт асуух, хариулт авах үндсэн процесс явсан. Харамсалтай нь УИХ-ын 18 гишүүн хуралдааныг орхин гарлаа.
Х.Булгантуяа намайг 10 жил шоронд хорино гэж хэлсэн хэмээн хэвлэлд мэдээлэл өгсөн байна билээ. Тийм зүйл болоогүй, хууль сануулсан үйл явц л өрнөсөн.
Тэд олонх болж л байвал хууль зөрчих нь хамаагүй гэж Үндсэн хууль руугаа нулимсан. Иймд бид ҮХЦ-д хандсан. Хууль бус үйлдлийг ҮХЦ таслан зогсоох байх гэж найдаж байна. Ийм шийдвэр гарна гэж бодож байна.
НЭМЭЛТ: 16:35 цаг
-Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын чуулганы шийдвэр нь Үндсэн хуулийн 43.1 дэх заалтыг зөрчсөн / зөрчөөгүй-

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Хуралдааныг мэтгэлцэгч талыг төлөөлж байсан УИХ-ын зарим гишүүд орхин гарсан. Талууд тайлбараа танилцуулсны дараа,
"Үндсэн хуулийн 43.1 хэсэгт УИХ-ын гишүүдийн 1/4 доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавьбал УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно" гэсэн агуулга дээр гэрчээр оролцож байгаа УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржоос холбогдох асуултуудад хариулт авчээ.
НЭМЭЛТ: 14:24 цаг
-Н.Номтойбаяр: Засгийн газрын захиалгатай улстөрийн шийдвэр гарах нь тодорхой харагдлаа. Тиймээс орхиод гараад ирлээ-
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гарч ирж мэдээлэл өглөө.
Шууд дамжуулалт
Ингэхдээ "ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг хуульт ёсоо дээдлэх, тэр тусмаа үндсэн хуулиа дээдэлдэг шударга ёсны ноён оргил гэж итгэж л ирсэн. Гэтэл асар ашиг сонирхлын зөрчилтэй байлаа. Тухайлбал, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах үндэслэл бүхий хүсэлтийг тавьсан ч хүлээж авч, шийдвэрлээгүй. Нотлох баримттай асуудал байсан шүү дээ.
Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, эл шүүх хурлын шүүгдэгч хэлж болно. Түүнд өмгөөлөгч авах Үндсэн хуульд заасан эрхийг нь эдлүүлсэнгүй.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, эл шүүх хурлын шүүгдэгч хэлж болно. Түүнд өмгөөлөгч авах Үндсэн хуульд заасан эрхийг нь эдлүүлсэнгүй.
Үүнээс гадна Засгийн газрын гишүүн, С.Бямбацогт сайд гар утсаа хураалга гээд хайрцаг бариад гүйх юм. Чи энд суухгүй, тэнд суу гэж хурлын дотоод зохион байгуулалтыг хийгээд явах юм. Мөн дуугарч болохгүй гээд зандраад байсан. Одоо бүр ҮХЦ-ийн дээр Засгийн газрын гишүүн гарчихлаа. Энэ болохгүй.
Эндээс харахад өнөөдрийн ҮХЦ-ийн хуралдаанаас Засгийн газраас захиалгатай улстөрийн шийдвэр гарах юм байна. Энэ хуралд сууж байгаа бидний эрх хангагдахгүй байна. Тэнцвэртэй хурал болж чадахгүй байгаа тул хурлыг орхиж гарахаар шийдлээ" гэлээ.
Мөн мэтгэлцэгч тал буюу УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Булгантуяа нар ҮХЦ-д гаргасан санал гомдлуудыг хүлээж авсангүй, өөрсдөө дэгийг сахиулсангүй гэсэн үндэслэлээр ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг орхин гарч байгаагаа мэдэгдлээ.
Шууд дамжуулалт
Мэтгэлцэгч талын гишүүд хуралдааны танхимыг орхин гарч буй агшин
НЭМЭЛТ: 13:30 цаг
-Хуралдаанд оролцогч талууд тайлбараа танилцуулав-
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан хаалттай горимоор хуралдаж, хуралдаанд оролцогч талууд тал талын тайлбараа танилцуулсны дараа завсарласан юм.
