УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Чинбүрэн: Томуугийн халдвар авсан 0-6 хүртэлх насны хүүхдээ асрахад тав хоногийн цалинтай чөлөө олгоно

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.29/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа.

Тэрбээр, "Томуу, томуу төст өвчин ид идэвхжилтэй үе дээр байна. Томуугийн халдвар авсан 0-6 нас хүртэлх хүүхдүүдийн аав ээ, эмээ өвөөгийн аль нэг нь төрийн албанд ажилладаг бол тав хоног цалинтай чөлөө авч болох шийдвэр гаргалаа. Хэрэв хувийн хэвшилд ажилладаг бол тав хоногийн цалинтай чөлөө олгох уриалга дэвшүүлж байна. Ханиад туссан хүүхдэд эцэг эхийн асаргаа чухал байдаг. Хатгаа болгочихгүй нь чухал.

Бид нийт 300 мянган тун томуугийн вакцин хийх зорилттой. Одоогоор 97 хувьтай байна. Урьд өмнө нь ийм өндөр хувьд хүрч байгаагүй. Үлдэгдэл вакцин 50 хувьтай байдаг байсан бол энэ жил үлдэгдэлгүй болж байна. Ирэх жил тунг нь нэмж захиалга өгнө.

Туяа эмчилгээний оочер өндөр байдаг. Одоогоор гурван аппарат ажиллаад эхэлсэн. Эрдэнэт хотод хойд бүсийн хавдрын эмнэлэг ажиллах бэлтгэл явагдаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шагай
Шагай

Ца.лин нэмэх яасан бэ

Зочин
Зочин

ЭНЭ САЙДААС Л САЛГААД ӨГЧИХ ГУЙЖ БАЙНА ЭНЭ САЙД АЖИЛ АВААД ЭНЭ САЛБАРЫГ ЖИНХЭНЭ САМАРЧЛАА ҮНЭХЭЭР АЙМШГИЙН САЙД ЮМ.МӨНХСАЙХНЫГ МИНЬ ӨГӨӨД АЛЬ ЧИНБҮРЭНГИЙН ЗАСАГЛАХ ХУГАЦААНД ЭНЭ САЛБАР МААНЬ ШУУД НҮД АНЬЧЛАА БЫСДА ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button