ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн хугацаанд дээд түвшинд хүрлээ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныг нэг шат ахиулж, 'BB-, тогтвортой” болгон сайжруулснаа өнөөдөр (2025.10.30) зарлалаа. Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ.

Монгол Улсын Засгийн газрын сүүлийн таван сарын хугацаанд төсвийн болон өрийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөөлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авсан даруйдаа 2025 оны төсөвт тодотгол хийж, төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, төсвийн алдагдлыг бууруулсан. Мөн нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрсэн юм.

Монгол Улсын Засгийн газар 2025 онд олон улсад зээлжих зэрэглэлийн гурван том агентлагаас эерэг үнэлгээ авч чадлаа. Тухайлбал, Fitch агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, Тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан бол Moody’s агентлаг үнэлгээгээ нэг шат ахиулж “B2, Тогтвортой”-гоос “B1, Тогтвортой” болгон сайжруулсан юм. Тэгвэл S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хоёр жил дараалан ахиулж, өмнөх “B+, эерэг” үнэлгээг “BB-, Тогтвортой” болгон сайжрууллаа.

Олон улсын зээлжих зэрэглэлийн “Их гурвал” гэгддэг эдгээр агентлагаас эерэг үнэлгээ авсан нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа оновчтой байгааг харуулсан төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын макро эдийн засгийн бодлогыг хэрхэн үнэлж буйг илэрхийллээ. Мөн цаашид төсвийн болон өрийн оновчтой энэ бодлогыг тогтвортой үргэлжлүүлж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах нь зүйтэй болохыг ч олон улсын үнэлгээний агентлагууд давхар сануулж байна.

Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын гадаад санхүүжилтийн өртөг, зээлийн хүүгийн түвшин буурна. Мөн банк, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудын зээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Засгийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

vnen vv haha

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Зээлийн хүү гэхэд л Рио Тинто-гийн зээлийн хүүг ч буруулж чадаагүй хүүгийн хүү нь нэмэгдсээр байгаад 12,1 ам долларт хүрсэн ..энэ зээлийн хэлэлцээр долоон жилд нэг удаа хэлэлцдэг 2018онд 《амжаагүй》гээд хэлэлцээрт орж чадаагүй гэсэн дараагийн долоон жил нь энэ 2025онд тохионо гэж байхад Занданшатарын засгийн газар ингээд л худлаа хуцаад байдаг.
Олон юм хуцаад байлгүй үхсэн �##�уурчин итгэл �##�дсан хулгайч худ�##�ч МАН-ыг тараа..
Үхсэн �##�уурчин итгэл �##�дсан хулгайч худ�##�ч МАН-ыг тарахыг миний үзэсгэлэнт Дэлхийн бүх хүн төрөлхтөн болон Монголын ард түмэн, Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button