УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээ: Х.Нямбаатар, Н.Энхбаяр нарт баяр хүргэж, хийж байсан ажлуудаа сануулав

Эв нэгдэл-шийдэл-хөгжил" уриатай МАН-ын 31-р Их хурлын мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС бэлтгэн хүргэж байна.


Шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 10.58 цаг

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлээ.

Тэрбээр, "2024 оны УИХ-ын сонгуульд 126 парламентад олонхын суудал авч, 100 жилийн түүхтэй намаа шинэ зуунд ялалтаар түүчээлж чадлаа. Баяр хүргэе. Дэлхийн 70 гаруй улсад сонгууль болж эрх баригч нам ялалт байгуулсан цор ганц тохиолдол монгол байсан юм. Х.Нямбаатар даргатай нийслэлийн МАН-ын хорооныхонд мөн баяр хүргэж, амжилт хүсье. Улс орнууд хилээ хааж, эдийн засаг хүндэрсэн, "Ковид-19" цар тахлын үед МАН 30 дахь удаагийн Их хурлаа "UB Palace"-д амандаа масктайгаар хийж байлаа.

Шинээр сонгогдох намын дарга дараа дараагийн ялалтад буухиалах тул "Шинэ сэргэлтийн бодлого"-ын талаар гурван зүйл дээр төвлөрөн товч дүгнэлт хийе.

Эдийн засгаа тэлж чадахгүй бол нийгмийн асуудлыг сууриар нь шийдэх боломжгүй. Улстөрийн шүүмжлэлийг үл сатаарч, томоохон төслүүдээ урагшуулах шаардлагатай юм.

Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод мод боомтын хил холболт амжилттай хөдөлсөн. Эрээний хилийн боомтоос хойших 50 жилийн дараа хийсэн хоёр дахь том төмөр замын хил холболт юм. Үүнийг бид хамтдаа эхлүүлж чадсан. Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүдийнх 4 дахин, Гашуунсухайт боомтынх 2 дахин, Алтанбулаг боомтын 4 дахин, Боршоо боомтынх 5 дахин нэмэгджээ.

2000 онд хамтдаа эхлүүлсэн "Мянган зам"-ын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, 21 аймаг нийслэл Улаанбаатар хоттой холбогдож дууслаа. Энэ төслийг эхлүүлсэн Н.Энхбаяр даргад талархал илэрхийлье. Төсөлд хугацаа ордог гэдгийн илэрхийлэл энэ.

"Монгол зочлох жил"-ийг зарлаж, агаарын нислэгийн тоо нэмэгдсэнээр 2024 онд 52 улсад нислэг үйлдэх бломжтой болсон. Аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.доллар болж анх удаа нэмэгдсэн байна. Энэ бол том амжилт. Бүгдэд нь баяр хүргэе.

Бид хийн хоолойноос бусад том төслөө шийдэж чадсан. Гацсан төслүүдээ гацаанаас гаргах нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын нэгдүгээр зорилго байсан. Үндэсний баялгийн сан ба баялгийн шударга хуваарилалтыг хийхэд энэ бодлого бүхэлдээ чиглэсэн.

Тийм ч учраас бид амлалтаасаа алхам ч ухрах эрхгүй шүү гэдгийг хэлмээр байна" хэмээлээ.


НЭМЭЛТ: 09.30 цаг

-Фото: "Эв нэгдэл-шийдэл-хөгжил" уриатай МАН-ын Их хурал-

МАН-ын 31 Их хурал Буян-Ухаа спорт цогцолборт 09.00 цагт эхэллээ. 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны намын хорооноос 1 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 2255 төлөөлөгч оролцоно гэж журамласан байдаг. Өнөөдрийн Их хуралд 2247 төлөөлөгч оролцож буй аж.

МАН-ын Их хурлын нээлтэд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар оролцлоо. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнийг МАН дарга асан, Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга асан хэмээн танилцуулав.

МАН-ын 31 дэх Их хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал даргалж байна.


ЭХЛЭЛ: 09.00 цаг

-МАН өнөөдөр даргатай болно-

МАН-ын 31-р Их Хурал энэ бямба, ням гарагт /2025.11.15-16/ Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Урьдчилсан байдлаар Их хурлаар, Намын даргаа сонгоно, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилнэ, намын дүрмээ баталж, УДШ-д хүргүүлнэ.

Энэ удаагийн хуралдаанаа “эв нэгдэл-шийдэл-хөгжил” хэмээн тодорхойлжээ. Бүтэн хоёр сар талцан хуваагдсан хэрүүл тэмцэлдээ цэг тавигдана гэх хүлээлт бий.

Нэн тэргүүнд даргаа сонгоно. Өнөөдөр тус намын дарга тодорно. Бага хурлаар “үзэлцсэн” Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын хэн хэн нь нэрээ татчихсан. Мөн Хотын дарга Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлчихсэн. Одоогоор Н.Учрал гэсэн ганцхан нэр тодорхой болоод буй юм.

Дараа нь, дүрэм болон хөтөлбөрөө өөрчилнө. Өчигдөр дүрмийн төслийг боловсруулах салбар хуралдаан болсон. Дараах саналуудыг хэлэлцжээ.

  • Ялсан намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэсэн заалтыг хасах, эсхүл УИХ дарга, УИХ бүлгийн дарга болгох
  • Ялсан үед намаас нэр дэвшиж, УИХ-оос сонгогдсон Ерөнхий сайд намын мөрийн хөтөлбөрийг заавал хэрэгжүүлэх тухай нэмж оруулах. 
  • Намын Бага хурлын гишүүнд зөвхөн намын ИХ ХУРЛЫН төлөөлөгчийг дэвшүүлж сонгох, намын анхан шатны нэгжийн төлөөллийг түлхүү оруулах
  • 20.1-т мөн дүүргийн иргэдийн хурлын дарга нар бодлогоор орох тухай нэмж оруулах
  • Бага хурлын гишүүний татварыг давхардуулж, анхан шатны дарга нарааас авахгүй бөгөөд анхан шатанд гаргасан зардлыг  дүйцүүлж тооцох
  • Намын УЗ-д анхан шатны жирийн гишүүдийн төлөөлөл оруулах
  • Намын хяналтын нэгжүүдийн эрх мэдлийг нэмэх, үйл ажиллагааг сайжруулах, 
  • 8.6 буюу бүх асуудлыг Хяналтын ерөнхий хороо төвлөрүүлэн шийдэх заалтыг хасах, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх 

Гэрэл зургийг: О.УЛСБОЛД

Шууд дамжуулалтыг: зураглаач Б.ЭРДЭНЭБАЯР, сэтгүүлч О.ОНОН

Редакциас: Г.ЗОЛБОО, С.БОРГИЛ, П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Coal Thief
Coal Thief

Нүүрсний хулгайчид хулгайгаа үгсэн хуйв�##�даж намжаах луйврын схем боловсруулж байна.

фак
фак

Huchin temka aavihaa sugani usruu yamar goyo haraa ve

zochin
zochin

Suuliin 35 n jiliin avilagach ,ulas orniig uragshin bish xoishin tatsan,oorsdoo terbumtan bolson,ur xuuxdee ue zalgamjluulsan,oorsdiigoo od gej bodson noxduud ixenxen xaragdaj bn daa.

Зочин
Зочин

Баялгийн сан, Баялагтай эзэн монгол будаа. Яаж хуурдагыг нь л харлаа. Учр�##� худ гар болсоон. МАН одоо МСS iin бодлогыг хэрэгжүүлдэг нам болсон. Одоо ялагдсан.

Холбоотой мэдээ

Back to top button