Чуулган | АН-ынхан Х.Булгантуяаг гишүүнээс нь эгүүлэн татахыг шаардав
 
						УИХ-ын өнөөдрийн /2025.10.31/ чуулган өглөө 10.00 цагт товлогдсон ч, 14.00 цаг болгон хойшлуулсан. Нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэллээ.
Хуралдааны эхэнд АН-ын гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Үндсэн хууль зөрчсөн гээг дүгнэлт гарчихсан. Үндсэн хуулиа зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцсан Х.Булгантуяа гэдэг хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй бол бүгд Үндсэн хуулиа зөрчинө. Иймд, гишүүнээс нь эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулж өгөөч ээ" хэмээлээ.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "ҮХЦ дүгнэлт гаргаад 7 хоног өнгөрчихлөө. Гэхдээ даргын дэргэдэх зөвлөл энэ талаар хэлэлцэх тов оруулж ирээгүй. Намынхан нь харин УИХ-ын дэд даргаас нь огцруулах саналаа оруулаад ирчихсэн байна" гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хууль дээдлэх, хууль сахиулах асуудлыг бид ярих хэрэгтэй. Үндсэн хуулин дээгүүр хэн ч гишгэж болохгүй. Та ч гэсэн долоо, найм хоночихлоо гэх юм. Хуралдаан даргалж л байгаа бол гүйцээ. Эсвэл МАН-ынхан тарах л болж дээ. Хуулиа биелүүл. ТББХ-ныхон гэж залилангийн хөндий болчихсон биз дээ" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, "ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Огцруулах эсэхийг нь тусад нь хэлэлцдэг, цэц. Энэ асуудлыг шийдээгүй буюу огцруулах үндэслэлтэй гэдэг дүгнэлт гаргаагүй. Тэгэхээр энэ асуудлыг бид энэ танхимд ярих ёсгүй. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл 71 гишүүн энэ саналын томьёоллоор санал өгсөн. 71-үүлээ Үндсэн хууль зөрчсөн. Ойлгосон уу. Үндсэн хуулийн 66.2.4 дээрх тусдаа асуудал. Үндсэн хууль зөрчинө гээд Дэгийн тухай хуулиараа хуралдааныг орхиж гарахгүй яасан юм бэ. Хэн ч гараагүй. Бүгдээрээ дэмжсэн кноп дарсан. Дээрээс нь УДШ-ийн шийдвэрийг биелүүлж байгаа хүн танай нам дотор байгаа юм уу. Бүлгийнхээ шийдвэрийг биелүүлж байгаа гишүүн байгаа юм уу. Ийм сөрөг хүчин байдаг юм уу. Та нар сөрөг хүчин шиг байсан бол парламент ийм байдалд орохгүй байлаа. Та нар сөрөг хүчин биш эрх ашгийн нэгдэл, хуйвалдаан" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "Засгийн газрынхаа ажлыг хийлгээч, МАН-ынхан. Ардын намынханд С.Жавхлангийн "Яасан дураараа юм бэ" дууг захиалаад өгчихмөөр санагдаж байна" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Х.Булгантуяа хоёр дахь удаагаа сонгогдсон туршлагатай гишүүн. Нэг хэсэг нь шахсаар байгаад Үндсэн хууль зөрчүүлчихсэн. Наад хоёрыгоо огцруулаадах гэж шөнөжин мессеж бичсэн. Бараг "дүүжилнэ" гэж заналхийлсэн утгатай байсан. 88-тай дугаар. Үүнийг тагнуулд өгмөөр юм байна лээ. УИХ-ын тухай хуулийн 9-ийн 3-т Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргавал түүнийг УИХ хүлээн зөвшөөрч, гишүүнийг эгүүлэн татах эсэхийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж, бид нар шийднэ. Эгүүлэн татахгүй байж ч болно шүү дээ" гэлээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
ОЮУ ТОЛГОЙД ажиллаж байсан улмаар дээшилсэн. ядарсан амьдр�##�аас өндөрлөг хүрчихээд дутуугийн мэдрэмжээс с�##�ж чадахгүй хэн байснаа мартсан авгай. Гуйлгачин байснаа бүү март. Төр түмэн хоёртоо з�##�бирч төвөг учруулахгүй бусдыг хохироолгүй мөрөөр өмнөх амьдр�##�аа санаж амьдар. Эргээд байрандаа очдог хэт бүү давар
ЗА БУГИ ТУГИ МИНЬ БАЯРТАЙ ЯВЖДЭ МАНАЙД ХҮРЭЭД ИРАА ТУСЛАХ МАЛЧНААР ҮНЭЭ ХОНЬ ИНГЭ САА ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУ.БИ ЧАМАЙГ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭМЭГТЭЙ БОЛГОНОО НААД МУУ ЗАВААРСАН УЛС ТӨРӨӨСӨӨ ХӨНДИЙРЧИХӨ.МИНИЙ 2 ДАХЬ ЭХНЭР БОЛЧИХОО ХЭДЭН МАЛ ЗҮСЛЭЭД ӨГЧИЙ ТУГАЛТАЙ ҮНЭЭ 5 ИНГЭ 8 ХОНЬ 25 УНАЛГАНЫ МОРЬ 3 г ӨГНӨӨ БАС ХУЖАА МОТОЦИКЛ ӨГНӨ 5 ХАНАТАЙ ТАВИЛГАТАЙ ГЭР ӨГНӨӨ
New democrat Амг�##�анбаатаргуай, Та духаа цоортол Цэцдээ мөргөдөө. Тэд өөрөөс чинь бусдыг, УИХ- ыг бүхэлд нь дээрэлхэж, УИХ- аас бат�##�сан хууль бидэнд хамаагүй, бидний бодол дээд түвшнийх гээд �##�хаа цохиж байна. Өнөөдөр Та одоо тэдний дур зоргоор �##�га ташин нэгнийгээ явуул, дараа нь ирцэнд ороод сан�##� хура�##�тад ороогүй гишүүдийг аваад явна ( тэд хүсэлт, мэдээлэл гардуулах хүнээ олно ), ТББХ нд татг�##�зсан сан�##� өгсөн гишүүдийг аваад явна! Танд гоё байна уу?
МАН-ыг Тараах хэрэгтэй,,,,ҮХ зөрчиж Төрийн Эрхийг Хууль бусаар авахыг оролдоно, Нүүрс хулгайлна, ЕС байсан Оюунэрдэнэ, тэргүүттэй Сайд нар нь хэдэн их Наядаар нь хулгай хийнэ, Авилга хулгай луйварын Гэмт хэрэг үйлдсэн Намын гишүүд дээ Хариуцлага тооцохгүй хаацайлна,
МАНынхны булхай ингэж гарна. Булгантуяагаа эргүүлж татаач