Монголын улс төрийн фракцуудын хагарал эдийн засгаа тодорхойгүй нөхцөлд оруулж болзошгүй

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц парламентынхаа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар баталсан санал хураалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон билээ.
Цаашид улс төрийн энэ нөхцөл байдал даамжирвал эдийн засгийн тогтворгүй байдал гүнзгийрэх эрсдэл үүсээд байна. Энэ нь нүүрсний баялгаар арвин Монгол Улсад фракцуудын дотоод тэмцэл улам ширүүсч, амьжиргааны өртгийн хямрал даамжрах, гадаадын хөрөнгө оруулалт саарах шалтгаан болохыг шинжээчид анхааруулж байна.
Цэцийн шийдвэр Монголын төрийн мэдээллийн Монцамэ агентлагт нийтлэгджээ. Үүнээс өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентын тогтоолд процедурын зөрчил, тэр дундаа “санал хураалтад ашигласан буруу томьёолол” гэх үндэслэлээр хориг тавьсан.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ нөхцөл байдал нь Г.Занданшатарыг МАН нам доторх шинэчлэл шаардсан фракцуудын шахалтад буулт хийхээс зайлсхийж, улам консерватив эдийн засгийн бодлого руу түлхэж мэднэ.
Монгол Ардын Нам нь авлигын дуулиан, олон нийтийн эсэргүүцлийн улмаас улс төрийн дарамттай тулгарсаар байна. Ялангуяа авлигын эсрэг жагсаал, тэмцлийн дараа экс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан нь тус намын нэр хүндэд цохилт өгсөн бөгөөд одоо 2027 оны сонгуулийн өмнөх стратегиа илүү болгоомжтой тодорхойлох шаардлагатай болсон юм.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Devdiscourse












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.