Ерөнхий сайдын төлөөллийн талаас буюу ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
Хуралдааны дэгийг сахиулах ёстой. УИХ-ын гишүүд нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Засгийн газраас 3-4 хүн, УИХ-аас хориод хүн суучихсан байна. Ийм олуулаа сууж байгаа талд цэц илүү их яриулах цаг хугацаа гаргаж өгч байна. Засгийн газар талаас ярихаар 10 минут яриулж, нөгөө талаас 30 гаруй минут яриулах боломж өгч байгаа дээр хоёр талд тэнцүү боломж олгох шаардлагатай байна.
Хуралдаанд гэрчийн статусаар оролцож байгаа УИХ-ын гишүүн П.Ганзориг:
Би Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр санал өгсөн. Ц.Сандаг-Очир гишүүн мөн адил. Гэдэл үйл процесст оролцсон хүмүүсийг гэрчээр татах үндэслэл байхгүй. Бид УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд ярих гэхэд халдаж, ямар үндэслэлээр гэрчээр тогтоосон нь мэдэгдэхгүй ийм статустай болгочихсон. Би юуг гэрчлэх вэ. Туйлын харамсалтай юм болж байна. гэрчээр тогтоосон тогтоолуудыг үзүүлсэнгүй. Гомдлуудыг авч хэлэлцсэнгүй.
Мэтгэлцэгч талаас оролцож буй УИХ-ын дад дарга Х.Булгантуяа:
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн үү, хурал даргалж байсан миний бие мөн Үндсэн хууль зөрчсөн үү гэдэг агуулгыг хэлэлцэж буй. Тухайн өдрийн УИХ-ын чуулган нээлттэйгээр 30 гаруй цаг явсан. Цэц хуралдааныг нээлттэй хэлэлцэх ёстой. Гэтэл дайн байлдаан, онцгой байдалтай зүйрлэж 3 хоногийн дотор хэлэлцэхээр болсон. Ийм нөхцөлд өмгөөлөгч авах цаг хугацаа надад байсангүй.
НЭМЭЛТ: 11:33 цаг
-ҮХЦ-ийн хуралдааныг ХААЛТТАЙ горим руу шилжүүллээ-

Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг хаалттай горим руу шилжүүллээ.
Энэ үеэр ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан
"Ерөнхий сайд ҮХЦ-д хандаж УИХ-ын дэд дарга гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу ҮХЦ-ийн гишүүний 2025 оны 158 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж нэгтгэсэн болно.
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй яаралтай шийдвэрлэх асуудал тул ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа. Энэхүү хуралдаанд бэлтгэх ажиллагааны явцад цугларсан баримтыг өөрийн урьдчилсан санал дүгнэлтгүйгээр Цэцийн их суудлын хуралдаанд танилцуулсан юм".
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
Монголын ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж баталсан Үндсэн хуулийнхаа дагуу Үндсэн хуулийн цэцэд гаргасан Ерөнхий сайдын гаргасан хүсэлтийг танилцуулъя. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 22.2-т зааснаар байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас ирүүлсэн саналыг хэлэлцүүлж, УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй гэж заасан байдаг.
Мөн түүнчлэн уг хуулийн 22.22.3.7-д зааснаар УИХ-аас томилох албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах, эргүүлэн татах асуудлаар санал дүгнэлт гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг заасан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг холбогдох хуулиудад заасны дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулах, сонсох үүрэгтэй. Гэтэл 2025.10.17-ны өдөр байнгын хорооны саналыг хэлэлцүүлж, санал хураалгасан нь УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор тодруулна гэснийг ноцтой зөрчсөн байна.
