УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Байр суурь: Татвар төлсөнгүй гэж ААН-ийн дансыг хааж болохгүй, төр бодлогоор дэмжих ёстой

Eguur News агентлаг ААН-үүд татварын өр төлбөртэйн улмаас дансаа хаалгаж буйг, татвар, НӨАТ-ын хэмжээ их байгаатай нь гарааны бизнес эрхлэгчдэд хүнд ачаа болж байгаа асуудлыг хөндсөн. Тэгвэл бодлого тодорхойлогч УИХ-ын гишүүд эл асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Одоогийн байдлаар 3 их наядын татварын өртэй байна шүү дээ. Үүний гуравны нэг нь төрийн өмчийн компаниуд байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Татварын ерөнхий хуулийн 55 дугаар заалтын дагуу өртэй ААН-үүдийн дансыг нээх асуудлыг ТЕГ-ын даргын шийдвэрээр Сангийн сайд зөвлөсний дагуу шийдсэн байна билээ. Наадмын өмнө. Үүний дагуу өр төлбөртэй 16000 орчим ААН байснаас 13000 болж буурсан. Энэ нь төсвийн орлогод нөлөөлж байна гэх мэдээллийг авсан.

Бид сөрөг хүчний хувьд гүйцэтгэх салбарт ямар ажил явагдаж байгаа тухай мэдээллийг авч чадахгүй байгаа. Гэхдээ ААН-үүд татвар төлөхгүй байгаа дээр үндсэн гурван шалтгаан байна гэж бодож байна.

Нэг. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна.

Хоёр. Зарим нэгэн улс төрч нар татварын хуульд өөрчлөлт оруулах, татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдэг яриа гаргасантай холбоотойгоор ААН-үүд хүлээлтэд ороод байх шиг

Гурав. Ийм төртэй байгаа юм чинь яаж татвар төлөх юм бэ.

Одоогийн байдлаар 3 их наядын татварын өртэй байна шүү дээ. Үүний гуравны нэг нь төрийн өмчийн компаниуд байна. Тэдний зүгээс "ийм шалтгаантайн улмаас татвар төлөхгүй" гэх бичиг явуулж байна. Юу гэсэн үг вэ.

Төр буй дор татвар бий гэх үг бий. Үүний дагуу татвар төлөлтийг зохион байгуулах, ялангуяа төрийн өмчит компаниудаас татварыг нь хураан авах ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байна.

-ЖДҮ эрхэлж буй ААН-үүд татварын хувь хэмжээ их байгаатай холбоотойгоор хаалгаа барьсан тохиолдол олон байна. Татварын хувь хэмжээг бууруулах боломж байгаа юу?

-Татварын өрөнд нөлөөлж буй томоохон хүчин зүйл бол НӨАТ. Анхнаасаа энэ татвар бүртгэлийг бий болгож, бусад нуугдмал орлогыг илрүүлэх зорилготой. Харамсалтай нь НӨАТ нь ААН-үүдийг боомилдог, хаадаг, иргэдийг хөрөнгөгүй болгодог байдал болж хувирсан. Манай Монголчууд хоёр том зах зээлээс бараа бүтээгдэхүүн татаж байна.

Нэгдүгээрт. БНХАУ-аас Эрээнээр дамжин бараа орж ирж байна. Хамгийн хүнд жинтэй барилгын материалыг цемент гэж бүрдүүлээд ямар ч хяналтгүй оруулж ирж байна. Тэр бараанууд бүгд бүртгэлгүй орж ирсэн учир Нарантуул дээр зарагдахдаа ч НӨАТ-гүй шүү гээд Монгол Улсын өнцөг булан бүрт тарж буй.

