Нүүрсний хулгайтай тэмцэх ЗГ-ын тусгай ажлын хэсэг Д.Амарбаясгалангаас гадна "Эрдэнэс Монгол" ХХК ба түүний охин компаниуд руу чиглэнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.10.29/ нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг гэгчийг байгуулж байгаагаа зарлалаа.
Тусгай ажлын хэсэгт: ТЕГ, АТГ, ЦЕГ, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэхчлэн байгууллагуудаас оруулжээ.
Эл өргөн бүрэлдэхүүнтэй баг бүх нүүрсний уурхайтай холбоотой асуудлыг шалгах аж. Тодруулбал, "Эрдэнэс Монгол" ХХК болон түүний харьяа төрийн өмчит уул уурхайн компаниудыг шалгах юм байна.
Өмнө нь Г.Занданшатарын Засгийн газрыг нүүрсний хулгайтай тэмцэнэ, стартегийн орд буюу баялаг эзэмшигчидтэй тохироо хийж улсад 34-50 хувиа авч ирнэ гэдэгт төдийлөн итгэл төрөхгүй байв. Учир нь, түүний танхимд нүүрсний магнат Ч.Чинбатын охин Ч.Ундрам, үүсмэл гурван ордын нэгнийх нь эзний ах Э.Бат-Амгалан нараас эхлээд багтчихсан.
Тэгвэл өдгөө шинээр байгуулсан тусгай ажлын албаны шалгалтад ХЭН, ХЭН өртөх вэ. Нүүрстэй нэр холбогдогчид ХЭН билээ гэдгээс эхлээд эрээд үзье л дээ.
Эхнийх нь, мэдээж УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан. Түүнийг ухаж, мухарлах гэж Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар тавив. Нүүрсний хулгайн сонсгол удирдаж байсан хүн гэдэг том пайз түүнд зүүлттэй.
Д.Амарбаясгалан Тавантолгойн бүлэг орд дахь Бортээгийн уурхайтай нэр холбогдоод чамгүй хугацаа өнгөрч байна. Тус ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр халхавч тендер зарласан. Улмаар Бортээгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах давуу эрхийг “Админерал” компанид хууль бусаар олгосон. Энэ тухай баримт 2023 оны 12-р сард нүүрсний сонсголын үеэр ил болсон. Гэхчлэн бичигдсэн. Хуулийнхан хуруугаа ч хөдөлгөөгүй. Дараа нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 оны IV сард "Эрдэнэс Тавантолгой" ХХК "Админерал" зэрэг компаниудтай 2021 онд байгуулсан хөрс хуулалт болон өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт баяжуулалтын гэрээг хүчингүй болгосноо зарлаж байв. Өдгөө Г.Занданшатар 2026 оны улсын төсвийн хамт Бортээгийг олборлох тогтоол оруулж ирсэн нь анхаарал татах өнцөг.
Хоёр дахь нь, "Бодь" групптэй хийсэн Х.Баттулга нарын оффтейк гэрээнүүдийг Л.Оюун-Эрдэнэ ил болгосон. Г.Занданшатар саяхан бүтнээр нь нээлттэй болголоо гэж зарласан. Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээ хамгийн их анхаарал татаж, өч төчнөөн нүүрсний бартер энд яригддаг.
Мөн БНХАУ-ын компаниудтай хийсэн оффтейк гэрээнүүд бий.
Гуравт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн харьяа уул уурхайн компаниудыг шалгах аж.
Тус нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Үндэсний Баялгийн сан”-г мөнгөжүүлж буй. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед 14 мега төслийн долоог нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байв. 2025 онд жишээ нь нэг тэрбум ам.доллар босгох зорилт тавьсан байдаг. Энэ хэсэг рүү өнгийх үү гэх асуулт үүсэв.
Тус нэгдэл нь дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудтай хамтарч ажилладаг. “Рио Тинто”, Францын “Арева”, Хятадын цахилгаан дамжуулах томоохон шугамуудыг эзэмшдэг төрийн өмчийн хамгийн том “Стэйт Грийд” компани, ОХУ-ын “Газпром” гэхчлэн. Дан ганц нүүрс гэлтгүй алт, зэс, мөнгө, төмөр хүдэр, газрын ховор элемент, байгалийн хий, метан гэх мэт эрдсийн төрөлжилт. Оролцогчид нь мөн л дэлхийн компаниуд. Гэхдээ манайд өнөөдрийн байдлаар алт цэвэршүүлэх, нефть боловсруулах, зэс хайлуулах, ган үйлдвэрлэх, нүүрс шингэрүүлэх, уран, мөнгө олборлох гэхчлэн олон төсөл царцсан хэвээр.
