УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Н.Алтаншагай: Энэ цагаас МАН мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ажилд ханцуй шамлан орно
МАН-аас УИХ-д шинээр сонгогдсон зарим УИХ-ын гишүүд намын эвлэрлийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, "МАН-ын түүхэн 104 жилийн хугацаанд 31 дэх Их хурлаа хийх гэж байна. Энэ удаагийн Их хуралд хамгийн их төлөөлөл оролцоно. 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 204 хорооноос нийт 2255 төлөөлөл оролцож, дүрэм хөтөлбөрөө шинэчлэн батална. Бага хурлын дараа талцал хуваагдалд нэлээн ээдрээтэй нөхцөл байдал үүссэн. Гэхдээ намын анхан болон дунд шатанд хагарал, талцал, хуваагдал болоогүй гэдгийг хэлье. Энэ цагаас МАН хагарсан, бутарсан зүйлгүйгээр 2024 оны сонгуульд амалсан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ажилдаа ханцуй шамлан орж байна. Нийгмийн суурь өөрчлөлтүүд хийх, татварын реформ хийх гэсэн ажлуудаа хийнэ" гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud