Эдийн засгийн мэдээ
Монголбанк 10-р сард 2 тонн 829 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2025 оны 10-р сард 2 тонн 829 кг үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь оны эхний үеэс нийт дүнгээр 12.7 тонноор өссөн дүн юм.
Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар хэлтэс 1 тонн 532 кг үнэт металл тус тус худалдан авсан байна. Энэ нь өмнө оны мөн үетэй харьцуулалбал 10.3 хувиар буурсан дүн билээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоогдог бөгөөд 2025 оны 10-р сард алт худалдаж авах дундаж үнэ 466 мянга 946 төгрөг байжээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.