Увс аймаг гашуудал зарлаж, төрийн далбааг бөхийлгөнө
Увс аймгийн засаг дарга С.Батжаргал зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулан Увс аймагт гашуудал зарлах тухай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын №54 дугаар тогтоол гарчээ. Тус тогтоолд "Увс аймгийн засаг дарга С.Батжаргал зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл хугацаанд гашуудал зарласугай" гэжээ.
Түүнчлэн энэ сарын 31-ний өдрийн 07:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу ишний нь гуравны хоёр хүртэл буулгах юм байна. Мөн тус өдрийн 12:00 цагт Увс аймаг даяар автомашины дуут дохиоллыг өгч, төрийн нийт албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлэх аж.
Зуурдаар таалал төгссөн С.Батжаргал агсныг эцсийн замд үдэх, салах ёс гүйцэтгэх ёслол аймгийн Засаг даргын Тамгын газрын хоёр давхрын хурлын танхимд болох юм байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын хуульд нийцдэг л байгаа даа, эсвэл өрх тусгаар УВС улс юм уу
хууль зүйд нийцэх юм уу, төрийн туг дАлбааг хэн нэгэн аймгийн ноёны өмнө бөхийлгөдөггүй баймаар юм. доор нь ажиллаж байсан хүмүүс гүлдийгээд зогсдог л юм биз, төрийн ДАЛБАА 45 хэм бөхийх ёс баймааргүй юм.
Увс бүр оодорч байнаа. Төрийн д�##�бааг аймаг сумдын хурган дарга нар нас барлаа гээд бөхийлгөж болох юмуу
УВСЫНХАН ИХ ХУРАЛД БАЙДАГ ГАНЦХАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХ ХУВИЙГ НУТАГТАА 100 ЖИЛИЙН ОЙГООРОО АВААЧААД ЗАЛЧИХЛАА ГЭВ ҮҮ. ТУСГААР УЛС БОЛООД БАЙГААН БИШ ҮҮ
УВС ТУСДАА УЛС БОЛЧИХСОН ЮМ УУ
ЕЭ МӨНК КӨК ТЕНГЕР МЭНЬ ЮУТАЙ УЙТАЙ ГАШЛАНТАЙ КОРВОО ВЭ? ЯАЖ ИЙМ ЮМ БОЛОН БЭ?
Амарбаясааг дэмждэг гэж хуулийн байгууллага дарамтлаад байгаа тухайгаа бичээд 2 хоноод л өнгөрчихдөг жигтэй л юм
Ариунзаяа гишүүн нэг л ойлгомжгүй юм ярих гээ л, болих гээ л..... нэг л сэжигтэй л санагдаад бна даа. Харамсаад байгаамуу, тавлаад ч байгаамуу мэдэхгүй, арай өөрөө захи�##�га өгч .......аад, гүлдийгээд...,.,ээ бүү үзэгд минь, ум ма на бад мэ хум !
Энэ арай дэндэх юм биш үү? Гашуудаж болно харин төрийн д�##�бааг энэ тохиолдолд бөхийлгөх нь арай л зохисгүй юм даа
Увс аймагт өөрсдөд нь д�##�баа байгаашдээ тэрийгээ бөхийлгөж болно доо. Улсын д�##�баа хазаах ёсгүй . Тэгвэл төрийн �##�бан хаагч бүрд хүндлэл үзүүлж бай. Дарга гэхээр яачаад байгаа юм. Битгий өдөөд байгаарай