Нийгмийн

Худалдаа хөгжлийн банк "SG Apes" багтай хамтарч эхэллээ

Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа хөгжлийн банк 35 жил ой дээрээ Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн “Эс Жи Эйпс” багийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар болжээ.

ХХБ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаад багийн спортын хөгжилд хувь нэмэр оруулж, залуу үеийнхний хүсэл тэмүүллийг урамшуулж, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор “Эс Жи Эйпс” багийн ивээн тэтгэгчээр ажиллах болсон аж.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын сагсан бөмбөгийн спортыг шинэ түвшинд хөгжүүлэх, ирээдүйн тив, дэлхийн аваргуудыг төрүүлэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэхэд урам зориг өгөх чухал алхам юм.
ХХБ нь цаашид ч нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд Монгол залуусынхаа эрүүл, идэвхтэй, тэмүүлэлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх ажлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Луйварын банк оргодол хулгайчаа олж ирэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button