УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: “Түгжил” түүхээ давтаж, намын дарга цаашлаад Ерөнхий сайдад суух хүсэлтэй дүр

Үндсэн хуулийн цэц болоод Ерөнхийлөгчөөс хамгаалалт авч байж Засгийн газар уналгүй тогтлоо гэхэд буруудахгүй. Унах эрсдэлээс холдонгуутаа, өнгөрсөн долоо хоногт баахан халаа сэлгээ хийж бужигнуулав. Ингэхдээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярынхаа гар хөлийг бэхэлсэн хуулийн салбарын томилгоонууд голчлон хийлээ.

Танхимынхаа эсрэг ажилласан Шадар сайдаа ч хөөв. С.Амарсайхан өөрийн найз Д.Амарбаясгалангийнхаа талд кнопоо ил дарсан. Хөөгдөх асуудал нь ч шулуухан өрнөөд дуусчихлаа. Одоо иргэдийнхээ итгэлийг олж, тогтвор суурьшилтай ажиллахын тулд хэд хэдэн сайдаа сэлгэх асуудал бий. Г.Дамдинням, Ч.Ундрам, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, П.Наранбаяр нарын шинэчүүл “жулдаж”, Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нарын бизнесменүүд “улиг” болчихлоо.

Харин Засгийн газраа далдуур “түгжилдэж” байгаа хүмүүсээ Г.Занданшатар хэрхэх вэ. Мэдсэн үү, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлаад урагшлаад үзэх үү. Эл бүлэгт Тэргүүн Шадар сайд Н.Учралаас эхлээд нэрлэгдэнэ.

Өмнөх “түгжил” түүх;

Н.Учрал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог базаж байсан ч, танхимаа огцроход томоохон нөлөө үзүүлсэн хүн. МАН-ын дотоод үе хоорондын тэмцэлд Н.Учрал 1980-аад оныхныхоо буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талд гараагүй. Л.Оюун-Эрдэнийн нэр заалгүй хэлээд байсан “Түгжил” нь болж таарсан. Танхим нь унах эцсийн мөчид ч огт дуугарч, хөдлөөгүй. 

Учир нь, Ерөнхийлөгчид илүү ойр дүр. Яагаа вэ. Хүндээр өвдөөд сэрэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “ааваа” гэж дуудсан тухайгаа өөрийнхөө намтарчилсан номонд биччихсэн нь баахан онигоо болсон.

Өмнөхөө түгжилдсэн ч, дараагийнхад нь Тэргүүн Шадар сайдаар ороод ирсэн нь “Ерөнхийлөгчийн хүн” гэдгийг нь хангалттай гэрчлээд өгсөн билээ. Ямар сайндаа Засгийн газрыг төлөөлж байгаад, Х.Баттулгыг “Төгрөг нуурын орд”-оор гөвших ажлыг гардан гүйцэтгэж байв. Ерөнхийлөгчид хэрэгтэй байсан учраас.

Улам дээшлэх амбиц буюу дахин “түгжил”;

Гэвч тэр Тэргүүн Шадар сайдаар зогсох хүсэлгүй. Өдгөө улам дээшээ зүтгэхээр ажиллаж байна.

МАН-ынхан Их хурлаараа намын даргаа сонгох хувилбар яриад байгаа шүү дээ. Чингэхдээ нэг хэсэг нь “Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын дарга болгох” тухай цухуйлгаад буй. Нөгөө хэсэг нь намын даргаар бүр гуравдагч дүр гаргаж ирэх агуулгууд ярьж байгаа. Эл гуравдагч дүрээр тодрон гарч ирэх хүсэл хэд хэдэн хүнд байгаагийн нэг нь Н.Учрал. Намын дарга цаашлаад Ерөнхий сайд болох том амбицтай.

Чингэхийн тулд ч Г.Занданшатарыгаа бүр эртнээс түгжилдээд эхэлчихсэн гэгдэж байна. Нууц амрагийнх нь тухай шар мэдээ нисгэсэн эзнээр нэрлэгдэж буй тухай бор шувуу ч нисэв.

Ерөөс нэгнээ матах эсвээс магтах ажлаа манай улс төрчид мета дээр маш сайн мөнгө хаяж хийцгээж байгаагаас харж болно. Сард хэдэн зуун саяар нь уралдан төлцгөөж байна.

Эцэст нь эрх баригч намын Их хурал хүртэл эрх мэдлийн төлөөх тэмцэл хязгааргүйгээр үргэлжлэх нь. Хуучин бизнесменүүд, сайдын суудалд дуртай хоосон дүрүүд, улам дээшлэх амбицтай “түгжил”-үүдийн нийлбэрээр үлбийсэн Гүйцэтгэх засаглал бүрдэж, нийгмээ улам бухимдуулах цаг руу чирсээр байна. Нөгөө талд ҮХЦ дээрээ уначихсан парламентынх нь байж байгаа царай.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шударга зарчимтай л байна.Төрийн ажил хийж байгаа болохоос , ямар найз нөхдийн ажил хийж байгаа юу?

Зочин
Зочин

Сурсан юмыг сураар боогоод ч үл тогтооно, хүний муу дотроо могойн эрээн гаднаа

Змапочин
Змапочин
Reply to  Зочин

Аав нь нэг иймэрхүү ёок болох гэж үзэж байлаашүү

Түгжил тимон
Түгжил тимон

Түгжил учр�##� бол өмхий санааны бэрд дээ, муу жидүүчин, MCS-ийн тавиул хулгай, энэ хулгайг нэг өдөр байлгав�##� намын ирээдүйд ямар их хор хөнөөлтэй гэж санана.

