Японы ЕС өөрийн болон бусад сайд нарын цалинг бууруулна
Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар үүсгэн, Такаичи Санаэ ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Тэгвэл Санаэ өөрийн болон бусад сайд нарын сарын цалинг 1.15 сая иенээр бууруулах болжээ. Эвслийн засгийн газар дахь Ишин нам нь реформыг өөрсдөөсөө эхэл гэсэн уриатай юм.
Хэрвээ энэхүү бууралтыг хэрэгжүүлбэл сайд нарын сарын нэмэлт цалин 1.15 сая иенээр (26.8 сая төгрөг) буурна. Аравдугаар сарын 21-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Санаэ “Сайд нар парламентын гишүүдээс илүү өндөр цалин авахгүй байхаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө ажиллана” гэсэн билээ. Сайд нар парламентын гишүүнээс гадна засгийн газарт ажилладаг тул одоогийн хуулиар хууль тогтоогчоос илүү өндөр цалин авдаг байна.
Эх сурвалж: Nikkei












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой зөв, манай еөк, ес, уих яам тамга гээд бүх түвшинд ца лин, ямба, тансагла лыг танах хэрэгтэй. Хулгайч, луйварчин, авилга лч, шахаачин, цавчаачин, тендэрчин, концесчин, шантаажчингууд тэгээд бас өндөр ца лин пүнлүү. Зайлцан юм.