Мөн Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнд олгогдсон Ерөнхий сайдыг огцруулах, санал гаргах, уг саналаа УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхэд халдаж, тодорхой санаа зорилготойгоор бүдүүлгээр хязгаарласан байх бөгөөд нэгдсэн хуралдааны үеэр Дэгийн тухай хуулийн дагуу асуулт асуух, хариулт авах эрхийг нь эдлүүлээгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх асуудлын материалыг цаг тулгаж тараасан. Огцруулах санал бүхий бичигт гарын үсэгт гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг зориуд хав дарсан гэж үзэж байна
НЭМЭЛТ: 11:00 цаг
-Г.Баясгалан: Онц хүндрэлтэй, яаралтай шийдэх асуудал гэж үзвэл 30 хоногийн дотор хуралдах ёстой-

ҮХЦ-ийн хуралдаан үргэлжилж байна.
Г.Тэмүүлэн: Цэцийн ажиллагаанд бэлтгэх боломж бүрдсэнгүй. Цэц өөрөө хуралдаанд бэлтгэх процессыг зөрчсөн гэж үзэж байна. Маргагч талуудад хуульд заасан эрхийг нь хязгаарлаж байна гэж үзэж байгаа. Бэлтгэл хангагдаж байж хуралдаанд мэтгэлцэх боломж үүснэ. Хэрвээ ийм нөхцөл бүрдээгүй бол цэц 30 хоногоор сунгаж болно гэж байдаг. Маргааны товыг 3 хоногийн дотор тогтоосон нь дэгийг зөрчиж байна. Иймээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байна.
Г.Баясгалан: Үндсэн хуулийн цэц буруу ажилласан гэдэг үндэслэл хэлээд байгаа ч эрүүл саруул санал шүүмжлэл гэж бид хараад байлаа. Гэхдээ ингэж Цэц буруу тов тогтоосон мэтээр яриад байвал асуудал өөр юм. Цэцийн тухай хуульд яаралтай, нэн даруй хэлэлцүүлэх асуудлыг хэлэлцүүлдэг заалт бий учир хурлын товыг гаргасан. Бэлтгэл ажил хангагдсан гэж үзэж байгаа. Онц хүндрэлтэй, яаралтай шийдэх асуудал гэж үзвэл 30 хоногийн дотор хийх ёстой гэдэг болохоос 30 хоногийн дараа биш. Тэр дайны цаг үеийн онцгой нөхцөлд л 3 хоног хуралдуулдаг гэдэг агуулга яриад байгаад тайлбар өгч байна.
НЭМЭЛТ: 10:55 цаг
-Х.Булгантуяагийн өмгөөлөгч авах хүсэлтийг ҮХЦ хүлээж авсангүй-
ҮХЦ-ийн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ҮХЦ-ийн хуралдаанд хүсэлт гаргагч талаас оролцож буй С.Бямбацогт: Хоёр тал дэгээ сахиулж яваасай. Хоцорч ирчхээд гомдол гаргаад байх юм. Надад нотлох баримт бий. Үүнийгээ өгөхийг хүсэж байна.
Х.Булгантуяа: УИХ-ын дэд дарга миний бие Үндсэн хуулийн заалтуудад үндэслэн мэргэшсэн өмгөөлөгчөөс хууль зүйн тусламж авах боломжоор хангаж өгнө үү. Х.Баасанжаргал гишүүний хэлсэнчлэн би өөрийгөө өмгөөлөх ёстой. Гэхдээ би хуульч хүн биш. Би өмгөөлөгч авах эрхтэй гэж бодож байна. УИХ-ыг төлөөлж ирсэн гишүүд ҮХЦ-ийн дэгийг сахиулна. Гэхдээ ирцэд бүртгүүлээд кноп дарсан 71 гишүүнийг төлөөлж ярих нь хэцүү. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэг флаш авчирсан. Үүнийг хүргүүлж, үзүүлэхийг хүсэж байна.
Г.Баясгалан: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад тайлбар гаргуулах хүсэлтийг цэцийн гишүүн О.Мөнхсайхан хүргүүлсэн байх. Таны хувьд тайлбар гаргах бүрэн эрхтэй. Таны хувьд өмгөөлөгч гаргуулах хүсэлт гаргасан уу. Гэрээ байгуулсан уу. Байхгүй бол асуудалтай юм. Хэрвээ тийм биш бол хүсэлтийг хүлээж авах боломжгүй.
