ЕТГ: Академич С.Нарангэрэлийг "Чингис хаан" одонгоор шагнан алдаршуулахаар шийдвэрлэсэн

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж байна.
Шууд дамжуулалт:
ЕТГ-ын дарга А.Үйлсдөгөлдөр: Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол Бахархлын өдөр маргааш болох гэж байна. Энэ өдрөөр Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, өв уламжлалын судлан шинжилж, хадгалан хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулан сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж онцгой гавъяа байгуулсан Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, төр нийгмийн зүтгэлтэнд Төрийн дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг уламжлалтай.
Энэхүү эрхэм дээд шаналаар хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрхзүйн тогтолцоо, хуульзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Их Эзэн Чингис хааны шударга ёс, их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг "Чингис хаан" одонгоор шагнан алдаршуулахаар шийдвэрлэсэн.
Удам дамжсан эрдэмтэн багш, соён гэгээрүүлэгч төдийгүй нэр хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр нийгмийн нэр зүтгэлтэн юм.
Академич С.Нарангэрэл 1975 онд төгссөн цагаасаа төрөлх сургуульдаа 50 дахь жилдээ багшилж байгаа. 50 гаруй жил багшлахдаа 30 гаруй эрдэмтэгн, олон мянган хуульчийг бэлтгэн гаргасан төдийгүй орчин цагийн хууль зүйн шинжлэх ухаан, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан байдаг.
- Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч,
- УЕП-т хэлтсийн дарга, сайд нарын ерөнхий зөвлөлийн дэргэдэх төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан,
- Улсын бага хурлын дэргэдэх төр нийгэм судлалын академийн захирал,
- УИХ-ын гишүүн
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал зэрэг арвин туршлагатай эрхэм болохыг тодорхойлдог.
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол Бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МИНИЙ АХ ЧИНГИСИЙГ ХЭДЭН ОНЫ ХЭДЭН САРЫН ХЭДНИЙ ӨДӨР ТӨРСӨН ГЭЖ МЭДЭЭД БАЙГААН АУГАА ИХ ЖАВЬЖ ЭЛБЭГ ТАВНАН НЭГЭНТЭЭ ГЭНЭТ ХУВИЛГААН ДҮРД ХУВИРААД ЕРӨӨСӨӨ НҮҮХЭЭ БОЛЬЧИЙ ГЭЖ ЭЛИЙРЭЭД ЭНЭ ӨДРИЙГ САРЫН САЙНЫГ СААТАН ХҮЛЭЭЖ ГЭНЭТ ЗАРЛИГ ГАРГАСАН ЮМ ШҮҮ.БООЛ БИД ЖА ДАРГАА ЁСООР ТАНЬ БОЛГОЁОО ГЭСЭН БИД ЭНЭ ЭЛБЭГ ГЭЖ СОНИН СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ НӨХРӨӨР УЛСАА УДИРДУУЛЖ ЖИНХЭНЭ АЛДАА ЗАВХАРЛЫГ ҮЗЭЖ ТУУЛСАН.ГЭНЭТ ДЭВЭЭД СОНИН СОНИН ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙХАД НЬ БИД АНЗААРААГҮЙ ТЭР ҮЕД АУГАА ИХ ЭЛИЙРЭЛ НЬ ДЭЭД ЦЭГТЭЭ ТУЛЧИХААД ЯВСАНЫГ НЬ МЭДЭЭГҮЙ ЮМ ШҮҮ.НАРАНГЭРЭЛ ГУАЙ БОЛБОЛ ЭНЭ ОДОНГ ХҮРТЭХ ЭРХТЭЙ ЭРХЭМ ШҮҮ ӨГЧИХӨӨ НАДАД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛ АЛГА
Болдсайхан эмчид яагаад өгч болдоггүй юм бол Уул нь шагнал эзнээ олвол сайхан байхсан
энэ төгцөг үндсэн хууль яриад хулгайч нартай нэгдээд байсан шанд нь одон авах үнэр авсан цөөвөр хужаа байжээ