НИЙГЭМНийгэм мэдээ
Богдхан уулын амьтадад хужир тавьж өглөө
Богдхан уулын дархан цаазат газрын байгалийн экосистемийг хамгаалах ажлын хүрээнд зэрлэг амьтадад зориулсан био техникийн арга хэмжээг авчээ. Түүнчлэн популяцийг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд биотехникийн ажлуудыг үе шаттайгаар авч байгаа аж.
Түүнчлэн Богдхан уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчид буга, янгир, бор гөрөөс ихээр нутагладаг амуудад хужир тавьж өгсөн байна. Мөн ууланд цас ихээр орж, зэрлэг амьтад идэш тэжээл хомсодсон үеэр суурьшлын бүсэд буюу Улаанбаатар хот руу ихээр орж ирж байгаа юм.
Тиймээс иргэд, оршин суугчид, орчны бүсэд зорчиж буй аялагчдыг хөөхгүй байхыг анхаарууллаа. Энэ төрлийн зэрлэг амьтны асуудлаар мэргэжлийн байгууллагад 77070840 утсаар хандах боломжтой байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.