НЭМЭЛТ: 10:40 цаг
-УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ҮХЦ-д гурван гомдол гаргалаа-

ҮХЦ-ийн 9 гишүүн, хүсэлт гаргагч, мэтгэлцэгч, УИХ-ыг төлөөлсөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуралдаанд оролцож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Х.Булгантуяа дарга өөрийнхөө өмнөөс дэд даргынхаа үүднээс оролцож байгаа. УИХ өөрийнхөө байр суурийг илэрхийлж оролцох ёстой гэж харж байна. Х.Булгантуяа нь УИХ-ыг төлөөлөөгүй. УИХ-аас асуухгүй алгасаад өнгөрүүлчихлээ”.
ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг даргалагч Г.Баясгалан “Хуралдааны дэгийг мөрдүүлэх үүднээс Х.Булгантуяа дарга хэн нь хэлэхийг нэрлээд явбал илүү амар байна. Хуралдаж сурсан гэж ойлгоод байна”.
Х.Баасанжаргал:
Гэрчтэй холбоотой агуулгыг дурдахад, нотлох баримт болж байгааг нь Цэц хуулбарлаж аваад, УИХ-д буцааж өгөх ёстой болно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суусан. Гэтэл яагаад өнөөдөр гэрчийн статустай оролцож байгаа юм бэ. Өөрсдөө үйл процессын оролцогч мөртөө гэрчээр оролцож байгаа нь үндэслэлтэй гэж харахгүй байна. Тухайн үйл процессын оролцогчийг гэрчээр оролцуулдаггүй гэдгийг харгалзаж, эдгээр хоёр хүнийг гэрчээр оролцох ёсгүй гэсэн гомдлыг гаргаж өгч байна”.
Г.Баясгалан: Яагаад та гаргаж байгаа билээ.
Х.Баасанжаргал:
Гэрч өөрөө гомдол гаргах болдоггүй. Би УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүднээс гаргаж байна. Гэрч өөрийнхөө өмнөөс гомдол гаргаж болохгүй учраас гаргаж байгааг хүлээн авна уу. Процессын гүн рүү орж хэлэлцүүлж эхлэхээс өмнө энэхүү гомдлыг гаргаж байна. Мөн дараагийн гомдол нь ҮХЦ-ийн 155, 158-р тогтоол байгаа. УИХ-ын үйл ажиллагаа, тогтоол зэргийг нэгтгэсэн тогтоолд гомдол гаргасан. Цэцэд гаргасан гомдлыг бага суудлын хуралдаанаар уг нь хэлэлцэх ёстой. Бидний гаргаж, хүлээлгэн өгсөн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бол ямар шийдвэр гаргасан нь асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. 155 буюу хэрэг үүсгэсэн тогтоолд гомдол гаргаж байгаа. УИХ тогтоол шийдвэр гаргаагүй байхад хэрэг үүсгэсэн явдалд гомдол гаргасан. Мөн УИХ-ын тогтоол шийдвэрийг шууд Их суудлын хуралдаанаар шийдвэрлэдэггүй. Энэ нь зөрчил гэдэгт гурав дахь гомдлыг гаргаж байна. Өмнө нь гаргасан ч шийдвэрлээгүй гэж ойлгож, дахин өгч байна. Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ыг төлөөлөхгүй, өөрийн дэд даргын үүргийн өмнөөс оролцож байгааг хэлэх нь зүйтэй байх.
НЭМЭЛТ: 10:20 цаг
-Х.Булгантуяагийн ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргасныг хүлээж авсангүй-
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны гишүүд хэлэлцэж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргасныг үндэслэлгүй хэмээн үзлээ. Одоогоор Их суудлын 9 гишүүн хуралдаанд оролцож байна.
Үүнээс өмнө Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор ирсэн 18 гишүүнээс П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг гэрчээр оролцуулах шийдвэрийг гаргасан юм. Үүний хариуд тэд гэрчээр оролцохгүй гэсэн хүсэлт гаргасныг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны гишүүд хүлээж авахаас татгалзсан билээ.