иргэн
иргэн

энэ нам МАН татан буугдах хуулийн нөхцлийг бүрэн давуулан биелүүлсэн нь тогтоогдоод удаж бна даа

Зочин
Зочин

Учр�##� бол угийн ТҮГЖЭЛ хөгийн з�##�уу. Одоо бүр эвдэрээд нүүр амны хувир�##� нтр нь. """Нохой зассан эзэндээ янаг""гэж үнэн шүү.

зочиндотроо
зочиндотроо

намын дарга болсон ч занданшатараа зүгээр ажиллуул одоо эдийн засагч хүн л монголын эдийн засгийг аварна

иргэн
иргэн

Сонгуулиар MCS ээс 270 сая авсан Учр�##�ыг Есайд , 500 сая авсан Энхамг�##�анг Их хурлын дарга гээд MCS-ийнхэн сэвээд эхлэв
УИХ гишүүд, МАН -ын их хурлын төлөөлөгчид минээ үүнийг анхаараарай

Зочин
Зочин

Учр�##� гэдэг хүн нэг л хоёр нүүртэй санагдаад байна шүү урд нь Л.Оюун-Эрдэнэтэй хамт байсан одоо Занданшатарыг түгжилдээд яваа гэнэ

Зочин
Зочин

Н.Учр�##� анх гарч ирэхдээ шинэлэг з�##�уу гэгдэж байсан одоо бол яг хуучинсаг улс төрчдийн нэг боллоо итгэл даахгүй хүн юм даа

Зочин
Зочин

Uchiraliig anh bodoj bsn shigee shine sanaatai hun bish yum bn aa zgr l ner ner nemeed yavaa neg politician

Зочин
Зочин

Ene Uchraliin huviin PR page-uud uursduu l magtaad suuj bdag teneg yumnuud bugd munguur bichegdsen

Зочин
Зочин

Энэ нөхөр бол боловсролын с�##�барыг сүйтгэсэн нэгэн одоо бүр нам доторх зодоо хийж байгаа нь ичмээр

Зочин
Зочин

Uchiraliin nuur tsarai deer hudlaa smile l haragddag huniihee huvid itgel turuulmeer bish

Зочин
Зочин

Uchral gej neg shunaltai gar bn daa Erunhiilugchiin daraa suudald suuh geed uuriiguu ulsiin ezen gej bodoj yavdag bh

Зочин
Зочин

Bolovsrol, shine sanaa gej yaridag bsan, odoo bol zuvhun erh medel gej hutsaj yavna

Зочин
Зочин

Учр�##� одоо бүр нүүрээ хуурамчаар инээж, сэтгэгдэл бүртээ өөрийгөө өмөөрч хариу бичүүлж суудаг боллоо

Зочин
Зочин

Uchrald naidah hun odoo bhgui bolson shdee odoo uuriiguu martaad zgr PR ni amid

Зочин
Зочин

Энэ гар бол нэгийгээ үхэн үхтэл нь урдаас хутга шаах чадвартай улс төрч тийм л хоёр нүүртэй

Зочин
Зочин

Uchiraliin hiij bgaa ni bugd gadaad helleg oruulsan hudlaa show odoogiin MGL-d unendee hereggui

Зочин
Зочин

Ерөнхийлөгчид т�##� засаж байж нэг юм дээш гарах санаатай илүү долигносон хүн хараагүй

Зочин
Зочин

Ерөнхийлөгчид т�##� засаж байж нэг юм дээш гарах санаатай илүү долигносон хүн хараагүй

Зочин
Зочин

uchral gej gar bolovsrliin salbariig baliartal ni hutgasan odoonii surguuliin chanar unasan n ene hunii buruu

Зочин
Зочин

Энэ нөхөр чинь зүгээр л цүнх барьж явсан гар шүү дээ одоо том дарга болох гэж зүтгээд инээд хүргэж байна

Зочин
Зочин

Uchiraliin talaar unshihad bugd neg zamaa dagasan, shudarga dur esgesen huuramch popylar hun

Зочин
Зочин

Uchiraliin am bish deed yarianii PR manager ni bicheed suuj bdag bh aa

Зочин
Зочин

Uchral shig hudlaa pop show hiideg hun MGL-d neg bish olon bolson bugd ulsaa suitgej bna

Зочин
Зочин

Uchiraliin bugd video bichleg bol PR, uuriinhuu duriig gargah gej hiij bgaa huuramch content

Зочин
Зочин

Ene gar ch bur zohion buteelch bish PR ni hunee hiisen, uuruu zugeer logo

Зочин
Зочин

Нэг их шинэ санаа ярьдаг ч бодитой юу ч хийхгүй олон түмний амьдр�##�ыг сайжруулах т�##�аар ганц ч баримттай ажил хэлж чадахгүй байгаа нь үнэхээр эмгэнэлтэй, энэ хүн үнэн хэрэгтээ эрх мэдэлд дурлагдсан хүн шиг харагдаж байна

Bibi
Bibi

Shudarga baih ni tugjil gsn ug bish nuurschidtei temtsene shd Mundag zalyy

уншигч
уншигч

ажлаа зөв хийж байгаа гишүүдийг бүү харлуул. Учрао гишүүндээ амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button