УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ-ын ээлжит бус хуралдаан: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцлав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо.

Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтсон байна.

Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллэв.

Өнөөдөр өглөөний /2025.10.28/ 08:00 цагийн байдлаар нийт 86 вагон шатахуун байгаагаас Толгойт өртөөнд 16, Аршаант өртөөнд 6, Улаанбаатар өртөөнд 5, Дархан өртөөнд 10, Сайншанд өртөөнд 5, Эрдэнэт өртөөнд 10, Сүхбаатар өртөөнд 34 вагон байна.

Улаанбаатар хот дахь шатахуун импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн агуулахын АИ-92 автобензиний нөөц өнөөдрийн (2025.10.28) 09:00 цагийн байдлаар 2,824 тонн байгаа ба агуулахуудад 30 вагон буюу нийт 1,800 тонн АИ-92 автобензин буугаад байна. Агуулахад буусан шатахууныг Улаанбаатар хот дахь шатахуун түгээх 115 станц руу 1169 тонн, орон нутаг руу 592 тонн ачилт хийгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
УЛНААС
УЛНААС

ОГЦОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.....................

Холбоотой мэдээ

Back to top button