Тодруулга: Автобусны ослоор хүнд гэмтсэн Онцгойн 3 алба хаагч ГССҮТ-д эмчлүүлж байна

Онцгой байдлын байгууллагын нэгдсэн сургалт, дадлагад оролцохоор явж байсан алба хаагчдын автобус Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт замын хажуугийн шон мөргөсөн осол өчигдөр гарсан. Тухайн автобусанд 16 алба хаагч явсан бөгөөд ослын улмаас гурван алба хаагч хүндэвтэр, долоо алба хаагч хөнгөн гэмтэл авсан байна.
Биеийн байдал хүндэвтэр гурван алба хаагчийг урьд шөнө ГССҮТ-д хүргэжээ. Алба хаагчдын биеийн байдлыг тус эмнэлгээс тодруулахад "Өнгөрсөн шөнө Онцгой байдлын гурван алба хаагч хүргэгдэж ирсэн. Нэг алба хаагч толгойн мэс заслын тасагт, хоёр алба хаагч насанд хүрэгчдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал тогтвортой, ямар нэгэн мэс засал хийгдээгүй. Эмчлүүлэгчдийн бусад хувийн мэдээллийг өгөх боломжгүй" гэлээ.
Харин хөнгөвтөр гэмтэл авсан долоо алба хаагчийг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Тэднийг өнөөдөр Улаанбаатар хотод авчрах юм. Тэрчлэн ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Өвөрхангай аймгийн Цагдаагийн байгууллага ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЮУ ГЭЖ ГУЦААД БАЙГААН ТЭНЭГҮҮДЭЭ МИНИЙ ЦЭРГҮҮДИЙГ ЯАЖААГААН ПЯЗДАКУУДАА ЖОЛООЧ СОТУУ БАЙСАН ЮМ УУ? ШОН ТЭВРЭЭД БАЙХДАА ЯАДЫН ЭНЭ БОЛ САНААТАЙ ҮЙЛДЭЛ
Жолооч согтуу, нуугаад өнгөрнө