УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Хүүхдийн мөнгөнөөс багш, эмч нарын цалинг нэмнэ" гэх яриаг Т.Аубакир баталж, Х.Ганхуяг үгүйсгэв

Багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд хүүхдийн мөнгөөр оролдох нь гэдэг хардлага, шүүмжлэл хөвөрлөө. Энэхүү мэдээллийг Төрийн ордноос түгээлээ.

Тодруулбал,

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ийм агуулга цухуйлгав. Тэрбээр, "Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийн өрөөнд хүүхдийн мөнгийг хасаж, багш эмч нарын цалин нэмэх санал яригдсан. Би энэ саналыг дэмжихгүй гэдгээ хэлээд гарсан. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Нийгмийн даатгалын сангаас хасах талаар мөн ярьж байна" хэмээн ярьсан юм.

Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн уулзалтаар ийм санал гаргасан гэгдэв.

Гэвч энэхүү мэдээллийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг үгүйсгэж, "Хүүхдийн мөнгийг хасаж эмч багш нарын цалин нэмнэ гэх саналыг Төсвийн байнгын хороо гаргаагүй" гэжээ.

Тэдний хэн нь худал, хэн нь үнэн ярив. Ямартай ч, Төрийн ордон дотроос иргэдийг сонжсон, турхирсан яриа гаргаж, үгүйсгэж байдаг нь хэвийн үзэгдэл боллоо.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zohchin
Zohchin

Bitgii huuhdiin mungund shunaltaad bgaarai bga mungu shuu de harinchig nemeh heregtei

Зочин
Зочин

Казаков болохоороо ойлгоогүй юм байгаа биз дээ, чааваас

Зочин
Зочин

Багш эмч нар чинь нүүрсний хулгайчуудын ар гэр байжээ.ОЭ-г 5жил засаг барьж байхад таг дуугай байж байснаа унангуут нь ц�##�ингаа нэмүүлий гэж орилоод бүүр ямар ч боломжгүй 2.5 дахин нэмэгдүүл ч гэх шиг нүүрсний хулгайн мөнгө нь орж ирхээ больсон болхоор ц�##�ингаа нэм гэж орилолдоно.Ц�##�ин нэмнэ гэдэг чинь нүүрсний хулгайн мөнгөнөөс ш�##� өөр асууд�##� ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button