НЭМЭЛТ: 10:08 цаг
-Н.Номтойбаяр: Монголд дайн болоогүй байтал онц болон дайны байдал зарласан, түүнчлэн цэрэг хөдөлгөх шийдвэртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх заалтаар хуралдаж байна-
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл өглөө.
Шууд дамжуулалт
"Үндсэн хуулийн цэцийн Их суудлын бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй хүн байгааг бид эсэргүүцлээ. Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад өндөр дүнтэйгээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан хүн одоо Г.Занданшатарын өгсөн өргөдлийг хэлэлцээд суух тохиромжгүй. Хоёрдугаарт анхнаасаа буруу явлаа. Миний гарт ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хууль байна. Үүний 23.3-ыг хараарай.
Үүнд: Онц болон дайны байдал зарласан, түүнчлэн цэрэг хөдөлгөх шийдвэртэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх бэлтгэл ажиллагааг 3 хоногийн дотор гүйцэтгэнэ гэж заасныг удирдлага болгон хуралдаж байна. Гэтэл Монголд ямар ч дайн болоогүй.
Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сайнзоригийг гэрч гэж зарлалаа. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шууд халдаж байгаа хэрэг" гэв.
НЭМЭЛТ: 09:50 цаг
-Х.Булгантуяа: Томьёололдоо биш, Г.Занданшатар өөрийнх нь хүссэн шийдвэр гараагүй учир ҮХЦ-д хандлаа-

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан завсарлалаа. Ингэхдээ мэтгэлцэгч талаасм оролцож буй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа.
Завсарласаны дараа Х.Булгантуяа хэвлэлд дараах мэдээллийг өглөө.
Шууд дамжуулалт
"Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хүсэлтээ өгсөн ч огцруулахдаа яг адилхан томьёоллоор санал хураалт явуулахаар С.Бямбацогт дарга горимын санал гаргаж, тэр нь дэмжигдсэнээр яг адилхан Үндсэн хуулийн зүйл заалтаар, үг үсгийн зөрүүгүй дэгийн зүйл заалтаар, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны саналаар санал хураалт явуулъя гээд Г.Занданшатар дарга өөрөө санал хураалт явуулж байсан протокол нь олон нийтийн сүлжээнд бий.
Гэтэл адилхан санал хураалт явуултал өөрийнх нь хүссэнээр санал гараагүйгээс болоод ҮХЦ-д хандсан. Хэрэв Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулъя гэдэг томьёоллоор санал хураагаад огцорсон бол намайг бас л ҮХЦ-д өгөх байсан. Энэ бол аль нэг томьёололтой нь зууралдаж байгаа биш, 111 гишүүнээс 71 гишүүн өөрийг нь огцруулахыг дэмжсэн тул УИХ-ын шийдвэрийг хүндэтгэхгүй, процесстой нь зууралдуулж байна гэж хувь хүнийхээ хувьд үзэж байна" хэмээсэн юм.
НЭМЭЛТ: 09:26 цаг
-ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан 9 гишүүний бүрэлдэхүүнтэй эхэллээ-

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан эхэлж байна. Их суудлын хуралдаан бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 9 гишүүнтэйгээр эхлүүллээ. Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэх агуулгаар мэтгэлцэгч талууд мөн оролцож буй. Үүнд,
Хүсэлт гаргагч талаас Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, Ахлах референт Д.Төрбат, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндэндорж нар
Мэтгэлцэгч талаас УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын дэд даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, зөвлөх н.Гантөгс, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ч.Ариунхур, нар
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Номтойбаяр, Г.Баасанжаргал, Ч.Номин, М.Мандхай, Ц.Сандаг-Очир, Б.Баярбаатар, А.Ундраа, Г.Тэмүүлэн нарын 18 гишүүн оролцож байна.
Шууд дамжуулалт
-ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаараа Засгийн газрын хувь заяаг дэнсэлнэ-

Өнөөдөр /2025.10.22/ түүхэн өдөр.
Товчхондоо, Үндсэн хуулийн бус саналын томъёоллоор гүйцэтгэх засаглалаа огцруулсан гэж үзэж буй юм. ҮХЦ-ийн Их суудлын есөн гишүүн хэлэлцэх бөгөөд хуралдааны шийдвэр эцсийнх. УИХ зөвхөн танилцах үүрэгтэй.
