Нийгмийн

“НОМИН Нислэг төв” шинээр үүд хаалгаа нээлээ

Улаанбаатар хотоос 50км -ийн зайд орших байгалийн цогцолбор газар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжинболдог”-т байрлах Хурим найр, эвент арга хэмжээ, тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулах зориулалттай, 400-500 хүний багтаамжтай Ногоон байгууламж бүхий зочдын амарч тухлах байшин асрууд, кофе шоп лаунж, арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах бүх хэрэгслүүд болон AUTOGYRO агаарын хөлгөөр нислэг хийх үйлчилгээ зэргийг үзүүлж буй цоо шинэ байршил болох “НОМИН Нислэг төв” шинээр үүд хаалгаа нээлээ.

Тус төвийн хувьд нийт 15 га талбайтай, Герман улсад үйлдвэрлэсэн таван Жайрокоптерууд, ОХУ -д үйлдвэрлэгдсэн хоёр хөнгөн агаарын хөлгүүдээр тус тус агаарын нислэг хийх үйлчилгээг үзүүлэхээс гадна, нисгэгч бэлтгэх сургалтуудыг тасралтгүй явуулах юм. Хөнгөн агаарын хөлгүүдээр урт, богино зайны нислэгийг аюул осолгүй хийж, зориулалтын Нислэгийн төв болон хөгжиж байна.

2025 оны 5-р сарын 25-ний өдөр Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгуулагдахад манай “Нислэх төв”-ийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ 5 онгоцтой амжилттай оролцов.

Эрүүл цэвэр агаар, тав тухтай тохилог орчинд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо  дурсамж дүүрэн цагийг өнгөрүүлэх хүсэлтэй хэн бүхэнд “НОМИН Нислэг төв”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Холбогдох дугаар: 7577-7575

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button