Хоёрдугаарт. Бид хөдөө аж ахуйн орон. Малчдаас нийлүүлэгдэж байгаа ноос, ноолуур, арьс шир, сүү цагаан бүтээгдэхүүн бүгд НӨАТ төлөгдсөн гэж хэлж байгаа ч эцсийн худалдан авагчдаа НӨАТ-гүй шүү гээд очиж байна. Хоёр талаас ямар ч бүртгэлгүй бараа зах зээлд орж ирсэн нь НӨАТ-гүй гэх зүйлийг үүсгэж буй. Энэ бүх зүйл НӨАТ-ын татвар 10 хувь байгаагаас л болж байгаа хэрэг. Тиймээс НӨАТ-ыг 5 хувь болгох, хүмүүс тодорхой бараагаа ил тод мэдүүлдэг болох, орлогоо татварын байгууллагадаа болон бусад хяналтын байгууллагадаа мэдүүлдэг болох юм бол бааз суурь нэмэгдэнэ. Ингэснээр НӨАТ-ын орлого багасахгүй гэх судалгаа гарсан. Харамсалтай нь өнөөдрийн эрх баригч нар үүнийг хэлэлцэхгүй байгаа. Хэрэв НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг хэлэлцчих юм бол Ардчилсан нам илүү нэр хүнд олчихно гэх атгаг санаагаар миний хуулийг доошлуулж байгаа.

Бизнесээ эхэлмэгц том татвартай, өр зээл рүү оруулах юм бол дундаж хугацаа нь зургаан сар хүрэхгүй хугацаанд ажиллаад дампуурна. Бүр өрөнд ороод, эдийн засгийн байдал нь хасах руу шилжээд дуусдаг

УИХ-ын гишүүн: О.Саранчулуун: Жижиг дунд бизнес, тэр дундаа гарааны бизнесийг, хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийг гадаадын орнуудад эхэлснээс хойш 3-6 сар татвараас чөлөөлдөг бодлоготой байдаг. Манай улсад энэ төрлийн бодлого байхгүй байгаа нь асуудалтай.

Татвараас чөлөөлөхөөс гадна ААН-үүдэд үйл ажиллагаа явуулахад нь дэмжих бодлогын орчин хэрэгтэй гэж боддог. Бизнесээ эхэлмэгц том татвартай, өр зээл рүү оруулах юм бол дундаж хугацаа нь зургаан сар хүрэхгүй хугацаанд ажиллаад дампуурна. Бүр өрөнд ороод, эдийн засгийн байдал нь хасах руу шилжээд дуусдаг. Тиймээс эхэлж байхад нь туслах, төлсөн татварыг нь өөрсөд нь хэрэгтэй байдлаар зарцуулах, төр өөрөө жижиг асуудалд оролцохгүй байх хэрэгтэй.

Төрийн өмчийн нэртэй маш олон компаниуд энэ орон зайд данхайж яваад байгаа нь буруу. Хувийн хэвшил хийж болохуйц ажлыг ялгаж, цөөлөх ёстой. Энэ бол хамгийн эхний ээлжид хийх ёстой бодлого. Гэтэл УИХ-д хууль болж орж ирэхгүй байна.

Дөнгөж хөл дээрээ тогтож ядаж байхад нь цохиод унагааж болохгүй. Тендерт оролцуулах, зах зээлийг нь дэмжиж өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Аж ахуй нэгж, байгууллагын дансыг шууд хаадаг энэ асуудлыг би эсэргүүцдэг. Тэр хүмүүст татвараа төлөх боломжийг нь олгох хэрэгтэй. Тиймээс татварын байгууллагуудад ААН, Байгууллагуудыг үйл ажиллагаа явуулах боломжийг нь хаахуйц үйлдэл гаргахгүй байх ёстой гэх байр суурийг хэлж байгаа. Татварын хуулиар хоёр жил хүртэлх хугацаанд график гаргаад төлөхөөр шийдэж болох хуулийн гарц байгаа шүү дээ. Үүнийг ашиглах ёстой гэж бодож байна. Нөгөө талаас харахад татвар төлөгчдийнхөө дансыг хаана гэдэг татвар төлөгдөхгүй байх эрсдэл рүү хөтөлнө.

Зарим ААН-үүдийн хувьд улирлын чанартай үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор орлого нь хумигдаж, татвараа төлж чадахгүй байж мэднэ. Тиймээс цаг үеийн болон бусад шалтгаанаар үйл ажиллагаа нь эрсдэлд орсон бол харгалзаж үзэн, уян хатан хандах ёстой. Татварын байгууллагууд хэт хүчний аргаар асуудлыг шийдэх гэж оролдож байгаа нь буруу. Харин санаатайгаар огт төлөхгүй явж, өршөөлгөөд байдаг, маргаан үүсгэж байгаад татвараас гувчуулдаг ААН-үүдэд өөрөөр хандах ёстой.

Нэмж дурдахад төр өөрөө мөнгөө өгөөгүйтэй холбоотойгоор татвараа төлж чадахгүй, цаашилбал дампуурахдаа хүрсэн байгууллагууд байна. Дөнгөж хөл дээрээ тогтож ядаж байхад нь цохиод унагааж болохгүй. Тендерт оролцуулах, зах зээлийг нь дэмжиж өгөх хэрэгтэй байна.

Эдийн засаг сайн байгаа үед татварын хувь хэмжээг бууруулбал илүү үр дүнтэй. Тийм хүлээлт ч байсан. Гэтэл төсөв хүндэрчихсэн байгаа учир өм, цөм бууруулахад төвөгтэй байна. Ямартай ч татварын хуулийн үзэл баримтлал дээр хувь хэмжээг бууруулах боломж бүрдэнэ. Тухайлбал ХАОАТ-ыг 1 сая хүртэлх төгрөгөөс авахгүй байя гэх мэт боломж яригдаж буй. Мөн НӨАТ-аа 5 хүртэлх хувиар буцаан олголтыг нэмэгдүүлнэ гэдэг шаталсан татварын асуудал ч судлагдаж байгаа. Хувь гишүүний хувьд шаталсан татварыг дэмжиж байгаа.

Татварын реформ хийх хэрэгтэй. Үүнийг удаан хугацаанд яригдлаа. Тэр яриад байгаа бодлогоо УИХ-д оруулаад ирээч ээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Татварын багц хуулийн талаар жил гаруй ярьсан ч орж ирэхгүй л байна. Хэдийгээр Ерөнхий сайд нь солигдсон ч Сангийн сайд нь хэвээрээ байгаа шүү дээ. Тиймээс шинэ Засгийн газар гэж ярих нь утгагүй асуудал. Нийгмийн даатгал ч гэсэн мөн адилхан. Өөртөө тааруулаад эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ гэж яриад байгаа төрийн албаны хариуцлагатай хүмүүс буруу үйлдэл хийж байна. Шүүмжлүүлээд ирэхээрээ эдийн засаг сайн байгаа, бид бүхэн сайн ажиллаж байгаа гээд нэг талдаа ярих юм. Гэтэл нөгөө талд төсвийн орлого бүрдэхгүй байх, хувийн хэвшил гэлтгүй төрийн албанд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин хөлс өгөх асуудал хүндрэлд орж буй. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт хүртэл зогссон маш хүнд нөхцөл байдалтай байгаа.

Г.Занданшатар сайд Татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж байхыг хориглолоо гэх хэвлэлийн мэдээ би харж байсан. Тэр бодлогоос үүдэж төсвийн орлого нь бүрдэж байгаа эсэхийг сайн мэдэхгүй. Дотоод мэдээлэл нь надад алга.

Гэхдээ төр байгаа цагт татвар дээр оршиж, үйл ажиллагаа явуулдаг нь үнэн. Үүнийг үгүйсгэх ямар ч боломжгүй. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ асуудал хоёр талтай. Нэг талд ААН-үүдийг татвараар дарамтлаад байгаа, нөгөө талд эдийн засгаа тэлэх ямар ч бодлого явуулж чадахгүй байгаа нь гацаанд оруулж байна. Тиймээс татварын багц хууль хэзээ орж ирэх вэ гэх хүлээлт буй. Төсвийг дагаж дорвитой бодлого орж ирээгүй. Хүлээе, харъя.

Татварын реформ хийх хэрэгтэй. Энэ удаан хугацаанд яригдлаа. Тэр яриад байгаа бодлогоо УИХ-д оруулаад ирээч ээ. Эхний ээлжид.