Хэрэв Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл:
- Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, дараагийн ЗГ-ын асуудал хөндөгдөнө
Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл:
- Засгийн газар бүрэн эрх үргэлжлүүлэн хэрэгуүүлнэ
- Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг гишүүнээс нь эгүүлэн татах нөхцөл үүсэх юм.
Маргагч тал нь “УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол” гэж Үндсэн хуульд заасан тул саналын томьёолол заавал “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих” гэдгээр санал хураах ёстой гэдэг маргаан гарсан. Үндсэн хуульд 2019 онд орсон өөрчлөлтийн амин сүнс нь “Засгийн газар нь УИХ-ын итгэлийг хүлээсэн байх нь төрийн тогтвортой байдлын чухал нөхцөл бөгөөд ирц болон саналын квотыг өсгөсөн” гэжээ. Түүнээс биш саналын томьёоллын талаар Үндсэн хуульд заагаагүй гэж буй.
Гэхдээ процессын талаар нэг маргаантай асуудал үүсээд байна. Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа процессийн хуулиа зөрчин зарласан гэх маргаан. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 24.3т хуралдааныг хамгийн багадаа 7 хоногийн өмнө зарлаж бэлтгэл ажил ханган хуралдуулах хуулийн заалттай. Гэтэл Цэц хоёрхон хоногийн дотор хурлаа зарлаж, талуудад бэлтгэл ажил хийх хугацаа өгөхгүй яаравчилсан. Энэ нь ноцтой зөрчил. ҮХЦ өөрөө хууль зөрчиж шийдвэр гаргана хэмээн тайлбарлаад буй юм.
-Итгэмжлэгдсэн төлөөлөгчид-
Их суудлын хуралдаанд маргаан гаргасан тал ба Үндсэн хууль зөрчсөн гэгдэж байгаа талууд өөрсдийн итгэмжилсэн төлөөлөгчийг оруулна.
- УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульч, өмгөөлөгч Б.Оюунбилэг
- Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ламжав оролцоно гэх мэдээлэл бий.
Мэдээллийн шууд дамжуулалтыг, ҮХЦ-ийн байрнаас зураглаач Б.Эрдэнэбаяр, Сэтгүүлч П.Урнаа
Редакциас: Ц.Тамир, О.Онон, зураглаач О.Улсболд, С.Боргил
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндсэн хуулиасаа урвасан хүмүүс бол эх орноосоо урваж буй хэрэг. Сайн ажиглаад хараад аваарай даа
Булгантуяа ч эвгүйтчих шиг л боллоо
УИХ-ыг удирдаж байгаа байд�##� үнэхээр онцгүй байсан. ЦЭЦ дээр хүртэл тэр зангаараа хандаад байх шиг.
Илт л зөрчсөн байна лээ дэн
Тийм шүү өнөөдөр түүхэн өдөр. Бид үндсэн хуульруугаа с�##�аавч өгөх үү, Үндсэн хуулиа дээдлэн хамга�##�ах уу гэдгийг харах өдөр...
Тусгаар тогтнол гэдэг зөвхөн хил хязгаар бус, институцийн бие даасан байд�##� юм. Цэц үүнийг бат�##�ж өгөх ёстой!
Хэн нэгний улс төрийн сонирхлоос ангид, Үндсэн хуулийн үнэт зүйлийг эрхэмлэн шүүн хэлэлцэж буйд т�##�архаж байна.
Ерөнхий сайд огцрох уу үгүй юу гэдгээсээ илүү хуулийг баримт�##�ж байгаа эсэх нь чух�##�, одоо ард түмэн бүгд анхаараад сууж байна
Өнөөдөр Улстөрчдийн нүүр царай олон түмний өмнө ил гарах өдөр... Үндсэн хуулийг хуулиа ч бат�##�ж чадахгүй з�##�ь хэрэглэдэг новшнууд тайлбарладаггүй л байхгүй юу
Х.Булгантуяа өөрийн бурууг нуух гэж хуульчдаа оруулж ирж байгаа юм шиг л харагдаж байна, нэг л итгэл төрөхгүй байна
Хэрэв Үндсэн хуулийн Цэц Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг гишүүнээс нь эгүүлэн татах нөхцөл үүсэх юм байна л даа
Булгантуяа ч эвгүйтчих шиг л боллоо
Нүүрсчид ,,,,,Эрх ашгаа хамга�##�ж ҮХ-ын Цэц-рүү дайрч Нөлөөлөх гэж оролдож байна,
Хэрвээ ҮХЦ шударга шийдвэр гаргав�##� хүмүүсийн итгэл бага ч гэсэн сэргэнэ дээ, одоо л бүх зүйл шийдэгдэнэ
Ерөнхий сайд Занданшатарын хандсан нь ардчилсан зарчимд нийцсэн, Үндсэн хуулийн дээд шүүхэд итгэл үзүүлж буй хэрэг.
Их суудлын хур�##�даан бүрэн бүрэлдэхүүнээрээ эхэлж буй нь нээлттэй, хариуцлагатай байдлын илэрхийлэл.
Хуулийн засагл�##� хэрэгжиж буй нь Үндсэн хуулийн цэцийн бодит оршихуйн бат�##�гаа.
Булган туяа их сандр�##�тай байна лээ. Юу ч мэддэггүй юм бишүү дээ
УИХ-д ҮНдсэн хуулиа мэддэг, ойлгодог, жаахан толгой сийрэг хүмүүсийг явуулж байхгүй бол ч арай юм байна шүү
УИХ-ын дэд даргын асуудлыг ингэж нягт хэлэлцэх нь парламентын хариуцлагыг нэмэгдүүлнэ.
Ард түмэн ҮХЦ-ээс шударга, бодит шийдвэрийг хүлээж байна.
Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрийн томъёолол Үндсэн хууль зөрчсөн бол засах л ёстой.
Үндсэн хууль зөрчсөн нь ойлгомжтой боллоо доо. Арай л эвгүй юу
Булгантуяа овоо гайгүй гишүүн юм уу гэж бодсон ёстой мулгуу гар байна шдээ
Zuv shte ene balai avgai yu hj bgaagaa daraa n uuruu yaahaa medgui ilted buruu zuil hiij bgd ogtsruulchihsan shte
Булгантуяа өөрөө хууль зөрчсөн байна лээ
Засаг төр тогтвортой байв�##� аштай юу даа.
Төрийн эрхийг хууль бусаар гартаа авах гэсэн юм биш үү?
Булгантуяаг �######�уулах нь зүйтэй. үнэхээр дүрдээ итгэчихсэн хачин өөр Булгантуяа болчихсон байсан. Ер нь цагаа тулб�##� юу ч хийж болох эмэгтэй юм шиг ээ.
Номт авилгатай тэмцэнэ гэсэн ЗГ - унагах гэж үхэн зүтгэж өвилгач хулгаычдыг хамга�##�ж бна. Энэ нөхөрт их но бгаа юм бна. Дайны бд�##�д ороогүй ё гэх шиг. Засгийг хуйв�##�даан луйврын аргаар жнагаж бгаа нь цэцэ яар�##�тай авч хэлэлцэх асуудад бмш юм уу. Шударга хүн гэж дэмждэг блаа. Хоёр нүүр гаргасан өөдгүй хүн бж. Өөдгүй новшнууд олон бжээ. Үнэн нүүр нь илэрсээр бна...
