Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч хатагтай Рейчэл Киттэй уулзсан байна. Тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, "СОР17"-ын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцжээ.
Түүнчлэн ИБУИНВУ, Европын комисс болон бусад хөгжингүй улс орнуудын зүгээс "COP30"-ын үеэр "Хатуу түлшнээс татгалзах замаар ногоон шилжилтийг дэмжих замын зураг"-ийг санаачлан батлуулахаар ажиллаж буйгаа илэрхийлжээ. Мөн хатуу түлшнээс татгалзаж, цэвэр-сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх уг санаачлагад манай улсыг нэгдэж ажиллахыг уриалжээ.
ИБУИНВУ-ын зүгээс байгаль олон талт гэрээ хэлэлцээрийн мэргэшсэн хэлэлцээрч бэлтгэхэд Монгол Улсад үзүүлж буй дэмжлэгээ үргэлжүүлэхийн зэрэгцээ, Байгаль орчны мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх шинэ хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохиролцсон байна. ИБУИНВУ COP17 бага хурлын хүрээнд гарах бүхий л санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, тэр дундаа олон нийтийг мэдээллээр хангах, медиа хүртээмжийн талаар хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.