ТЕГ-ын ажиллагааны хүрээнд “Оюутолгой” ХХК-наас саатуулагдсан Д.Амартүвшинг шүүхээс суллажээ

Долоо хоногийн өмнө /2025.10.23/ ТЕГ Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан тушаалтанд хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Улмаар
- Хангамжийн менежер Д.Амартүвшин,
- Хангамжийн ахлах мэргэжилтэн Ч.Нэргүй,
- Баяжуулахын дарга М.Ганболд нарыг гүйцэтгэх ажиллагааны хүрээнд баривчилсан.
- Харин Хангамжийн менежер Б.Сэржмааг гадуур шалгаж эхэлсэн байдаг.
Ажиллагааны үеэр орон байр болон автомашинд нь нэгжлэг хийх үеэр 10 орчим тэрбум төгрөг, олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд бичиг баримт зэрэг нотлох баримтыг хураан авсан гэх албан бус мэдээлэл цацагдаад байсан юм. Мөн “Оюу толгой"-н ган бөмбөлөг, тээрмийн хуягуудын худалдан авалт, тендерийг будилаантуулах байдлаар хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг байсан байж болзошгүй гэгдээд байгаа.
Тэгвэл Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшинг Хялбар ажиллагааны шүүхийн шүүгч Б.Халиуны шийдвэрээр суллажээ.
Өмгөөлөгч нарынх нь зүгээс саатуулагдсанаас нэг хоногийн дараа буюу энэ сарын 24-нд гомдол гаргасан байна. Энэхүү гомдлынх нь дагуу сулласан аж.
Уг нь Д.Амартүвшинийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл Мөнгө угаах зүйл ангиудаар яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Энэ нь, 12 жил хүртэл хорих ялтай.
Г.Занданшатар өөрийн амаар “Оюутолгой” ХХК-ийн авлигатай холбоотой 10 тэрбум төгрөгийн асуудлыг илрүүлэн шалгаж байна” хэмээж байв.
Өмнө нь бид Нэрс: Их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүйгээр баривчлагдсан Оюутолгойн 4 мэргэжилтэн нийтлэл хүргэж байв.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АВЛИГАЧИН шүүгч нарын асуудлыг шийдэх хүсэл хүрэлсүхэд �##�га.
оюутолгойн хангамжийн �##�банд 20 жил тендер ш@@ж хагарт�##�аа баяжсан авилгачмн амартүвшинд шүүх дэндүү таатай хандаж бндаа
Хулгайч луйварчидыг дэндүү давруулж байна дөө. Суганы үснүүд л даам болчих гэж
Х�##�иун шүүгчид нэлээд юм атгуулж дэ
Монголд болж бүтэхгүй зүйл олон байгаа боловч хамгийн бүтэхгүй зүйл нь шүүх, шүүгч нар болоод байна. Хээл хахуульд автсан, дарга нарын тоглоомын хүүхэлдэй болсон шүүгч нараас яаж с�##�ах вэ? Шүүгчид Монгол Улсын нэрийн өмнөөс гэж хэлээд Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлж байна. Мөнгө өгсөн хүнд үйлчилж, хуулийг уландаа гишгиж байна. Сайтар цэвэрлэхгүй бол улс хөгжинө гэж байхгүй болчихлоо
Авилгач шүүгчид
АТГ ,Уагдаа нь илрүүлээд өгөхлээр шүүх ,прокурор нь хэргиыг нь дараад, буцаагаад, ялгүй болгоод өршөөгөөд явуулдаг.
Тагнуулын байгууллага нь бариад авахад, шүүгч нь суллачихдаг.ч
Тагнуулынхан шүүхийг нэг үзнэ байгаа.
МАН -АН мафиуудын үед хэзээ ч авилга хулгай дээрмийн хэргээр МАН гишүүд дэмжигчид ял авахгүй, яаагаад гэвэл тэд МАН харуул хандив өгсөн учираас!!!
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Х�##�иун шүүгч ямар учраас Амар түвшин гэдэг хүнийг суллаад явуулчихваа авилгачин шүүгчдийг бас ш�##�гахгүй бол болохгүйнээ х�##�иун шүүгч энэ үйлдлээ тайлбарла АТГ ш�##�гав�##� таарна
Zvgeer iim amitad Vheechee holoo od
Угаасаа харийнханд Оюу толгойгоо дээрэмдүүлж бгаа юм чинь ядахдаа манайхан дунд нь ажиллаж мөнгө хийх хэрэгтэй