Нийгэм мэдээ

Үзэгчдийн сэтгэгдэл: Монголын багийг хараад шууд шар үс босчихлоо

"Netflix"-ийн "Physical Asia" нэвтрүүлэг дэлхий даяар цацагдсан. Энэхүү нэвтрүүлэг Netflix-ийг монгол хадмалтай анхны нэвтрүүлэг гэдгээрээ онцлог юм.

Тус шоунд манай улсын баг бүрэлдэхүүн оролцсон. Эхний дөрвөн дугаар аравдугаар сарын 28-ны өдөр цацагдсан бол дараагийн тав болон зургаадугаар анги нь ирэх сарын 4-нд цацагдана. Хамгийн сүүлийн арав, арваннэг, арванхоёрдугаар анги нь ирэх сарын 18-ны өдөр цацагдах юм.

Эхний дөрвөн дугаар цацгдсан даруйдаа азиудын дунд ихээхэн шуугиан тариад буй. Нэвтрүүлэг эхэлсний дараа БНСУ-ын үзэгчид манай баг тамирчдын талаар сэтгэгдэл ихээр бичжээ.

Тэдний сэтгэгдлийг орчуулан хүргэе.

  • “Монголчууд ч сүрлэг юм аа. Харцнаас нь айж байна”
  • “Энэ бөх залуу нь яг хэдэн настай вэ”
  • “Хаалга нээгдэхэд л царай нь амар харагдаж байна”
  • “Тэд ч хатуу чулуунууд байна даа”
  • “Байгаль цаг уурын онцлогтой байна уу. Монголчуудыг харсан чинь шууд л шар үс босчихлоо” гэжээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд:

  • Монгол Улсын арслан Б.Орхонбаяр,
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил,
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн,
  • Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн,
  • Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн,
  • Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан байна.

“Physical: Asia” шоуны шинэ улирал нь өмнөх хоёр улирлаас өөр байх бөгөөд үндэсний багийн тогтолцоогоор зохион байгуулагдаж байна. Энэ улиралд тамирчид хувь хүний бус, улсынхаа нэрийн өмнөөс өрсөлдөх бөгөөд багийн нэг гишүүн ялагдсан тохиолдолд тухайн улсын бүх тамирчид хасагдана. Иймээс нэлээдгүй ширүүн өрсөлдөөнтэй, тэмцлийн үнэ цэн ч их байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Манайхан сайн бн өө. Тэр нэг өндөр шар хүүхэн л шоугаа андуурсан бнлээ. Эхний тэмцээн дээр тэр унаад Орхон баяр татах гэж бгаад хасагдсан. 2дахь тэмцээн дээр тэрэгээр ачаа зөөж байхдаа олсоо шууд сул хаяад араас нь түрж яваа боксчин з�##�ууг �##�аад хаячих нь уу гэж маш их айлг�##�аа. Эхний 1,2 үзээд хүмүүсээ сонгосон бол тэр хүүхэн хэнд ч хэрэггүйг ойлгох байлаа. Багийн тэмцээнд 1 сул хүн орход л тэрийг нөхөх гэж бусад нь хамаг хүчээ яаж хэрэггүй зүйлд �##�даж бгааг харж болохоор байлаа

Холбоотой мэдээ

Back to top button