Статегийн болон стратегийн бус нүүрсний ордуудад манай улс төрчид холбогддог. Х.Баттулга “Төгрөг нуурын орд, Нарийнсухайтын орд Н.Номтойбаярын гэр бүл, нэмээд Ч.Ундрамын аав Ч.Чинбат, “Адуунчулуун”-ы орд Шинэбаяр агсны хүү УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн гэхчлэн хөвөрнө. Эдгээр лүү бас орох уу.
Ерөнхий сайд Г.Занданшатарын Тусгай ажлын хэсэг гэгч нь сайн шалгаж чадвал энд MCS-ийн эзэмшлийн "Ухаа худаг" ч энд бас багтана. Тавантолгойн бүлэг ордын ердөө дөрөвхөн хувь нь гэх боловч хамгийн их өрөмтэй нь гэгддэг.
Өмнө нь ХЗДХ-ийн сайд болохдоо “Би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хулгайч нартай тэмцэх тэмцлийн илд нь болно” гэж мэдэгдэж байсан Б.Энхбаяр энэ удаад "Г.Занданшатарын Засгийн газрын нүүрсний хулгайч нарын ангууч" болж чадах уу. Харах л үлдлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотгор шанагын уурхайгаа Ч.Хүрэлбаатр хулгайчаас аваарай.
Ажнай, Тавантолгой трансруу хандахгүй юү ?!
ХУДЛАА КИНО ШҮҮ ИНГЭЖ СҮРЖИГНЭЭД АРД ТҮМНИЙХЭЭ ШИЗОГ ХӨДӨЛГӨӨД ЯМАР ХЭРЭГ БАЙНА ҮС НЬ ЗУЛГАРСАН АЛНУУДАА
Шоол худлаа баахан жүжиглэх нь ээ, хохь нь дээ та нар..
ухаа худаг яагаад сугарч үлдээд байнаа
Гомбожавын энэ тэнэг тэнэгтэж өгх
Иймаа
Зүгээр л солино биз дээ, наана нь Мөнх-Эрдэнийг нохойгоо болгож туух ямар хэрэг байнаа. Төрийн ажлаа сошилтай холиод л
ухаа худаг бусад компаниудыг хэзээ нь ш�##�гах юм, зорилготой ш�##�г�##�т болох нь дээ
Нүүрсний сонсголоор Баттөмөрийн Энхбаяр зөвхөн Б.Ганхуяагийг барьж хориод үхсэн �##�уурчин итгэл �##�дсан МАН ын сонгуулиар дөчин дөрвөн их наяд төгрөгийг зарцуулснаа нуун дарагдуулсны дараа Зандаахүүгийн Энхболд энэ нүүрсний хулгайн дөчин дөрвөн их наядаас илүү ухаа худаг орд байна гээд ном хүртэл бичсэн байхад Занданшатар Батцэцэг Ухнаагийн Хүрэлсүх Хятадын тагнуулчин Нацагийн Багабанди Хятад ээжтэй Хүрэлбаатар нар гэнт гарч ирээд тоглоомын хуурамч засгийн газар байгуулаад өнөө олддоггүй байсан тагнуулын газар авилгатай тэмцэх газар энэ тэрийг олоод ирсэн үү ?Занданшатар аа чи битгий олон юм хуцаад байгаарай..
АТГ ын захиргааны хэргийн шүүх засагл�##�д нэхэмжлэл гаргах нь Н.Учр�##�д Занданшатар Батцэцэг Ухнаагийн Хүрэлсүх Т.Доржханд Г.Дамдинням Х.Ганхуяаг Д.Батлут Б.Бат-Эрдэнэ нарт Монголчууд бидний эртний дайсан Хятад гар�##�тай Япончуудаас эргэн төлөгдөхгүй зээл нэртэй их хэмжээний хээл хахууль авсан д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний бие хүсэж байна. Нэхэмжлэл гаргасан Ардчилсан Их Монгол улсын иргэн Лувсан овогтой Цэнгэл 2025оны 10-р сарын 30.
Үхсэн �##�уурчин итгэл �##�дсан МАН ыг тарахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Бортээгийг л булаац�##�даад байгаа юм байна шдээ
НАРАНЦОГТ НОВШЫГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ШТЭЭ. МАНАЙД ӨНДӨР ЦАЛИНТАЙ ИЙМ АЛБАН ДЭЭР ТА ХҮН ТАВИХГҮЙ ЮУ ГЭЭД ТОМЧУУДАД ДАНДАА ДОЛЬ ШААЖ ЯВДАГ ХОГЫН ГАР.