Төр тухайн компаниудад төсвөөс өгөх шаардлагатай мөнгөө өгөхгүй байж нөгөө гараагаа Татварын газраас дансыг нь хаалгаж, бизнесийг нь дампууруулсан бодит кейсүүд байна

УИХ-ын гишүүн Б.Найдалаа: ААН-үүдийг татварын өртэй гэж дансыг нь хааж байгаа нь асуудал мөн. Хууль байж болно, татвар авах ёстой гэх үүрэг байж болно. Гэхдээ төр тэр эрхээрээ дарангуйлаад дансыг нь хааж, үйл ажиллагааг нь шууд зогсоох бол байж болшгүй арга хэмжээ юм. Үүнд УИХ гэхээс илүүтэйгээр Засгийн газар бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй байна. Шийдэл хэрэгтэй.

Жишээ нь банкууд зээлдэгч нь зээлээ төлөхгүй байх үед зээлдэгчтэйгээ ярилцдаг. Шууд дансыг нь хаах ажил явуулдаггүй шүү дээ. Яагаад гэвэл тухайн ААН дансаа хаалгачих юм бол зээлээ төлж чадахгүй, дампуурна шүү дээ. Тиймээс төрөөс уян хатан байдлаар хандах хэрэгтэй. Үхвэл үх гээд хаах юм бол жижиг дунд бизнес эрхлэгчид модоо барина. Тийм жишээ ч олон байна. Тэр бүү хэл Төр тухайн компаниудад төсвөөс өгөх шаардлагатай мөнгөө өгөхгүй байж нөгөө гараагаа Татварын газраас дансыг нь хаалгаж, бизнесийг нь дампууруулсан бодит кейсүүд байна. Шаардлагатай гэвэл хуулийн өөрчлөлтийг УИХ-аар оруулж ирэх хэрэгтэй. Үгүй бол журмаар зохицуулж болно байх.

-Татварын хувь хэмжээг бууруулах гарц гаргалгаа бий юу?

-Байгаа. Багш, эмч нарын цалингийн нэмэгдэл ч мөн үүнтэй адилхан. Сүх далайтал үхэр амарна гэхчээр яваад буй. Нийгмийн даатгалын шимтгэл, татвар бүгд адилхан шүү дээ. Нийгмийн даатгалын сангаа шинэчлэх хэрэгтэй байна. Татварын бодлогоо харж, үнэхээр татварын орлогыг бууруулах юм бол төсвийн орлого буурна гэх үндэслэлийг мартаж байгаад бууруулах шаардлагатай бол бууруулах хэрэгтэй. Бууруулахгүй гэвэл түүнийгээ тодорхой болгомоор байна. Тогоо шанагатай холбоотой асуудлаа хойш тавьж байгаад бодлогоо эхлээд батлах хэрэгтэй. Тийм ажлын эрэмбээ алдсан учраас л цалингаа нэмж чадахгүй болчхоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ муу Жасрайгийн "сарлагийн үнээ" юм юманд орж, савагаа хийсгэж сагс�##�заад байхымаа, олон жил ч сув айрлаа, одоо......цаг нь болсон доо !

Зочин
Зочин

Дансыг нь хаагаад эздийг нь хорооё

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Хялбаршуулан хэлбэл: татвар гэдэг бол иргэн өөрийгөө хамга�##�уулах гэж "хөлслөн" авсан ТӨР гэдэг субъектэд төлдөг ажлын хөлс юм байгаа юм шдээ!!! Хэрэв ТӨР нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байв�##� иргэн ажлын хөлс (татвар)-ийг нь төлөхөөс татг�##�зах эрхтэй байх ёстой!!!

Зочин
Зочин

Ариунзаяад итгэхгүй болсон

иргэн
иргэн

АН-ын Зах зээлийн Эдийн засагтай Ардчилсан болно гээд тухайн үедээ Нийгмийг өөрчилсөн тэгээд одоо болохоор Татвар төлөөгүй Аж ахуйн нэгж, Компаниудын дансыг хаах нь буруу нтр гэж юу Солиороод байгаам, Иргэд сар бүр өчнөөн төрлийн Татвар төлж байна_Татвараа дансыг хаах нь Зах зээлийн хууль,,,,,Зөв,

Зочин
Зочин
Reply to  иргэн

Дуу, муу хар хэрээ! Харьж унт чи!!

Холбоотой мэдээ

Back to top button