Нийгмийн

"Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон дагуул хот байгуулах стратегийн зорилтын хүрээнд хэрэгжиж буй “Хүннү хот”-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт, үзэсгэлэн 2025 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Уг сонгон шалгаруулалтад дэлхийн 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлснээс, хоёрдугаар шатанд 24 баг шалгарч, бүтээлээ олон нийтэд нээлттэй танилцуулав.

Энэ үеэр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь олон улсын багуудтай мэдээлэл солилцох уулзалтуудыг зохион байгуулж, нийслэлд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцууллаа. Тухайлбал, Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын багтай Улаанбаатар метро төсөл, БНХАУ-ын багтай Тусгай замын автобус, Улаанбаатар трам, Дүүжин замын тээвэр төслүүдийн баг уулзсан бол, Бүгд Найрамдах Польш Улсын хот төлөвлөлтийн багтай “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК, Италийн багтай Авто замын төслийн төлөөлөл тус тус уулзаж, санал солилцсон юм. Уулзалтын үеэр талууд цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэж, хот байгуулалтын салбарт шинэ технологи болон шинэ арга зүйг нэвтрүүлэхийн төлөө хичээх хэрэгтэйг тодотгожээ.

Хүннү хот нь ирээдүйд нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий хот болох төлөвлөлттэй бөгөөд нийт 150 мянган хүн оршин сууж, 80 мянган ажлын байр шинээр бий болно хэмээн тооцоолсон. Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргааны болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, тус хотыг эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж буй.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button