МАН-ын УЗ маргааш 12.00 цагт хуралдана
МАН-ын УЗ маргааш 12.00 цагт хуралдахаар болсон байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд хуралдаж Ж.Батжаргалыг даргаараа томилсон. Энэ асуудалтай холбоотойгоор МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Удирдах зөвлөлийг хуралдуулж байж албан ёсоор бүлгээ хуралдуулах талаараа хэдэнтэй мэдээлэл өгсөөр буй билээ. Одоогоор албан ёсоор тамгаа солилцоогүй. "Нөхцөл байдал хүнд байгаа тул хоёр талд зөрчилдөөд байж болохгүй. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж, тодорхой хэмжээний зөвшилцлийг хийж, шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна" гэх мэдээллийг өгч байгаа.
МАН-ын Их хурал ирэх сарын 15-ны өдөр товлогдсон. Үүнээс өмнө Удирдах зөвлөл дээрээ МАН-ын Бүлгийн даргын асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрэх гэж байгаа бололтой. Харин Их хурлаараа МАН-ын даргын асуудлыг нэг тийш нь шийдэх чигтэй байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо Амарбаясг�##�ан өрсөлдөхгүй биздээ. Хууль зөрчсөн нь тодорхой учир
энэ нам одоо татан буугдах цаг нь болсоон
хүүк ажиллагаа
МАН хурлаараа Амарсайханыг Онцгойгоос �######�уулах шаардлагатай байна. Амарсайхан одоо Онцгойгоос 5 автомашин унадаг. Г�##�ын машины бензин тосоо яая гэж байхад 5 машинх хэцүү байна. Бас 5 жолоочид дэслэгч ийн ц�##�ин өгдөг нь хэцүү байна.
Занданшатар сайдаа Онцгойг хурдан ш�##�гаач.5 машин унадаг нь үнэн. Шоунаас өөрийг хийдэггүй. Хурдан �######�уулаач.