Цэцийн шийдвэр ямар гарахаас ш�##�тга�##�аад улс орон даяар улс төрийн уур амьсг�##� өөрчлөгдөнө, үүнийг тэд сайн ойлгох хэрэгтэй
Erunhii saidaa demjij bn, gehdee uls toriin togtvortoi baidal gedeg zuil neg l aldagdaad bn shuu
УИХын 126 гишүүний 71 гишүүн нь огцруулья гэсэн кноп дарчихаад байхад намайг огцруулсан нь ҮХ зөрчлөө гээд Ерөнхий сайд нь өөрөө гомдол гаргаад гоншигнох нь хир ёс зүйтэй асууд�##� вэ ккк МАНын даргаас уначихаад өрсөлдөгчөө гадаадын веб сайтын мэдээллийг зааж нүүрсчин гэж цоллоод түүнийг ш�##�гуулахаар хуулийн гэмгүй нэгэн сайдаа буулгаад оронд нь Б.Энхбаярыг томилоно гээд баахан гүйв. Энэ нөхрийн гоншигноон ялагдлаас одоо цэц яарч 3 хоногийн дотор хур�##�даад нээлттэй хур�##�дах гэдгээ ха�##�ттай болгоод хуулиа зөрчөөд эхэллээ яадаг билээ ккк
71 дараагүй л дээ. З�##�илан хийж бгаад 71 болсоон гэж худлаа яриад бгаа болохоос.
Монгол төрийн институцүүд ийм хариуцлагатай ажиллаж буй нь итгэл төрүүлж байна.
Булгантуяа яасан сандруу байх юм бэ ккк.
esen busiin avgai nar jgender nereer ih hurald orson samarch bnaa basan hen gen ve bas yu ve
Тэр нь дээрээ, ха�##�ттай хийхгүй бол УИХ гишүүн нэртэй баахан харанхуй, боловсролгүйчүүд орилж чарлаад шившиг
шүүх бол шүүн тунгаах газар шүү даваасүрэн бас юу билээ дээ яршиг зүгээр бас сайд болох санаатай юу
30 гэр бүлийн толойлогч Номтойбаярын сайд болж их ажил амжуулах мөрөөдөл нь замхарлаа хахаха.Монголн ард түмнээс хулгайлсан цагаан суваргын ордоо буцааж өгөөрэй муу луйварчин минь!!!
Хамаар�##� бүхий гэж хараад байв�##� Монголд төрийн �##�банд ажил гүйцэтгэх хүн олдохгүй, үзэл баримтл�##�, зарчмийг нь олж харах хэрэгтэй
Нэгдүгээр зүйл.
2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байд�##�, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Дөчин гуравдугаар зүйл.
/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бат�##�сан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./
1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах сан�##�ыг �##�бан ёсоор тавиб�##� Улсын Их Хур�##� гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг сан�##�ыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол бат�##�санд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
Д�##�дугаар зүйл.
1.Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байв�##� зохино.
Hyatad bish Mongold bolj bgaa yum shig medremj turj bn, tsest shuud hural hiih ni ard tumnii itgeltei hamaatai yum bishuu
Uls tor ni dandaa toglolt shig bolood yvchihlaa, huuli heregjuuleh gesen neg ch zuil unendee bhgui yum shig
Zandanshatar buur udaan baritsaatai hun shig baina, gehdee uls turd neg gazar udaashiral gj zuil tun ayultai
Ene udaa ih sonirholtoi bolj bn, UHX ogtsruulah sanaliig yaj tomyoolson ni yostoi ergelzeetei
Ер нь Цэц гэдэг байгууллага улс төрийн дарамтад ордог уу үгүй юу гэдгийг энэ удаагийн шийдвэр харуулна даа
Tsest hural zarlaad 2 hon honogiin dotor hiij bga ni bas ergelzeetei, huuli ni bol 7 honogiin omno gj bdag bizdee
Энд гол асууд�##� нь сан�##�ын томьёолол биш, харин хууль хэрэгжүүлдэг байгууллагуудын хариуцлага гэж бодож байна
UHX deerhi sanal huraaltiin tomyoolol deer bugd margaj bna, gehdee ard tumen uneheer yadarchee
Er n mongol ulsiin undesnii huuli gedeg zuil turd togtvortoi baidal uguh gj bdag, harin odoo bol daramt shig boljee
Занданшатар үнэхээр итгэл даах хүн үү гэдэг дээр хүмүүсийн сан�##� зөрж байна, харин өнөөдөр энэ бүгд тодорхой болно
Yamar ch bsan margaan ireed buh niigmiig tataad oruulchihlaa, humuus ajlaa hiij chadahgui bur setgel unaj bna