УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Булгантуяа УИХ-ын дэд даргаас түдгэлзэх ч гишүүн хэвээр үлдэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн 2025.10.17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан. Цэц энэ дагуу маргаан үүсгэснийг өчигдөр /2025-10-22/ хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Улмаар дээр дурдсан Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзлээ. Тухайлбал,

Нэг. Х.Булгантуяа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг удирдахдаа ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн санал хураалгахаа мэдэгдсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн,

Хоёр. 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн томьёоллоор бус ТББХ-ны саналаар УИХ-ын 95-р тогтоолыг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн,

Гурав. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы хуралдааны ирц бүрдээгүй байхад 10 дугаар сарын 17-ны өдрийн ирцтэйгээр нэгтгэн тооцож 51.6 хувийн ирцтэй гэж хуралдаан эхлүүлсэн нь Үндсэн хуулийн 1.2, Монгол улсын УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.6.2-ыг ноцтой зөрчсөн гэж ҮХЦ шийдвэр гаргав.

Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан ҮХЦ-ийн шийдвэр эцсийн байдаг. Энэ шийдвэр УИХ-д хянагдахгүй, гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болдог зохицуулалттай. Нэг үгээр хэлбэл ҮХЦ-ийн дээр тэнгэр л бий.

Олон нийтийн дунд ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоовол Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаа өгөөд зогсохгүй гишүүний бүрэн эрхийн асуудал нь ч хөндөгдөнө гэх мэдээлэл хөвөрсөн.

Тэгвэл ҮХЦ-д хуралдаан өрнөж байх үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс энэ талаар тодруулахад "Хуралдаан даргалж байх үедээ Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн эсэх талаар ҮХЦ-д гаргасан маргааныг хянан хэлэлцэж байгаа. Хэрэв зөрчсөн гэж тогтоогдвол Х.Булгантуяагийн УИХ-ын дэд даргын асуудал хөндөгдөнө. Харин гишүүний бүрэн эрх хөндөгдөхгүй" хэмээсэн юм.

Эргэн сануулахад Х.Булгантуяа нарын 18 гишүүн "ҮХЦ-ийн шийдвэр ямар гарах нь тодорхой боллоо. Засгийн газраас захиалгатай улс төрийн шийдвэр гарах юм байна. Энэ хуралд сууж байгаа бидний эрх хангагдахгүй байна. Тэнцвэртэй хурал болж чадахгүй байгаа тул хурлыг орхиж гарахаар шийдлээ" хэмээн өдрийн 14.00 цагт хурлыг орхин явсан. Улмаар мэтгэлцэгч талгүйгээр ганцхан УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж гэрчээр оролцож, хурал үргэлжилсэн байдаг.

Мөн хурлын эхэнд Х.Булгантуяа ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргасан. Учир нь Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад өндөр дүнтэйгээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан хүн одоо Г.Занданшатарын өгсөн өргөдлийг хэлэлцээд суух тохиромжгүй гэж үзсэн. Гэсэн ч эл хүсэлтийг нь хүлээж аваагүй.

Үүнээс гадна Х.Булгантуяа өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч мөн хангаж шийдвэрлээгүй.

Улмаар хуралдааны дүгнэлтийг танилцуулах үеэр О.Мөнхсайхан "Х.Булгантуяад ҮХЦ маргаан, хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн цагаас эхлэн хууль зүйн туслалцаа авах эрхийг олгосон боловч өөрөө уг эрхээ эдлээгүйг дурдах нь зүйтэй" хэмээсэн юм.

Дэлгэрэнгүйг дараах холбоосоор унших боломжтой

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочиндотроо
зочиндотроо

хуульч нар юу гэж Их хурлын гишүүдээс дор байхав дээ их хур�##�да харин хууль мэдэхгүй хүмүүс дүүрэн байна даа хөөрхий

Змапочин
Змапочин

Хүүк зандан 2 амаар гь гарт�##� мөнгө чихчихээр яаж шударга байхвэ дээ чааваас

emegtei
emegtei

jinhenees n mongol tur bolon uls turuus z##luul

Зочин
Зочин

Shorond oroh yostoi bizdee iim tom luivar hiicheed!!

иргэн
иргэн

Хамгийн эмгэнэлтэй нь ганц Хүүкийн хүсэл сонирхлоор ҮХуульд нэмэлт өөрчлөлт хийж дахин сунаж ерөнхийлөгчөөр ажиллах ашиг сонирхолыг гүйцэлдүүлэхээр намдаа МАН-даа хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй Занданг ЕС -аар ажиллуулахаар зүтгэж бна

kkkk
kkkk

ene odoo daljignaad bval daraagiin alham n yavah bhdaa

Занданшатар та болио. Тойрог дээр унаад
Занданшатар та болио. Тойрог дээр унаад

ёо ёо ёо

Зочин
Зочин

МАН өөрийн хүнээ дандаа хэргээс авч гараад толгойг нь илээд өнгөрөөх юмаа. Төрийн эргэлт хийхийг завдсан хүн шоронд орох ёстой. Жирийн иргэн ингэсэн бол шууд ачиж байгаа

Зочин
Зочин

Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хүмүүсийгн толгойг илж бна даа

иргэн
иргэн

уг нь Булгантуяа Хор найруулж ҮХ-ын бус замаар Төрийн эрхийг булааж авахыг завдсан гэсэн Үндэслэлээр УИХ-ын Гишүүнээс нь эргүүлэн татаж Хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой биз дээ,,,,,,МАН ингээд толгойгын нь илээд өнгөрөх гэж үү,

Зочин
Зочин

Энэ хүн зориудаар8=, бүр санаа зорилготойгоор Үндсэн хуулийг илт зөрчсөн тул УИХ-н дэд даргаас чөлөөлөхөөс гадна гишүүнээс нь ч татах байх аа

Зочин
Зочин

ЯАХААРАА ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН 20 ЖИЛ АВАХ ЁСТОЙ ХҮН ЯМАР Ч ШИЙТГЭЛГҮЙ ЦААШ НЬ АЛБАН ТУШААЛАА ХАШААД ЯВАХ БОЛДОГ ЮМ БЭ, ЭНЭ ТЭМҮҮЖИН ТЭГЭЖ БАЙГААД БАС МУУХАЙ ДАНХЧИН БОЛСОН БАЙНАЛЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button