ЭРЭН СУРВАЛЖЛАХ

Хахууль авч, мөнгө угаасан хэргээр Оюутолгойн мэргэжилтэн Д.Амартүвшин, Ч.Нэргүй нар 1 сар цагдан хоригджээ

ТЕГ-аас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2025.10.23/ Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан тушаалтанд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гүйцэтгэх ажиллагааны хүрээнд байр болон автомашинд нь нэгжлэг хийж, цагдан хориод байгаа тухай бид мэдээлсэн.

Нэгжлэгээр их хэмжээний мөнгө, олон тооны үл хөдлөх хөрөнгө, автомашин эзэмшиж байсан нь тогтоогджээ. ТЕГ-т шалгагдсан дөрвөн хүн бол, тус газрын

Хангамжийн менежер Д.Амартүвшин,

Хангамжийн менежер Б.Сэржмаа,

Хангамжийн ахлах мэргэжилтэн Ч.Нэргүй,

Баяжуулахын дарга М.Ганболд нар байсан.

Улмаар Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшин, Ч.Нэргүй нарыг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

 Нийслэлийн прокурорын газраас

  • Яллагдагч Д.А-г “Нийтийн албан тушаалтан хахууль авах”,  “Мөнгө угаах”, 
  • Яллагдагч Ц.Н-г “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.

Яллагдагч нар нь “...гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдах, үрэгдүүлэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шийдвэрлэсэн байна.

Холбогдсон хэргийн зүйл анги

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Нийтийн албан тушаалтан хахууль авах

1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;
  • 2.2.байнга тогтвортой үйлдэж;
  • 2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ариунаа
Ариунаа

Д.Амартүвшин боловсрол ёс зүйгээрээ хахуульд орооцолдох хүн бишээ улс төрийн бузрууд л ийм юм хийж байгаа!!!!

ЗочинӨМ ИРГЭД
ЗочинӨМ ИРГЭД

ӨМНӨГОВИЙН БАЯЛГААС НҮҮРС , ЗЭС, АЛТ , ХОВОР ЭЛМЕНТ ХУЛГАЙЛЖ ЗӨӨЖ БАЯЖСАН ХЭН Ч БАЙСАН БАЯЛАГИЙН ХАРААЛ ХҮРЧ ЭРТ ОРОЙ НЭГЭН ЦАГТ ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭХ БОЛНОО. ЭХНЭЭСЭЭ ЭДЛЭЭД ЭРЧИМТЭЙ ЯВЖ БАЙГАА ШҮҮ

Зочин
Зочин

ЗА ПЯЗДАКУДАА ИНГЭЖ СҮРЖИГНЭЭД ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ЮМ ИНГЭСГЭЭД ЗАМХАРНАА БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЧ БОЛОХООР АМАНД НЬ ШАР ТОС ХИЙГЭЭЛ НАМ ШҮҮ.ТЭГЭЭД АЙМААР ИХ МӨНГӨ ГАРААГҮЙ ГЭЖ ГҮРИЙГЭЭД БАЙГААШТ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidoluudiin devesger

Холбоотой мэдээ

Back to top button