УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН-ын Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж, Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2025.11.15,16/ МАН-ын 31 дүгээр Их хурал боллоо. Эхний өдөр даргаа сонгосон бол дараагийн өдөр намын үндсэн дүрмээ шинэчлэв.
Тэгвэл өнөөдөр гурав дахь өдрөө Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт хуралдаж, Бага хурлынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ажээ. Мөн Хяналтын ерөнхий хороогоо шинээр байгуулна.
Бага хурлын бүрэлдэхүүн батлагдсаныхаа дараа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон бусад томилгоог хэлэлцэн шийдвэрлэх юм.
Бага хурлын гишүүдийн тоог нэмж 600 болгох чигтэй байна. МАН-ын Бага хурал 400 гаруй гишүүнтэй. Хамгийн сүүлд буюу энэ оны есдүгээр сард 49 гишүүнийг чөлөөлж, 48 гишүүнийг шинээр нэмсэн билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.