СпортСПОРТ

Улс тунхагласны барилдаанд аймгийн цолтой түрүүлсэн цор ганц бөх бол аварга Ч.Санжаадамба

Улс тунхагласны баярын барилдаанд улсын цолгүй бөх түрүүлсэн цор ганц тохиолдол байдаг нь Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба юм. Тэрбээр энэхүү барилдаанд таван удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн байдаг.

Хамгийн анх буюу 2010 онд түрүүлэхдээ цэргийн хурц арслан цолтой байсан нь уг барилдаанд улсын цолгүй бөх түрүүлсэн анхны тохиолдол болжээ. Мөн улсын заан цолтой байхдаа 2013, 2015 онуудад, улсын аварга болоод 2016, 2017 онуудад тус тус түрүүлсэн байна. Түүний энэхүү амжилтыг давтсан бөх одоогоор үгүй бөгөөд улс тунхагласны баярын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөх үзүүрлэсэн тохиолдол ч гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button